Оросын хэсэг аж ахуй нэгжүүд хямд сегментанд зориулж зарим хүнсний барааныхаа үнийг нэмэхгүй гэсэн асуудал дээр санал нэгджээ. Энэ тохиолдолд хүнсний зарим барааны үнэ зүй тогтлоор нэмэгдэж байхад, "гүйлгээгүй" үнийн бүтээгдэхүүн ховор болох магадлалтай байна.
Өнгөрсөн лхагва гаригт Оросын
эдийн засаг социализм руу нэг шат алхсан байна. Хүнсний зах зээлд үйл
ажиллагаагаа явуулдаг хэсэг компаниуд барааны үнийг гүйлгээгүй болгох тухай
гэрээнд гарын үсэг зуржээ.
Уг гэрээнд гарын үсэг зурах
ёслолын ажиллагаанд Оросын Худалдаа, эдийн засгийн хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж
ахуйн яам, Санхүүгийн яамны төлөөлөгчид оролцсон бөгөөд хүнсчид тэдний саналыг
нааштай хүлээн авч, 2008 оны 10 дугаар сарын 15-наас 1 дүгээр сарын 31-ний хооронд
өдөр тутмын хүнсний үнэнд өөрчлөлт орохгүй боллоо. Энэ гэрээг талууд
шаардлагатай гэж үзвэл сунгаж болох аж.
Барааны үний өсөлтөнд хамаарахгүй хүнсэнд юуны өмнө улаан буудайн болон хөх тарианы талх, 1.5 хувийн тослогтой сүү болон тараг, нэг хувийн наранцэцгийн тос болон тахианы өндөг багтсан байна. Хамтын ажиллагааны гэрээнд чухам ямар ямар компаниуд нэгдсэн тухай мэдээллийг Оросын Хүнс, хөдөө аж ахуйн яам олон нийтэд мэдээлэхгүй байна. Баттай эх сурвалжаас үзэхэд "Вимм-Билль-Данн", "Юнимилком", "Солнечный продукт" зэрэг "Росптицесоюз"-д багтдаг компаниуд тахианы өндөгний үнээ нэмэхгүй гэдгээ илэрхийлжээ.
Оросын Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар энэ хамтын ажиллагааны гэрээг сайшаасан агаад тус хэлэлцээр нь өрсөлдөөнийг хамгаалах тухай хуулийг зөрчөөгүй гэж үзсэн байна. Тус газрынхны санал болгож байгаагаар нийлүүлэгч болон худалдан авагч хоёрын хооронд ийм хэлбэрийн гэрээ байж болох бөгөөд энэ нь цаг үеийн чанартай хэдийн ч үүнээс хэрэглэгч л хожих болно гэжээ.
Тэгвэл Ерөнхий сайдын орлогч, Сангийн сайд А.Кудрин эл алхмыг буруушааж, барааны үнийг тогтоох бус, харин тогтонги байлгах хэрэгтэй гэсэн санал тавьжээ. Тэрбээр, үнийг гүйлгээгүй болгож болохгүй. Зах зээлд ингэх хэрэггүй. Энэ бол алдаа гэж хэлсэн байна.
Харин Оросын эдийн засагчид өдөр тутмын хэрэглээний барааны үнийг гүйлгээгүй болгох тал дээр хоёр хэсэг хуваагдаж байгаа бөгөөд дийлэнх тал нь энэ бол улс төрийн тохиролцоо гэж үзээд байгаа аж.