Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчлэгдэж байсан 7 иргэн эдгэрч сувиллын хяналтад шилжжээ. Тус аймаг халдваргүй "Ногоон бүс" болоход ойрхон байгаа ч иргэд хариуцлагатай цаг мөчид сэрэмжтэй байхыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.
Аймгийн нэгдсэн лабораторид хийгдсэн 257 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ.
- “Ковид 19” халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуур шинжилгээнд Сүхбаатар суманд 19685, бусад сумдад 26618, нийт 46303 иргэд хамрагдаад байна.
- Мандал суманд “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээ авах үйл ажиллагаа 69 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
- “Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 16 галт тэрэгний 691 вагоныг шалган нэвтрүүллээ.
- Аймгийн хэмжээнд136 цэг байршлын 47150 м2 талбайд урьдчилан сэргийлэх, 6 цэг байршлын 1388 м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ.
- Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлын 92,6 хувь буюу 201 иргэн эдгэрч, сувилалын хяналтад 13, гэрийн ажиглалтад 13, бүрэн эдгэрч хяналтаас гарсан 175 иргэн байна.
Нийслэлд халдварын тохиолдол нэмэгдэж, хөдөө орон нутагруу тархах эрсдэл өндөр хэвээр байна. Тиймээс хөдөө орон нутгийн чиглэлд батлагдаагүй зам маршрутаар хууль бус хүн тээврийн үйлчилгээ хийх, иргэдийн эрүүл мэнд болоод халдваргүй эрүүл бүс нутагт халдвар тархааж болзошгүй эрсдэлт байдлыг үүсгэж байгаа тул нийт сумдын онцгой комисст:
-Аймгийн Онцгой комиссын “Хяналтын цэгийн талаар авах арга хэмжээний тухай” 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах
-Улаанбаатар хотоос аймгийн бүх сумдын чиглэлд ирж буй иргэн нэг бүрийн PCR шинжилгээний хариуны он, сар, өдөр, цаг хугацааг нягтлан нэвтрүүлж, хяналт тавьж ажиллах,
-Эрсдэлт бүс нутгаас сумдад очсон иргэдийг гэрийн ажиглалтад байлгаж, тухайн иргэн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах,
-Сумынхаа орох гарах, хөдөлгөөнийг чангатгаж, батлагдаагүй буюу хулгайн замуудыг бүрэн хяналтдаа авч, өндөр хариуцлагатай ажиллахыг анхааруулсан гэж Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.