Дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тусална гэж эрдэмтэд үзэж байна. Учир нь илүүдэл жин хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй байгаа юм.
Их Британийн хорт хавдрын судалгааны төв үүнийг батлахаар хулгана дээр туршилт хийжээ. Хулгануудыг хоёр бүлэгт хуваан эхний бүлгийг тайван, нэгэн хэвийн байдлаар хооллож байсан бол хоёр дахь бүлгийг хооллохын сацуу долоо хоногт гурван удаа 30 минутын турш гүйлгэж байв.
Улмаар 30 минутын турш гүйдэг байсан хулгануудын элэгний үрэвсэл багассан бол бусад хулгануудын элэг өвчилж, хорт хавдар үүсэж эхэлжээ. Дасгал хийдэг хулгануудын элгэн дэх өөх тосны хэмжээ багассанаар ажиллагаа нь сайжирсан ба хүчтэй дархлаа тогтсон байна.
Их Британийн Эдинбургийн их сургуулийн профессор Линда Болд "Хорт хавдраас сэргийлэхийн тулд сайн хоол идэж, тогтмол дасгал хийх хэрэгтэй. Цар тахлын улмаас олон хүн хөл хорионд орж таргалалт нэмэгдэж байна. Таргалалт нь дэлхий дахинд хорт хавдар үүсгэх хоёр дахь том шалтгаан юм. Удахгүй энэ эрсдэлээрээ тамхидалтыг давах ч магадлалтай" гэв.
Түүний хэлснээр таргалалт нь дэлхий дахины хорт хавдар үүсгэх хамгийн том шалтгаан болж магадгүй байна. Учир нь жил ирэх тусам хүн төрөлхтөн тамхинаас татгалзаж байгаа бол таргалалт эсрэгээрээ нэмэгдэж буй. Цар тахлын хөл хорио ч таргалалтыг нэмэгдүүлэх нэгэн хүчин зүйл болж байгаа юм.
Эх сурвалж: TheGuardian