“Эко Алтан Заамар" компаниас өнөөдөр доорх мэдэгдлийг хийсэн.
Тэд уг мэдэгдэлдээ “… Осол болохоос 16 цагийн өмнө осол болсон газар дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэж бүртгэгдсэнийг Монгол Улсын Шинжлэх ухааны академи Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлээс албан бичиг ирсэн болно. Иймд газар хөдлөлт нуралт болохолд нөлөөлсөн гэж үзэж байна” гэж дурджээ.
Тэгвэл бид энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн ахлах ажилтан Ц.Батсайханаас тодруулахад “Манай байгууллага “Эко Алтан Заамар" компаниас ирсэн албан бичгийн хариуд тус өдөр газар хөдлөлт болсон нь бүртгэгдсэн гэсэн агуулга бүхий албан бичиг илгээсэн. Тэрнээс биш ослын шалтгаан газар хөдлөлт байсан гэж огт дурдаагүй бөгөөд бид ч түүнийг нь нягтлан дүгнэдэг байгууллага биш юм” гэсэн тайлбарыг өглөө.
Монгол Улсын Шинжлэх ухааны академи Одон орон, геофизикийн хүрээлэнгээс “Эко Алтан Заамар" компанид хаягласан албан бичгийн хариуг бүрэн эхээр нь хүргэж байна.