Энэ жил Америкчуудын хувьд тун онцгой жил болж байна. Наймдугаар сарын 21-ний өдөр Америкийн эх газраар нар бүтэн хиртэх бөгөөд 1918 оноос хойш ийм үйл явдал болоогүй аж.
Гэвч бидний алс ирээдүйн үеийнхэн бүтэн нар хиртэлтийг үзэхээ болих өдөр хэзээ нэгэн цагт ирнэ. Жил тутам дэлхийгээс 4 сантиметр алсалж буй Сар нэг л өдөр нарыг бүтнээр халхалж чадахуйц хэмжээний зайд байхаа болих юм.
Тооцоо ёсоор дэлхий 600 сая жилийн дараа хамгийн сүүлийн бүтэн нар хиртэлтийг үзэх аж. НАСА-ын Годдард сансрын судалгааны төвийн эрдэмтэн, сар судлаач Ричард Вондрак “Бүтэн нар хиртэлт гэдэг чинь эх дэлхий, сар, нар гурвын бүжиг юм шүү дээ. Хамгийн чухал үүрэгтэй нь мэдээж хэрэг сар” гэжээ.
Дунджаар 18 сар тутам дэлхийн хаа нэгтээ бүтэн нар хиртэлт болж байдаг. Харин нэг газраа давтагдах нь тун ховор. Түүнчлэн сарны тойрог зам тогтмол биш учраас төрөл бүрийн хэлбэртэй хиртэлт болдог. Үргэлж бүтэн хиртэнэ гэж байхгүй.
4,5 тэрбум жилийн өмнө сар үүсэхдээ /Магадгүй Ангараг гаригтай хэмжээгээр ойролцоо биет дэлхийтэй мөргөлдсөнөөс болсон байж болно/ дэлхийгээс ердөө 23000 километр буюу өнөөдөр байгаагаасаа 15 дахин ойр байдаг байжээ.
Тухайн үед бүтэн болон бусад төрлийн хиртэлт илүү ойрхон, илүү өргөн цар хүрээтэй болдог байсан аж. Харин татах хүчний нөлөөнөөс болоод хоёр ертөнц бие биенээсээ алслах болж, цаг хугацааны аясаар сар дэлхийгээс холдсоор, тойрог зам нь томорсоор байна.
Өнөөдөр сар тойрог замаасаа шалтгаалан хамгийн холдоо 406 мянган километр, хамгийн ойрдоо 356 мянган километр дэлхийд ойртдог.