gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Хүүхдээ хөхүүлээгүй эх хуулийн хариуцлага хүлээх үү

Б.Эрмүүн
GOGO тойм
2017-05-21
0
Twitter logo
Б.Эрмүүн
0
Twitter logo
GOGO тойм
2017-05-21

Өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлын тоймыг хүргэе.

0-6 сартай хүүхдээ зөвхөн эхийн сүүгээр хооллож, үгүй бол торгуулахаас эхлээд эрүүгийн хариуцлага хүлээж мэдэх Нярай хүүхдийн хоол хүнсийг зохицуулсан хууль өнгөрөгч долоо хоногт батлагдав. Энэ хууль нь олны бухимдлыг хүргэсэн бөгөөд үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр “Хүүхэд эхийн сүү хөхөхгүйгээс эрх нь зөрчигдөж байгаа. Жил ирэх тусам хөхөө хөхүүлэх ээжүүдийн тоо буурсан, эхийн сүү орлуулагчийн импорт нэмэгдсэн. Эцсийн зорилго нь хүүхэд зургаан сараас хоёр нас хүртлээ заавал эхийн сүү хөхөх ёстойг иргэдэд таниулж, улмаар хуульчилж өгч байгаа юм. Түүнээс хуульд хөхөөр хооллоогүй эхийг шийтгэнэ гэж тусгаагүй” хэмээн мэдэгдэв. 

“Хурц өнцөг” булангийн шинэ дугаарын зочноор УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг урилаа. Тэрээр Хууль зүйн байнгын хорооны гишүүн бөгөөд дөрвөн том хуулийн төслийг хэдхэн сарын дотор хэлэлцүүлэн батлуулжээ. Түүний Х.Нямбаатар: УИХ бол оны ялгаа гаргадаг цэргийн байгууллага биш ярилцлагыг ЭНДээс уншаарай. 

“Хүүхдийн олон бүтээл дээр ажилласан хүний хувьд дэлхийн түвшний бүтээлүүд эндээс төрж байна” хэмээн Соёлын гавьяат зүтгэлтэн шог зураач С.Цогтбаяр “Маамуу” төслийн талаар ам бардам хэлсэн. Хүүхдийн бүтээл ус, агаар шиг дутагдсан өнөө үед “Монгол контент” компани энэ орон зайг нөхөх зоригтой алхам хийж “Маамуу” үндэсний төслөө эхлүүлжээ. Монгол бүтээлч залуусаас бүрдсэн энэ төсөл жилийн нүүрийг үзэж байгаа ч өнөөдөр 0-8 насныханд зориулсан цуврал анимэйшний дөрвөн анги, хүүхдийн дууны цомгууд, “Маамуу” комик номууд, “Маамуу” нэрийн биет тоглоом, maamuu.mn сайтыг эрхлэн гаргажээ. Үүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн байна. “Маамуу” үндэсний төслийг хэрэгжүүлж буй “Монгол контент” компанийн гүйцэтгэх захирал Г.Гантуяатай хийсэн Г.Гантуяа: “Маамуу” эцэг эхчүүдэд таалагдсан нь төслөө урамтай үргэлжлүүлэх ташуур болсон ярилцлагыг ЭНДээс уншаарай. 

Улс төрийн амьдралд анхаарал татсан нэгэн үйл явдал бол Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг хэд хэдэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан явдал байлаа. Түүнийг нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой баримт, бичиг дутуу, ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй, 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суугаагүй гэсэн шалтгаанаар татгалзсан байна. Түүнээс гадна МАХН-ын Бага чуулган өндөрлөж Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр батламжилсан нь олны гайхшралыг төрүүлээд амжив.

Нэг эмэгтэй ээжийгээ тагтан дээрээ хөөн гаргаж, “үхээч” хэмээн зандарч, зодож буй бичлэг нийгмийн сүлжээгээр цацагдсан. Харин цахим ертөнцөд уг бичлэг сайтар тарснаар холбогдох байгууллагуудын сонорт хүрч 80 орчим насны хөгшнийг дарамталсан эмэгтэйг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс саатуулсан гэх мэдээ сонсдов. Хэргийн мөрөөр тухайн эмэгтэйг саатуулан шалгаж байгаа аж. Дашрамд дурдахад, 2011-2014 онд хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн 16 хувь нь ахмад настнууд байжээ. Энэ нь зөвхөн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандсан иргэдийн тоо бөгөөд хөгшид хүчирхийлэлд өртөх нь цөөнгүй үзэгдэл болсон талаар холбогдох мэргэжлийн газраас мэдээлж буй юм. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан