Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Өрхийн унд, ахуйн усны хоногийн хэрэглээний бодит хэмжээ тогтоох” судалгааг есөн дүүргийн өрхүүдэд хийжээ.
Судалгаагаар нэг хүнд ноогдох унд, ахуйн усны хоногийн нийт хэрэглээ гэр хорооллын өрхөд 15.57 литр, орон сууцны өрхөд 90 литр байгааг тогтоосон байна.
Орон сууцны өрхийн хүн амын усны хэрэглээ гэр хорооллын өрхтэй харьцуулахад харьцангуй өндөр ч ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнд хүрэхгүй байгаа аж.
Мөн судалгаанд оролцогчдын 81.2 хувь нь хуванцар савны олон улсын тэмдэглэгээг мэддэггүй бөгөөд хямд үнэтэй, олдоцтой, хөнгөн авсаархан хэмээн хуванцар савыг сонгон ундны усаа зөөвөрлөх, хадгалахдаа хэрэглэдэг байна.
Харин 50 гаруй хувь нь гэрийн нөхцөлд усыг бохирдуулахгүй байх арга, усны савны хэрэглээ, цэвэр ус болоод усаар дамжих халдварт өвчин, усны зөв зохистой хэрэглээний талаар мэдлэггүй байжээ.