Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн давуу тал хийгээд уг хуульд заасан хүүхдийн эрхтэй холбоотой заалтуудын талаар Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Б.Жавзанхүүтэй ярилцлаа.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн давуу тал юу болсон бэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсанаас хойш 10 орчим жилийн дараа энэ хуулийг шинэчлэн найруулсан. Өнгөрсөн оны хоёрдугаар сард шинэчлэн баталсан хууль бусад хэд хэдэн хуультайгаа холбоотой заалтууд оруулснаараа давуу талтай. Жишээлбэл, Хүүхдийн эрхийн тухай хууль. Энэ хуульд заасан хамгийн гол зүйл нь хүүхэд хувийн орон зайтай байх ёстой. Хувийн орон зайг нь эцэг эх, сургууль хэн ч байсан хамгаалах ёстой.
Мөн Хүүхэд хамгааллын тухай хууль гарсан. Хүүхдэд олон эрхийг хуулиар баталгаажуулсан байдаг. Хамгийн гол нь асуудал гарсан үед тэр хуулийг яаж хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг хэрхэн хамгаалах юм. Хүүхдийн эрх гэр бүлийн хүрээнд хамгийн их зөрчигддөг. Хүүхдээ хүмүүжүүлж, төлөвлшүүлэх гэж эцэг, эхчүүд том том үүрэг даалгавар өгдөг. Тэрийг нь биелүүлэхгүй бол загнаж зэмлэж, гар хүрдэг, ямар нэг эд зүйлээр цохидог, зулгаадаг. Мөн өндөр дуугаар ярьж айлгаж ичээдэг, янз бүрийн үг хэлээр доромжлоход хүүхдийн сэтгэлд ямар шарх сорви үүсэж байгааг томчууд тооцоолдоггүй.
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль гарсны гол давуу тал нь гэр бүлийн хүчирхийллийг хэн ч тэвчиж болохгүй гэсэн гол мессэж өгсөн.
Хүүхэд гэр бүлийн орчинд хамгаалагдсан байх ёстой. Гэр бүлийн далд нууц, хүрээ хязгаартай. Энэ тохиолдолд эрхийн зөрчил үүссэн ч мэдэх боломжгүй. Хүүхдийн эрхийн зөрчлийн 70-80 хувь нь гэр бүлийн хүрээнд болдог гэсэн судалгаа бий. Яг энэ үед Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулж, ялангуяа гэр бүлийн хамаарал бүхий гишүүдийн гаргаж буй зан үйл, буруу хандлагын золиос болж байгаа хүүхдүүдийн асуудлын зохицуулалт энэ хуульд цоо шинээр орж ирсэн.
-Энэ хуульд хүүхдийн эрхийн хамгаалал ямар томъёоллоор тусгагдсан бэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах, эрх зүйн ямар туслалцааг хэн, хэрхэн үзүүлэх юм, эрсдэлтэй байгаа хүүхдийг хэн үнэлэх, хаана мэдэгдэх вэ гэх мэт бүх зохицуулалтыг тусгасан байна.
Эцэг, эх нь хайрлах хамгаалах биш, хүүхдийн эрхийг зөрчсөн бол хүүхдийг хэрхэн тусгаарлах, хүүхдийг хамгаалах өөр хууль ёсны төлөөлөгч томилох зэрэг боломжууд энэ хуулийг даган гарч ирсэн. Гэхдээ ганцхан энэ хуулийг бариад хүүхдийн эрхийг хамгаална гэвэл ядмаг. Хүүхэд гэр бүлдээ байсан ч эс байсан ч нийгмийн бусад харилцаанд орж байдаг учир бусад хуулиар хамгаална.
-Гэр бүлийн хүчирхийлэл манай улсад бусдаас давуу байна уу?
-Хүчирхийллийн шинж тэмдэг зөвхөн Монголд байгаа зүйл биш. Монголд өөрийн онцлог, орон зайн хувьд өвөрмөц хэлбэрүүд байгаа ч нийтлэгээр нь хүчирхийллийн асуудлыг даян дэлхий анхааралдаа авсан. Хүчирхийлэл бол хүний хөгжих хэвийн байдлыг алдуулдаг. Хүн байх утга учрыг үгүй хийдэг.
Ухаан бодол нь бүрэн байх нөхцөлгүй юм гэдгийг ухамсарласан учраас 2030 он хүртэл “Хүчирхийллийг зөв таньж, хүчирхийллийн эсрэг зөв алхам хийцгээе” гэсэн уриалга гаргасан. Ялангуяа Тогтвортой хөгжлийн зорилтын 16-гийн 2-т хүүхдийн эсрэг гарч байгаа бүх төрлийн хүчирхийллийг бүрэн зогсооё гэсэн зорилт дэвшүүлсэн. Тэгэхээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль цаг үеэ олж гарсан.
