gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Намрын шувууд

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Нийтлэлчийн булан
2014-09-09
0
Twitter logo
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
0
Twitter logo
Нийтлэлчийн булан
2014-09-09
Намрын шувууд

ЗУРВАСХАН БОДЛУУД-15

...Яаж ч хичээгээд намар би гуниглахгүй байж чаддаггүй юм аа. "Алтан шаргал өнгөтэй, арвин их ургацтай, амттан бүхэн дэлгэрдэг" гэж бодох хэрнээ ирж буй хайруу цагийн жавар сэтгэлд сэрүү татуулна. Яг тулгараад, сэтгэл шулуудсан үед өвлийн улирал сайхан л даа. Гэхдээ сэтгэл нэг л жиндээд байдаг юм. Сайхан сайхан гэх хэрнээ, яргуй хэнзлэх хавар цагийг сэтгэлдээ мөрөөдөн хүлээдэггүй амьд ертөнц бий гэж үү?

Тэнгэрт зэллэн ганганалдах шувуудын гурвалжин цуваа, сэтгэл дэх гэгэлгэн гунигийг минь далавчин дээрээ тээн намайг тойрон эргэлдэх мэт. Тэртээд урсан өнгөрөх хөгжөөнтэй мөчүүдийг минь дурсамж болгон, аялгуут ганганаагаараа эргэн сануулах мэт. Нуур усаа тойрч эргэлдэн нисэх нь, "нутагтаа би эргэн ирж чадах болов уу?" гэх харуусалтай сүлэлдэн, хорвоогийн жамыг санаашран аргадах мэт. Намартаа гуниглан нисэж одох авч хавартаа баярлан буцаж ирэх нь хорвоогийн эргэлдэх жамын гэрч гэдгээ бидэнд учирлах мэт. Тэртээ талын бүүдгэр нарны сүүмгэр зэрэглээн дунд адуу мал, айл гэр гол мэт урсах нь, айсуй цагийн манант униарыг дүрслэх мэт. Амраг жаахан бүсгүй үхрийн зэлэн дээр гуниглан санаа алдах нь, алсад одсон хайртынхаа араас санасан сэтгэлээ сүү өргөн дээжлэх мэт. Хорвоогийн юм бүхэн зүүнд сүвлэгдэх зангилаанд хөвөрдөх мэт учиртай.

Уулсын бэлд хоносон манан өглөөний наранд үүл болон хөөрөхдөө цэцэгсийн дэлбээнд шүүдэр болон сондорлох нь хайрын нулимс мэт. Салж хагацахын тавиланд эргэж учрахын ерөөл нь, нүцгэн хөлийн гишгэдэл дор талаар нэг үсчих сувдан дуслуудын хэлхээс мэт. Илч нь харьсан нарны халуун биш бүлээхэн цацрагууд, эргэх амьдралд хяруу буусан насны ухаарлыг зөөллөж аргадах мэт. Хавар зуны цагт гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж байсан моддын навчис, талын цэцэгс нэгэн мөчид хагдран унаж салхинд хийсэх нь, залуу насны гоо үзэсгэлэн, ааг омог цаг хугацааны урсгал дунд "зуурдынх" гэдгийг бидэнд сануулах мэт. Голын тэртээд бэлчээсэн үхэр хонь ямаад, урсгал сөрж үр төл рүүгээ тэмүүлэх нь 9 сарын 1 мэт. Усанд норсон сүүл юугаа шарвалзуулан үр төлөө үнэрлэж аргадах нь хэлхэж бус, салж амьдрах тавилангийн учрыг чихэнд нь шивнэх мэт. Ээжийнхээ гараас чаргууцалдан уйлах эрх танхил хүүхдүүдийн нулимс энэ хорвоогийн хатуу хөрсөнд шингэж уусах нь, салгуу заяаны хатуу тавиланг тэдэнд мэдрүүлж, сэтгэлд нь хат болон суух мэт. Ирж буй хатуу цагийн амьсгал энэ л амьдралын хатуу ширүүнийг бидэнд сануулж байдаг.

Тэнгэрт зэллэх намрын шувууд бидэнд ухаарлыг авчирч байдаг
Тэртээд мэт санагдах авч, дэргэд минь байдаг тавиланг учирлаж байдаг
Эргээд ирэхэд нь угтах нуураа аргадаж байдаг
Элээж дуусдаг амьдралын учгийг хөвөрдөж   байдаг
 
Миний сэтгэлийн гунигийг намрын шувууд далавчиндаа тээж нисдэг
Нэг л олдох амьдралын жаргал зовлонг бидэнд ухааруулж байдаг
Мөнх юм шиг омголон залуу насыг дэврүүлж байдаг
Насны намарт үсэнд суусан хярууг хийсгэж байдаг
 
Намрын шувууд зуссан нуураа тойрон эргэлдэн ганганаж байдаг
Нартын урсан урсах жамыг цуваагаараа бидэнд ойлгуулж байдаг
Хавартаа буцаад ирэхийг нь бүгдээрээ хүлээж байдаг
Хатуу ч гэлээ хайруу цагийн дараа хавар дахиад л ирдэг
...Яагаад ч юм бэ? Яаж ч хичээгээд би намрын улиралд гуниглахгүй байж чадахгүй юм аа.
   
