Иргэдийн дунд явуулсан санал асуулгын судалгаагаар иргэдийн 63,1 хувь нь шүүхэд итгэдэг гэсэн үзүүлэлт гарсан талаар өнөөдөр Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс мэдээллээ.
Шүүхийн шинэтгэл эхлэхээс өмнөх 2007 оны судалгаагаар шүүхэд итгэх иргэдийн итгэл 30 орчим хувьтай байсан бол 2015 оны байдлаар иргэдийн итгэл 60-80 хувь болж өссөн байна.
Судалгаанд хамрагдсан иргэдийн 47,4 хувь нь шүүх шинэчлэгдэн сайжирч байгааг мэдэрсэн гэсэн хариулт өгчээ.
Мөн иргэд эвлэрүүлэн зуучлал үр дүнтэй хэрэгжиж байна, шүүхийн үйлчилгээ өмнөхөөсөө мэдэгдэхүйц сайжирсан гэдэгтэй хамгийн ихээр санал нийлжээ.
Түүнчлэн шүүхийн үйлчилгээнд цахим инноваци нэвтэрсэн, шүүхийн шийдвэр нээлттэй, үйл ажиллагаа нь ил тод болсон гэдэгтэй судалгаанд оролцсон иргэдийн олонх санал нийлсэн байна.
Судалгаанд оролцогсдын 32,5 хувь нь шүүгчийн мэдлэг чадварт эргэлздэг гэсэн бөгөөд 45 хувь нь цаашид сайн хүнийг шүүгчид томилох, 40 хувь нь ур чадварыг дээшлүүлэх шаардлагатай гэсэн байна.
Тус судалгааг жилд хоёроос доошгүй удаа авч, нөхцөл байдлыг бодитой үнэлэх үүднээс шүүхээр үйлчлүүлсэн иргэд болон шүүхээр үйлчлүүлж байгаагүй иргэдийн хүрээнд явуулж байхаар шийдвэрлэжээ.
Судалгаанд Монгол Улсын шүүхийн анхан болон давж заалдах шатны шүүхээр үйлчлүүлсэн 1523, шүүхээр үйлчлүүлээгүй 1523 нийт 3046 иргэн оролцсон байна.