-Хууль хэрэгжээд нэг жил боллоо. Гэр бүлийн хүчирхийлэл ямар түвшинд байна вэ?
-Хууль хэрэгжсэнээс хойш авч байгаа арга хэмжээг харахад хуульд нийцэх байдал нь бас л сулхан байна. Боломжийн хууль гарсан байхад яагаад бүрэн дүүрэн ашиглахгүй байна вэ? Хэрэв тэгсэн бол хүүхдийн эрх зөрчигдөх нь багасах байлаа. Нийслэлд мэдэээлэл харьцангуй сайн учир хүүхдийн эрхийн асуудал арай дээр. Алслагдсан орон нутагт бол хойд эцэг, хамаатан садангийнхаа бэлгийн хүчирхийлэлд орсон хүүхдийг хамгаалал зөрчигдсөөр байна. “Ганц тэжээгч нь энэ хүн. Энийгээ шоронд оруулаад яаж амьдрах билээ” гэдэг буруу үзэл хандлага байсаар л байна. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль гарсны гол давуу тал нь гэр бүлийн хүчирхийллийг хэн ч тэвчиж болохгүй гэсэн гол мессэж өгсөн.
Ээж нь амь гарахын эрхэнд гэрээсээ зугтахад үлдсэн хүүхдийн асран хамгааллын асуудалд аюулгүй байдал үүсдэг. Хүчирхийллийн хоёрны нэг тутамд хүүхдийн эрх зөрчигдөж байна.
Тэвчээд л байвал хүчирхийллийн гинжин хэлхээ тасрахгүй. Багадаа гэр бүлийн орчиндоо хүчирхийлэлд өртөж байсан хүүхэд насанд хүрч, гэр бүл зохиоход багадаа сурсан дадсан төлөвшлийн шинж чанарууд нь салахгүй хадгалагдана. Хүчирхийлэл ингэж үе дамжиж, гинжин хэлхээ үүсдэг.
Тийм учраас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зарчмуудыг сайн ойлгоод дагаж мөрдөж чадвал ирээдүйн амьдралдаа хүүхдийг хүчирхийлэгч болохоос сэргийлэх, хүчирхийлэгч биш юм гэхэд хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх, хүчирхийллийн зан төлөвтэй хүний таньж мэдэх дархлаа болно. Хүчирхийллийн зан төлөвтэй хүнийг таньж мэдээд, тийм хүнээс хайр сэтгэлийн холбоогоо салгаж чадах ирээдүйд үүсэх эрсдэлээс өөрийгөө хамгаалах давуу талууд энэ хуульд асар их байгаа юм.
-Ирээдүйд хүчирхийлэгч болох ямар зан төлөвүүд байж вэ?
-Манайхан хүүхдээ яагаад алгадаж болохгүй юм, аав ээжийнхээ алганы амтыг үзэж байж л хүмүүжил олно гэсэн буруу үзэл хандлага байсаар байна. Дөрвөн эцэг, эх тутмын нэг нь ийм үл бүтэх үзэл хандлагатай байна. Энэ бол их хортой үзэгдэл. Бусад оронд хүчирхийллийн хор хөнөөлийн талаар судлаад хот хөнөөлтэйг нь хэлээд байна. Манайд энэ талаар хийж байгаа судалгаа шинжлэх ухааны түвшинд төдийлэн сайн хөгжихгүй байна.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэгч гол байгууллага нь аль вэ?
-Тухайн асуудалтай холбоотойгоор хэн ч байж болно. Төрийн захиргааны төв байгууллагууд нь илүү их нэгдмэл зохицуулалтыг хангаасай гэж боддог. Хууль зүй, дотоод хэргийн яамыг дэмжиж, ялангуяа хүүхэдтэй холбоотой асуудлаар нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам тэргүүлэх чиг үүрэгтэй ажиллах ёстой. Хууль зүй дотоод хэргийн яам бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг Цагдаагийн байгууллагад илүү их хамаатай мэтээр харж байна уу гэж боддог. Хэрэгжүүлэх гол үүрэг нь цагдаагийн байгууллагын чиг үүрэгтэй холбоотой учир тэгж харагддаг байж мэдэх юм.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хамгаалах байранд оруулах тухай зохицуулалт бий. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш хамгаалах байранд ирж буй хүмүүсийн хэдэн хувь нь хүүхэд байна вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэл ихэвчлэн эрэгтэйчүүдийн зүгээс эмэгтэйчүүдийн эсрэг гардаг. Бага насны хүүхдүүд хүчирхийлэлд авсан эхийг дагаж, айж уйлдаг өлсөж цангадаг. Ээж нь амь гарахын эрхэнд гэрээсээ зугтахад үлдсэн хүүхдийн асран хамгааллын асуудалд аюулгүй байдал үүсдэг. Хүчирхийллийн хоёрны нэг тутамд хүүхдийн эрх зөрчигдөөд байгаа үүнтэй холбоотой юм.