Нийслэлд 15 мянга гаруй иргэд галт зэвсэг эзэмшиж байгаа гэсэн судалгаа байдаг.
Тиймээс галт зэвсгийг хэрхэн бүртгүүлэх, болон хадгалах, эзэмших талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Манай улсад хэдэн чиглэлээр иргэдэд галт зэвсэг эзэмшүүлэхийг зөвшөөрдөг вэ?
-Монгол Улсын галт зэвсгийн тухай хуульд иргэд дөрвөн төрлөөр галт зэвсэг эзэмшихийг зөвшөөрдөг. Тодруулбал, ан агнуурын, спорт сургалтын, үзмэрийн, харуул хамгаалалтын гэсэн дөрвөн чиглэлээр галт зэвсгийг Монгол Улсын иргэдийг эзэмшихийг нь зөвшөөрдөг байгаа.
-Галт зэвсэг эзэмших иргэнд ямар шалгуур тавьдаг вэ. Хэчнээн газарт галт зэвсэг борлуулж байгаа вэ?
-Монгол Улсын иргэн 18 нас хүрсэн, өмнө нь уулгалан довтлох болон галт зэвсэг ашиглан ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж байгаагүй байх ёстой. Түүнчлэн сэтгэцийн өвчин эмгэг байхгүй, биеийн илт гажиггүй, хүнд галт зэвсэг эзэмшүүлэх хуулиар зөвшөөрдөг.
Улсын хэмжээнд хоёр газарт тендер шалгаруулаад нэг газарт нь галт зэвсэг, нөгөөд нь ан агнуурын зориулалттай сум зарж борлуулахыг зөвшөөрдөг. Уг үйл ажиллагааг тендерийн хуулиар зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, тендерийн үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага хяналт тавьдаггүй. Тендерийг Хууль зүйн яамнаас зарлаад галт зэвсэг, сум борлуулах эрхийг олгодог.
-Гадаадад амьдарч байсан иргэд ирэхдээ тэнд ашиглах байсан галт зэвсгээ авчирч болдог гэж байсан. Энэ талаар тодруулаач?
-Монгол Улсын иргэд тодорхой хугацаанд гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирэхдээ тухайн улсад хэрэглэж байсан галт зэвсгээ авч ирэхийг зөвшөөрдөг. Гэхдээ тухайн иргэн ганцхан удаа л энэ эрхийг эдлэх юм. Харин өөр төрлөөр галт зэвсгийг зарж борлуулах нь хориотой. Мөн армийн болон хууль сахиулах байгууллага хэрэглэж байгаа цагдаа, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр зэрэг тусгай хүчний байгууллагад ашиглагдаж байгаа галт зэвсгийг иргэн эзэмших нь хориотой байдаг. Ан агнуурын зориулалттай, сургалтын, үзмэр үйлчилгээний зориулалт бүхий галт зэвсгийг иргэд эзэмшүүлэхдээ гал алдахаас урьдчилан сэргийлсэн буюу аюулгүй байддыг бүрэн хангасан тохиолдолд зөвшөөрдөг. Харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, хувь хүн хийн буу буюу тусгай зориулалтын галт зэвсгийг хэрэглэх эзэмшихийг хуулиар зөвшөөрч байгаа.
-Галт зэвсгийг хууль бусаар худалдаалсан болон худалдан авсан хүн ямар хариуцлага тооцдог юм бэ?
-Ер нь Монгол Улсын хуулиар галт зэвсэг болон сумыг хууль бусаар худалдан авсан, борлуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ хэмээн заасан байдаг. Тухайн хэргийнхээ уг чанараас хамаарч тав хүртэл жилийн хорих ял хүлээлгэнэ. Өөрөөр хэлбэл, хууль бусаар галт зэвсэг худалдан авсан, худалдсанаас болж их хэмжээний хохирол учирсан бол ногдох ялын хэмжээн өндөр болдог. Тиймээс иргэд энэ талаар анхаарах зайлшгүй шаардлагатай байдаг.
Галт зэвсэг тоглоом биш хүний амь настай шууд холбоотой зүйл. Тиймээс зөвхөн эзэмшигч нь л тухайн галт зэвсгийг хэрэглэж болохоор аюулгүй байлгах хэрэгтэй.
-Монгол Улсад бүртгэлтэй хэчнээн галт зэвсэг байгаа вэ. Галт зэвсгийн бүртгэлийг хэдий хугацаанд зохион байгуулдаг юм?
-Улсын хэмжээнд иргэдийн гар дээр бүртгэлтэй галт зэвсэг 44 мянга гаруй байгаа. Үүнээс 15 мянга орчим галт зэвсэг нь нийслэлийн иргэдийн гар дээр байна гэсэн судалгаа бий. Эдгээр иргэдийн гар дээр ашиглагдаж байгаа галт зэвсгийг жилд 1-2 удаа тоолж, бүртгэлжүүлдэг. Энэхүү галт зэвсгийн тооллого бүртгэлийг явуулахдаа улс орон даяар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарладаг. Иргэд тухайн зарын дагуу цагдаагийн байгууллагад ирж галт зэвсгээ бүртгүүлэх, хураамжийг нь төлөх шаардлагатай байдаг.
-Хэрэв ямар нэгэн байдлаар тухайн иргэн галт зэвсгээ бүртгүүлээгүй, хураамжийг нь төлөөгүй бол яах вэ?
-Иргэд хэрэглэж ашиглаж буй галт зэвсэгээ цагдаагийн байгууллагад ямар нэгэн байдлаар бүртгүүлээгүй, хураамжийг нь төлөөгүй бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг. Өөрөөр хэлбэл, захиргааны хариуцлагаас эрүүгийн хариуцлага хүртэл арга хэмжээ авдаг. Ер нь иргэд галт зэвсгийг ашиглах, хадгалахдаа тусгай стандартыг мөрдөх шаардлагатай байгааг энэ дашрамд хэлмээр байна.
-Хэрэв ашиглалт, хадгалалт буруу байсан бол тухайн иргэн хариуцлага хүлээх үү?
-Буруу ашиглаж, хадгалж байснаас болоод хүний амь нас эрсэдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээнэ. Тиймээс галт зэвсгийг хадгалах тал дээр анхаарал хандуулдаг байх хэрэгтэй. Сүүлийн үед албан ёсны зөвшөөрөлтэй галт зэвсгийн дэлгүүрүүдээр зарагдаж байгаа галт зэвсгийг аюулгүй хадгалж, хамгаалахад зориулагдсан эд хэрэглэл олон бий болсон. Тиймээс эдгээрийг эзэмшиж буй галт зэвсэгээ аюулгүй хадгалдаг байх шаардлагатай. Учир нь галт зэвсэг тоглоом биш хүний амь настай шууд холбоотой зүйл. Тиймээс зөвхөн эзэмшигч нь л тухайн галт зэвсгийг хэрэглэж болохоор аюулгүй байлгах хэрэгтэй.
Ж.Отгонмягмар