Эрчим хүчний сайд Н.Тавинбэх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Засгийн газрын хуралдаанаар 17-21:00 цагийн хооронд айлууд цахилгаан халаагуур ашиглахгүй, ААН-үүдийн хэрэглээг 20 хувиар бууруулах журам баталсан.
Бүх айл өрх, зарим ААН-ийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцах Засгийн газрын шийдвэр гарсантай холбоотой 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэрэглээ 1308 МВт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 200 МВт-аар, шийдвэр гарахын өмнөх өдрөөс 108 МВт-аар нэмэгдсэн учраас тус шийдвэрийг гаргасан билээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "ЗГ-ын тогтоол гарснаар хэрэглээ өссөн бус энэ хэмжээний цахилгааны бодит хэрэгцээ буйг харуулж өглөө. Цаашид эрчим хүчний нөөц, эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатайг хэлж өглөө. Тодруулбал, шийдвэр гаргагчид болон эрчим хүчний салбарынханд том сануулга өглөө гэж ойлгож байна. Нарийвчилсан судалгаагаар жилд дунджаар цахилгаан эрчим хүчний хэрэглээ өмнөх оны мөн үеэс 5-6 хувиар өсөж байна. Засгийн газрын тогтоол гарахаас өмнө бид маш сайн судалгаа хийсэн. Хэрэглээ нэмэгдэнэ гэдгийг тооцсон ч төсөөлснөөс хоёр дахин нэмэгдсэн учраас 17-21 цагийн хооронд зүй бус, зохиомол хэрэглээгээ хязгаарлаач, хэмнээч гэж хүсэж буй юм. Ашигладаггүй байраа халаах, гадаа задгай тавьсан машинаа нэмэлт халаагуураар халааж байна гэх мэдээлэл иргэдээс ирж байна. Ингэхдээ стандартын бус цахилгааны утас хэрэглэж буй нь эргээд иргэдийн эрүүл мэнд, амь насанд давхар эрсдэл үүсгэж буйг анхааруулж байна.
Түүвэрлэж авсан өрхийн цахилгааны хэрэглээг нэмээд, хувааж дунджийг гаргадаг бөгөөд гэр хорооллын хэрэглэгчдийнх 35-75 мянга байна.
Цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, шаардлагатай ажлыг үе шаттай хийж байна. Тухайлбал, баруун бүсийн хэрэглэгчдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах Эрдэнэбүрэнгийн станцын бүтээн байгуулалт удахгүй эхлэх гэж байна. Аль ч оронд дутагдаж байгаа эрчим хүчийг авах, найдвартай байдлыг хангах зорилгоор эрчим хүч импортолдог. Манай улс энэ дагуу эрчим хүч ОХУ-аас авдаг. Цахилгааны дундаж хэрэглээг гаргахад асуудал бий.
Гэхдээ бид хэрэглэгчтэй зөвшилцөж гаргана. Гэр хорооллын хэрэглэгчид 35.0-75.0 мянган төгрөгийн өртөг бүхий эрчим хүч хэрэглэж байна. Мэдэгдэл гаргаснаас хойш иргэд ойлгож эрчим хүчний ахуйн хэрэглээ, зарцуулалт бууж байна. Байгууллагууд ч их дэмжиж, хэрэглээгээ 50-70 мВт-аар бууруулсан. Ингэснээр нийт хэрэглээ 50-75 мВт-аар буурч, үндсэндээ хэвийн горимд шилжиж байгаатай адил хэмжээнд очсон учир иргэдэд талархаж байна. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ онцлогтой. Цаг үеийн байдлаас болж хэлбэлзэж байдаг. Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор цахилгааны хэрэглээ дотоодын нөөцөөс давж буйд учир буй. Энэ хүнд нөхцөлд цахилгааны үнийг нэмэхгүйг эрмэлзэж байна. Гэхдээ үүнийг Эрчим хүчний яам шийддэггүйг хэлэх хэрэгтэй.
Дундаж хэрэглээг төстэй айлын хэрэглээ л гэж ойлгох хэрэгтэй. Энгийнээр хэлэхэд түүвэрлэж авсан өрхийн цахилгааны хэрэглээг нэмээд, хувааж дунджийг гаргадаг. Хэрэглээ өндөр байснаас цахилгааны гэмтэл цөөн гарсан. Гэхдээ ямар ч үед ийм гэмтэл гардаг. Энэ нь улсын хэмжээнд эрчим хүч доголдсон хэрэг биш юм" гэлээ.