                                   ХЭРВЭЭ ХОЛЫН ХОЛД ЯВААД ОДЧИХВОЛ...

...Хэрвээ би холын холд яваад одчихвол:
Хэнийхээ гарыг чи атгаж, хэнзхэн зүрхнийхээ чанадын зовлонг учирлаж уйлах билээ
Хэнийхээ энгэрт наалдан эрхлэж, хэтийн жаргалтай мөрөөдлөө зүүдлэн мишээх билээ
Хэндээ чи уцаарлаж заримдаа, гомдож шаналсан сэтгэлээ аргадаж нэг тайтгарах билээ
Хэнийг чи санан бэтгэрч, хэтийн холоос ирэхэд нь хүзүүнд нь зүүгдэж мэгших билээ
...Хэрвээ чи холын холд яваад одчихвол:
Хэнийхээ аягалсан цайны дээжийг оочиж, хөлс дааварласан духаа нэг арчих билээ
Хэнийхээ гомдсон сэтгэлийг аргадаж, хэнхдэг цээжиндээ нааж духыг нь нэг үнэрлэх билээ
Хэндээ ч би уцаарлаж, гомдсондоо урвайх уруулыг нь   үнсэж нэг тайтгаруулах билээ
Хэнийг би санан уйтгарлаж, холын холоос яаран гэртээ тэмүүлж ирэх билээ
...Хэрвээ бид бие биенээ хайрлахгүй болчихвол:
Хэнд би гомдсондоо шөнийн уртад нойроо хулжаан эргэж хөрвөөх билээ
Хамтдаа жаргалтай өнгөрүүлсэн мөч бүхнийхээ төлөө санаа алдаж, хааяадаа гуних билээ
Хэний төлөө би амьдарсан юм бэ? гэж өөрөөсөө асууж, заримдаа шаралхах билээ
Хожмын нэгэн учралыг зүрхэндээ мөрөөдөн шаналж, зүүд нойрондоо ганцаар мишээх билээ
...Бие биенээ л хайрлаж амьдрах орчлон:
Хүмүүс бид мөнгөөр дутдаггүй, гагц хайраар дутдагийг би мэднээ
Хүмүүний орчлонд хайрандаа жаргаж, хайрандаа нялхардаг тавиланг бид мэднээ
Амьд байхдаа л хүмүүс бид бие биенээ чин сэтгэлээсээ хайрлаж
Алаг дэлхийн бөөрөн дээр хамтдаа л жаргаж зовж, хамтдаа л элээж дуусгая хүмүүс ээ.
 
                                  ЗАРИМДАА ЗҮГЭЭР Л ТЭНЭГЛЭМЭЭР...
 
Заримдаа юу ч бодолгүйгээр хаашаа ч хамаагүй алхмаар
Замд минь тааралдсан хүмүүс рүү юу ч болоогүй юм шиг инээмээр
Захын айлаар орж, хэнтэй нь юу ч хамаагүй хуучилмаар
Зайдуу газар очиж өөрөөсөө ч ичилгүй цангинатал дуулмаар
 
Заримдаа ямар ч зорилгогүйгээр аз жаргалтай амьдармаар
Зан суртахуун гэдэг багаа хуулж хаячихаад зоргоороо аашилмаар
Сэхүүн зангаа хаа нэгтээ гээж орхичихоод зүггүйтэж дүрсгүйтмээр
Сэмхэн хэн нэгнийг цочоож орхиод хаа нэгтэйгээс нуугдаж хармаар
 
Заримдаа ямар ч сонголтгүйгээр хэн нэгнийг сэтгэлээсээ хайрламаар
Зөрүүдэлж гомдоход нь цаашлуулж уурлуулаад гэнэт аргадмаар
Бардам зангаа гэртээ тайчиж орхиод зүгээр л хүн болгонтой дотносмоор
Балчир насны гэнэн мөрөөдлөөр сэтгэлээ баясгаж, дахиад л мөрөөдмөөр
 
Заримдаа зүгээр л тэнэглэж, хүмүүсийн гайхсан царайг харж инээмээр
Зав гаргаж, гомдоосон нэгэн дээрээ очиж мөрийг нь дотносон алгадмаар
Онгиргон зангаар халамцаж, ардын дууг солгой хоолойгоор аялмаар
Оройтож гэртээ харьчихаад "би зүгээр ш дээ" гэж гэнэн зангаар мишээмээр
 
Заримдаа сэтгэлийн хүлээсээ тайлж хаячихаад, амьдралын өнгөнд уярмаар
"За яахав дээ би хүн л юм чинь" гэж өөрийгөө нэг өмөөрмөөр
Заавал баг өмсөж, хүмүүсийн өмнө "төгс төгөлдөр " болох гэж тарчлаад яана
Замбуулин энэ хорвоод алдаа оноо ээлжилдэг тавилан, бас учрал

e-mail: gala_mn@yahoo.com

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан