"Евро Ази" дээд сургуулийн зарим оюутнууд өчигдөр хичээл хаялаа. Тэд өнгөрсөн пүрэв, баасан гаригт ч бас хичээлдээ суугаагүй байна. Оюутнууд энэхүү үйлдлээ сургалтын төлбөртэй холбон тайлбарласан юм. Тус сургууль 2005 онд сургалтын төлбөрөө 15-17.5 хувиар нэмжээ. Сургуулийн удирдлага төлбөр нэмэх болсон шийдвэрээ оюутнуудыг материаллаг баазаар хангахын тулд хэмээн тайлбарлажээ. Харин энэ жил өнөөх тайлбараа тавьж сургалтын төлбөрийг 22 хувиар ахиулсан байна. Энэ тухайд оюутнууд " Сургуулийн удирдлага 160 хүний багтаамжтай номын сан, дотуур байртай болгоно гэж амлаад төлбөр нэмдэг. Хийж бүтээсэн зүйл нь харагддаггүй. Энэ жил нэг дүгээр курс 145 мянга, дээд ангийнхны төлбөрийг 105 мянган төгрөгөөр ахиулсан. Бид Монголын оюутны холбоо /МОХУ-нд хандсанаар ажлын хэсэг томилогдож сургуулийн төсөвтэй танилцахад багш болон ажилчдын тоог нэмсэн байна. Тухайлбал, үндсэн арав хүрэхгүй багштай хэрнээ 18 гээд цалинг нь бодчихсон байсан. Мөн 620 оюутантай атал 512 гэж дардаг. Яг үнэндээ захирал маань хэдэн оюутантайгаа ч хэлж мэддэггүй. Бас ямар ч хэрэггүй ахмадын, хүүхдийн баярт мөнгө төсөвлөчихсөн байх жишээтэй гэв.
Оюутнууд ямар байр суурьтай байна вэ? гэж асуухад "Бодитой техник хэрэгслээр хангаж өгөхгүй байгаа болохоор төлбөрөө багасгахыг захирлаасаа шаардсан. Гэтэл үгүй гэсэн хатуу байр суурьтай байна. Бид өөр сургуульд сурмаар байна. Тиймээс БСШУЯ-нд энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэлт тавилаа" гэв. Яамныхан Мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулъя гэсэн хариуг өгчээ. Төгсөх ангийн оюутнуудыг төлбөрөө 100 хувь хийсэн тохиолдолд дадлагат гаргана гэж сургуулийн захиргаа шахалт үзүүлжээ. Хэрэв хугацаандаа дадлага хийж амжаагүй бол дараа жил төгсгөнө гэсэн байна. Уг мэдээллийн мөрөөр тус сургуулийн захирал П.Нямхүүтэй уулзлаа.
-Сургалтын төлбөрийг ямар үндэслэлээр нэмсэн юм бэ. Үүнээс болоод оюутнууд хичээл хаяад байна уу?
-Өнгөрсөн жил манайх 330 мянган төгрөгийн төлбөртэй байсан. Энэ жил үүнээс
22-23 хувиар буюу 415-445 мянга болгож нэмсэн. Юмны үнэ өссөнтэй уялдуулаад
цахилгаан дулааны үнэ нэмэгдсэн шүү дээ. Нөгөөтэйгүүр Засгийн газраас энэ сарын
1-нээс цалинг 30 хувь нэмнэ гээд төсөвтөө тусгачихлаа. Тэгэхээр багш ажилчдын
цалин нэмэх шаардлагатай. Үндсэндээ оюутнуудын хүсээд
байгаа спортын заал, дотуур байрыг нэг өдөр л босгочихдог эд биш. Тэгээд ч энэ
бүхнийг хийхэд одоогийн төлбөр хангалтгүй.
-Сургуулийн захиргаа төлбөрөө багасгахгүй гэсэн байр
суурьтай байгаа гэсэн. Тэгэхээр төлбөрөө төлсөн оюутнууд өөр сургууль руу
шилжих болбол яах вэ?
-Төлбөр хасахгүй. Манайх бусад сургууль
шиг төлбөр төлөх хугацаа, алданги тооцож оюутнуудад дарамт үзүүлээгүй. Өмнөх
онуудын төлбөр энэ тэр гээд 10 гаруй сая төгрөг авах хэрэгтэй байж л байна.
Харин өнгөрсөн долоо хоногт "Цахим" дээд сургуулийн оюутнууд хичээл хаясныг мэдээлсэн. Нөхцөл байдал ямар байгааг сонирхож тус сургуулийг зорьсон юм. Оюутнууд бужигнан хичээллэж байв. Төлбөр төлөөгүй оюутнууд нь хичээлдээ явж байгаа болохоор асуудлыг нааштайгаар шийдсэн бололтой. Сургуулийн үйл ажиллагааг хэвэнд нь оруулахын тулд төлбөрийг хариуцсан ажлын комиссын ахлах багш Б.Нямцэрэнг ажлаас нь халжээ. Түүнийг сургуулийн нэр хүндийг бууруулж, оюутнуудад дарамт үзүүлсэн хэмээж сургуулийн удирдлага ийм шийдвэр гаргажээ. Тэрбээр энэ тухай ярихдаа "Сургуулийн захиргаанаас төлбөрөө хийгээгүй оюутнуудад сануулга өгсөн. Төлбөр төлөөгүй оюутнуудыг шүүж үзэхэд 205 хүүхэд байсан. Сануулга өгсний дараа 85 оюутан төлбөр хийгдээгүй үлдсэн. Тэднийг сургуулиас чөлөөлөх тушаал гарсан юм. Тэднийг хичээлээс чөлөөлөх тухай дуулгахад зарим хүүхдүүд төлбөрийн алданги тооцож болох уу гэсэн. Тэгээд есөн хүүхэд алданги төлөхөөр болж гарын үсэг зурсан. Тэднийг энэ сарын 1-нээс хойш алданги төлүүлэхээр болсон юм. Манай оюутан сургууль хоёрын хоорондын гэрээнд эхний нэг сард төлбөр хийгээгүй тохиолдолд 0.2 хувийн хүү бодно гээд заачихсан байгаа. Түүнээс хэтэрвэл гэрээг цуцална гэсэн. Энэ дагуу л сургуулийг үүсгэн байгуулагч Рэнцэн захирал хүүхдүүдийг энэ жилдээ сургуулиас чөлөөл гэж үүрэг өгсөн. Гэтэл түүний тушаалаар үйлдэхэд гүйцэтгэх захирал маань оюутнуудыг дарамталлаа гээд захиралд хэлээд халах тушаал гаргачихлаа" гэв.
Тэрбээр тус сургуульд арав дахь сардаа техник хангамжийн хичээл заасан аж.
М.Мөнхцэцэг