MGL-1 холбооны гурван удаагийн аварга, АНУ-ын Dragon House холбооны аварга, хилийн цэргийн 0303 ангийн тамирчин, Zorkys MMA багийн тулаанч, “Монгол Шонхор” хочит Дагвадоржийн Батсүмбэрэл LFA холбооны аваргын төлөө тулалдахаар боллоо.
Түүний өрсөлдөгч нь сүүлийн дөрвөн тулаандаа ялалт байгуулаад буй Бразил тулаанч Мэйкон Мэндонка байх аж. Д.Батсүмбэрэл 12-р сарын 04-нд болох LFA холбооны LFA96 эвэнтийн оргил тулаанд Мэйкон Мэндонкаг буулган авч чадвал холимог тулааны хамгийн нэр хүндтэй холбоо UFC-д орох боломжоо нэмэх юм.
Энэ ташрамд Д.Батсүмбэрэл мэргэжлийн холимог тулааны замналдаа долоон тулаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулсан гайхалтай амжилттай явааг дуулгахад таатай байна.