Хүүхдийн баярын өмнөх өдөр буюу 2017 оны 5-р сарын 31-нд “Өнөр бүл” хүүхдийн төвийн дэргэдэх “Хүүхдийн өргөө-2” төв байрны “Бүжин” бүлгийн бүтэн болон хагас өнчин 3-8 настай хүүхдийн өрөөнүүдийг бүрэн засаж тохижуулан, хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо.
Нийт 82 сая төгрөгийн өртөгтэйгөөр 2 сарын хугацаанд хэрэгжүүлсэн “Хүүхэд бүрт Мишээл” төслийг МУСТА Г.Ундармаа санаачилж, “Мишээл Групп” ХХК нийт зардлын 50%-ийг дангаар санхүүжүүлэн, засварын ажлыг гардан гүйцэтгэсэн агаад тус компанийн Мишээл Цогцолбор дахь Мишээл Тавилгын Их Дэлгүүр болон Мишээл Барилгын Их Дэлгүүрийн 31 түрээслэгчийн зүгээс тавилга, барилгын материал хандивлах гэх мэтчилэн олон талаар тусалж дэмжин үлдэх 50%-ийг нь бүрдүүлсэн байна.
Ёслолын ажиллагаанд “Өнөр бүл” хүүхдийн төвийн Ерөнхий захирал М.Өлзийчимэг, “Хүүхдийн өргөө-2” төвийн эрхлэгч Ч.Цэрэнбалжир тэргүүтэй тус төвийн хамт олон, ”Бүжин бүлэг”-ийн бяцхан жаалууд, төслийн санаачлагч МУСТА Г.Ундармаа тэргүүтэй “Итгэлийн Танхим” ТББ-ын хамт олон, төслийг хэрэгжүүлэгч “Мишээл Групп” ХХК-ийн дэд захирал С.Болормаа тэргүүтэй “Мишээл Цогцолбор”-ын хамт олон, төслийн хандивлагч Мишээл Барилгын Их Дэлгүүр болон Мишээл Тавилгын Их Дэлгүүрийн түрээслэгчид, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, тус газрын Тамгын газрын дарга Ш.Чинбат нарын хүмүүс оролцлоо. Ёслолын ажиллагааны үеэр “Мишээл Групп” ХХК-ийн Дэд захирал С.Болормаа шинэчлэн засаж тохижуулсан “Бүжин” бүлгийн түлхүүрийг гардуулан өгч, шинэ гэрийн тоононоос хадаг зүүдэг Монгол заншлын дагуу “Мишээл Барилгын Их Дэлгүүр”-ийн Гүйцэтгэх захирал Б.Баясгалан хадаг зүүлээ.
Төслийн үр дүнд эрс өөрчлөгдсөн байраа үзсэн хүүхдүүд үнэхээр их хөөр баяртай байсан ба багш нар нь баярласан сэтгэлээ илэрхийлэн төсөл санаачлагч, хэрэгжүүлэгчдэд дурсгалын зүйл бэлэглэсэн. Тус төвийн багш нар хүүхэд нэг бүртэйгээ харьцаж чаддаг, тэднийг чин сэтгэлээсээ хайрладаг, хүүхдүүдийнхээ хайр хүндлэлийг хүлээсэн сайхан сэтгэлтэй хүмүүс гэдэг нь харагдаж байсан юм.
“Өнөр бүл” төвийн байр нь 1970-аад онд баригдсан хүүхдийн цэцэрлэгийн зориулалттай барилга тул айлын гэр шиг засалтай байгаагүй юм. Энд амьдрагч хүүхдүүдэд хувийн орон зай, орчин байхгүй байсан нь тус төвийн багш, ажилчдын сэтгэлээс бусдаар дотно дулаан сэтгэгдэл төрүүлдэггүй, амьдрах орчноо тохижуулахад ямар нэгэн сонголт хийх боломжгүй байдаг зэргээс шалтгаалан өөриймсөг сэтгэгдэл төрдөггүй байжээ.
“Мишээл Групп” ХХК-ийн “Итгэлийн танхим” ТББ, Мишээл Тавилгын Их Дэлгүүр болон Мишээл Барилгын Их Дэлгүүрийнхээ түрээслэгчидтэй хамтран хэрэгжүүлсэн энэхүү төслийн үр дүнд улсын асрамжийн газрын байрны засал, тохижилт, тавилга нь сургууль, цэцэрлэг, албан байгууллага шиг албархуу биш, харин айл гэр шиг халуун дулаан, дотно сэтгэгдлийг төрүүлэхээр болж эрс өөрчлөгджээ. Ийнхүү бага насны хүүхдүүдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулснаар тус төвийн хүүхдүүд гэртээ байгаа мэт орчинд өсөж хүмүүжих, амьдрах боломжийг бүрдүүлж байгаа юм байна.
Төсөл хэрэгжүүлэгчид, хандивлагчид энэхүү буянт үйлсээрээ Монголын нийт бизнес эрхлэгчид, улстөрчид, олон нийтийг нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, хүүхэд бүрт мишээл бэлэглэхийг уриалж байгаа ажээ. Хүүхэд бүр мишээж амьдраг ээ !