Монголын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК өнөөдрөөс эхэлж Улаанбаатар-Франкфурт чиглэлд шууд нисч эхэллээ.
Өмнө нь уг чиглэлд Москва, Берлин, Сөүл болон Бээжингээр дамжиж хүрдэг байсан. Харин өнөөдрөөс шууд нисч эхэлснээр Улаанбаатараас Франкфурт руу 8.45 цаг, Франкфуртээс Улаанбаатар хүртэл 8.30 цаг шууд нисч хүрэх боломжтой болж байна.
Улаанбаатар-Франкфурт чиглэлд БОИНГ 767-300 ER агаарын хөлгөөр долоо хоног бүрийн пүрэв, ням гарагт, Франкфурт-Улаанбаатар чиглэлд лхагва, бямба гарагт нисэх юм байна. Тасалбарын хувьд нэг талдаа 1 сая 500 мянгаас 2 сая хүртэлх төгрөгөөр тогтоожээ. Гэхдээ эхний таван нислэгт 50-70 хувийн хямдралтай зорчуулахаар төлөвлөсөн байна.
Франкфуртад Европ тивийн зангилаа буудал болох “MAIN” олон улсын нисэх буудал байдаг. Энэ нисэх буудлаас Азийн нисэх онгоцууд Европ тив рүү гарах нислэг үйлддэг. Тиймээс уг чиглэлийг нээснээр Ази, Европыг холбох шинэ гүүр нээгдэж байгаа юм.
“МИАТ” компани мөн ойрын 2-3 жилийн хугацаанд АНУ болон бусад орнууд руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа юм байна.
Шинэ нислэгийн нээлтийн ажиллагаанд Германы Элчин сайдын яамны Эдийн засгийн атташе Саму Дюсдеекер болон МИАТ компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан зэрэг албаны хүмүүс оролцсон юм.