Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газар байрлах Түрэгийн дурсгалт газар болох Хөшөө Цайдам музейд Хархориноос 45 км засмал замаар явж хүрнэ.
Өгий нуурыг зорих замд байрлах уг музей хүрэх зам болон музейг Турк улсын буцалтгүй тусламжаар байгуулсан бөгөөд жилийн дөрвөн улиралд дотоод болон гадаадын жуулчдыг хүлээн авдаг.
Түрэгийн хаант улсын түүх, соёлтой холбогдол бүхий хосгүй үнэт эд өлгийн зүйл, олдворыг хадгалж хамгаалах, судлах, сурталчлахаар уг музейг байгуулжээ.
VI-VIII зууны үед Орхоны хөндийг эзэгнэж байсан Түрэгийн түүхэн дурсгалт газар болох Хөшөө Цайдам музейд Билгэ хааны онго, тахилга, бадмаараг зуусан галт шувууны дүрслэл бүхий цул алтан титэм, алтан эдлэл, ээмэг зүүлт, мөнгөн буга зэрэг бий.
1889 онд Оросын эрдэмтэн Н.М Ядринцев Орхон голын хөндийд орших аварга том хөшөөдийг нутгийн ардын тусламжтайгаар илрүүлэн олж олон орны эрдэмтдийн сонорт хүргэсэн байна.
1997-2007 онд Монгол Туркийн хамтарсан төслийн үр дүнд Түрэг улсын алдар цуут хаад, язгууртны дурсгал болох Билгэ хаан, Культегин жанжны тахилын онгонуудыг судлан шинжлэх хайгуул малтлагыг хийсэн. Ингээд алт, мөнгөн эдлэл, эрдэнийн чулуу зэрэг 4000 гаруй зүйл бүртгэжээ. 2001 оны малтлагаар мөнгөн чимэглэл 2200 ширхэг, алтан эдлэл 1800 орчим ширхэг гарснаас энд түүвэрлэн дэлгэсэн байна.
Мөн 9 ширхэг хүн чулуу, мэлхий чулуу 2 ширхэг, чулуун арслан 1 ширхэг, чулуун хонь 5 ширхэг, 5-6 тонн жинтэй гэрэлт хөшөө 2 ширхэг зэрэг эртний олдворуудыг малтан гаргажээ.
Билгэ хаан болон түүний дүү Культегин 12 настайгаасаа цэрэг удирдаж эхэлсэн бөгөөд Байгаль Алтайгаас цэрэг удирдан улсаа сэргээжээ. 716 онд Культегин ах Билгээ хаан ширээнд залж өөрөө бүх цэргийн жанжин нь болсон байна. Түрэгийн хаант улс ах дүү хоёроор удирдуулж байхдаа хамгийн хүчирхэг байсан бөгөөд 736 онд Культегинийг нас барахад түүнд зориулан гэрэлт хөшөө босгож түүндээ Руни хэлээр Түрэг улсын сэргэн мандалтын тухай буулгасан байна. Харин дүүгээсээ гурван жилийн дараа Билгэ хаан жанжиндаа хорлогдон амиа алдсан бөгөөд түүнд зориулан мөн л гэрэлт хөшөөг босгожээ.
Ах дүү хоёрын гэрэлт хөшөөний тухайд 5-6 тонн жинтэй бөгөөд Руни бичгээр бичсэн түүхэн олдвор зөвхөн энэ музейд байдаг аж. 2004 онд Дэлхийн өвд бүртгэх болсон шалтгаан нь ч эдгээр гэрэлт хөшөөтэй холбоотой аж. Монголд төдийгүй дэлхийд эртний бичээстэй түүх дурсгалын олдвор ховор аж.
10 гаруй мянган үгтэй гэрэлт хөшөө. Культегин жанжны гэрэлт хөшөөний ард ханз үсгээр Тан улсын эзэн хааны илгээсэн гашуудлын захидлыг буулгажээ.
Харин үзмэрийн танхимын голд шилэн хоргонд залсан Билгэ хааны алтан титэм нь Монгол Улсаас олдсон цор ганц хааны алтан титэм бөгөөд Төв Азид нийт хоёр олдсоны нэг гэдгийг музейн тайлбарлагч Г.Ганзориг онцолж байв.
Музейн тасалбар 5000 төгрөгийн үнэтэй бөгөөд арваас доош насны хүүхэд үнэ төлбөргүй. Музейн тайлбарлагчид үүднээс угтан бүхий л тайлбарыг хийдэг тул та зам таарвал дайраад гарахыг зөвлөж байна.