"Газком" компани Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах “Хийн Шийдэл” төслийг 2018 оноос эхлүүлж, нийслэлийн таван дүүргийн өрхүүдэд хийн тоног төхөөрөмж суурилуулж байна.
Төслийг Японы “Риннай”, угсралт суурилуулалт гүйцэтгэгч “Кусакава Когёо” компаниудтай хамтран хэрэгжүүлж байна. БОАЖЯ-наас зарласан “АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН НАМ ДАРАЛТЫН ЗУУХЫГ ХИЙН ЗУУХААР СОЛИХ АЖЛЫН ТЕНДЕР”-ийн хүрээнд гэр хорооллын төвийн шугамд холбогдоогүй, 129, 214, 139, 221-р сургууль цэцэрлэгийн нам даралтын зуухыг хийн халаалтын зуухаар сольжээ. Хамтрагч компаниудаас олон нийтэд мэдээлэл өглөө.
60 МКВ ТАЛБАЙД ХИЙН ДУЛААНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ЦОГЦООР СУУРИЛУУЛАХАД 7 САЯ ОРЧИМ ТӨГРӨГИЙН ЗАРДАЛ ГАРНА
"Газком" компанийн засвар, угсралт хариуцсан инженер Г.Ганзориг “Риннай” компанийн 100 жилийн түүхэнд тоног төхөөрөмжөөс үүдсэн осол гарч байгаагүй. Ухаалаг төхөөрөмж учраас эрчим хүчний зарцуулалт бага буюу ашигт үйлийн кофицент өндөр бүтээгдэхүүн юм. Дэлхийн олон оронд энэ тоног төхөөрөмжүүдийг ашигладаг төдийгүй борлуулалтаараа нэгдүгээрт ордог. Бүс нутгийн онцлог, далайн түвшин, агаарын даралтаас хамаараад температур ялгаатай учир бүтээгдэхүүний ажиллах горимыг монгол орны эрс тэс уур амьсгалд зохицсон хэлбэрээр үйлдвэрлэсэн.
Сүүлийн хоёр жилд япон-монгол инженерүүд хамтран туршилт явуулсны дараа 129-р сургуульд суурилуулан хэвийн ажиллаж байна. Мөн өрхүүдэд туршсан. 60 мкв хүртэлх талбайг хийгээр халаах төхөөрөмж суурилуулахад 7 сая орчим төгрөг болно. Үүнд бойлер, угсралтын тоног төхөөрөмж, хийн холболтууд багтана. Мөн хийн плитка зэрэг өрхийн хэрэглээг цогцоор шийдэж өгнө.
Дулаан алдагдал багатай, стандартын дагуу баригдсан 50 мкв талбай бүхий сууцыг хийгээр халаахад сард 150.000 төгрөг зарцуулна.
ХИЙН ХАЛААЛТ ЦАХИЛГААНААР ШИЙДСЭНЭЭС 50 ХУВЬ ХЯМД
“Газком” компанийн үүсгэн байгуулагч Д.Сэржбүдээ "Төслийг хоёрдугаар сард эхлүүлж, айлуудад зургадугаар сараас суурилуулж эхэлсэн. Улмаар сургуулиудыг бие даасан дулааны системд хийн шийдлээр холбож өгсөн. Энэ нь утаа, үнс болон хорт хаягдал гаргахгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, еко орчин бүрдүүлж байна.
Нүүрсний ашиглалтын зардалтай хийн халаалтын зардал ижил байхаар тооцоолсон.
Өрхөд суурилуулахад 3-5 цаг, сургууль цэцэрлэгийг 7 хоногийн дотор хүлээлгэн өгөх боломжтой. Угсралт өвлийн улиралд ч хийнэ. Гурван дүүргийн зургаан сургууль, цэцэрлэгт хийн халаалт суурилуулж байна. Цаашлаад хоёр жилийн хугацаанд нийслэл, дүүргийн удирдлагуудтай хамтран төвийн дулаанд холбогдоогүй 110 орчим сургууль цэцэрлэгт хийн халаалт тавихаар зорьж байна.
Хийгээр халаалтыг шийдэх нь нүүрстэй харьцуулшгүй ач холбогдолтой. Хийг ашиглах явцад нүүрсхүчлийн хий ялгардаг ч 98 хувь хүртэл шатдаг учраас эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай. Аюулгүй ажиллагааны хувьд Японы ISO14001 стандартын дагуу хийн хэрэглээг нэвтрүүлж байна.
Хэрэглээний зарцуулалтыг тоолуураар хэмжинэ. Иргэд газтай шууд харьцахгүй. Өрхийн дулааны хийн хангамж, аюулгүй байдлыг бид хариуцна. Зөөврийн хийн баллоныг хүргэж өгдөг. Цахилгаанаар шийдсэнээс 50 хувь хямд. Хийн халаалтын зардлыг нүүрстэй харьцуулж, төсөвт суусан зардалтай дүйцүүлж гаргасан. Нүүрснийхтэй хийн халаалтын зардал ижил байхаар тооцоолсон" гэв.