Энэ хичээлийн жил ерөнхий боловсролын сургуулиуд ямар сурах бичиг ашиглах, шинээр сурах бичиг хэвлэгдэж байгаа эсэх талаар Нийслэлийн боловсролын газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас тодрууллаа.
-Энэ хичээлийн ЕБС-иудын сурах бичигт өөрчлөлт орж байгаа юу?
-Өнгөрсөн хичээлийн жилд сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд 10-12 дугаар ангийн сурах бичиг шинээр хэвлэгдэж байгаа. Ер нь улсын хэмжээнд сурах бичгийн захиалгыг БСШУСЯ-нд авч, аймаг, дүүргүүдийн боловсролын газруудаас илгээсэн захиалгын дагуу хэвлүүлдэг. Хэвлэлийн компанийг яам нээлттэй тендер зарлан шалгаруулдаг журмаараа ажиллаж байгаа.
-Нэгдүгээр ангийнхан сурах бичгээ яаж авах вэ?
-1-5, 6-9 дүгээр ангид хуучин сурах бичгээ ашиглана. 1-5 дугаар ангийн сурагчдын сурах бичгийг сургуулийн Номын сангаар дамжуулан үнэ төлбөргүй олгодог. 6-9 дүгээр ангийнхан номоо худалдааны төв болон дэлгүүрүүдээс авах боломжтой. Сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс хэвлэх үйлдвэрүүд болон Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд сурах бичгийг үйлдвэрийн үнээр нь борлуулж байна.
Харин амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд хорооны Засаг даргын тодорхойлолт, ангийн багшийн судалгаанд үндэслэн сургуулийн номын сангаас олгодог гэв.