Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын эрх баригчид АстраЗенека компанийн вакцины 1 сая тунг буцаагаад зарсан байна. Учир нь энэ вакцин өнгөрсөн арванхоёрдугаар сард тус улсад дэлгэрсэн коронавирусийн шинэ омог 501Y.V2-ийн эсрэг төдийлөн сайн үр дүн үзүүлж чадахгүй байна гэж Эрүүл мэндийн сайд Звелини Мкизе мэдээлжээ.
"Вакцин худалдах бүх гэрээ хэлэлцээр дууссан. Бид шаардлагатай бүхий л хяналт шалгалтыг хийгээд тодорхой улс орнуудаас гэрчилгээгээ авчихсан" гэв. Тус улс Африкийн холбооны 14 улсад нийлүүлнэ гэсэн ч чухам ямар улс гэдгийг тодорхой хэлээгүй байна.
АстраЗенека вакцины эхний хэсэг Өмнөд Африкт хоёрдугаар сарын 1-нд иржээ. Хоёрдугаар сарын 10-наас олон нийтийг дархлаажуулах аян эхлүүлэх ёстой байсан ч коронавирусийн шинэ омгийн эсрэг үр дүнгүй байна хэмээж хоёрдугаар сарын 7-ны өдөр тус улс вакцинжуулалтаа түр зогсоож буйгаа зарласан. Улмаар Johnson & Johnson группийн вакциныг захиалан авч, хоёрдугаар сарын 17-ноос дархлаажуулах аянаа үргэлжлүүлжээ.
Эх сурвалж: ТАСС