Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Т.Доржтой ярилцлаа.
-Яриагаа 1990-ээд оноос хойших Шинжлэх ухааны академийн өөрчлөлтийн талаар эхэлбэл ямар вэ?
-Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжиж эхэлсэн үеэс гэх юм бол 1996 онд Монголын ШУА-ийн эрхзүйн байдлын тухай хуулийг Улсын Их Хурлаар баталсан. Энэ хуулиар ШУА-ийг Монгол Улсад шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх төв байгууллага гэж тодорхойлоод, түүндээ академийн ерөнхийлөгчийг Ерөнхий сайд батламжилдаг, ШУА-ийн ерөнхийлөгч нь Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх байна гэж заасан. Үүнээс ШУА нь Монгол Улсын Засгийн газрын зөвлөх, эксперт хийх байгууллага гэсэн утгаар ойлгож болох юм.
Монгол Улс шинжлэх ухааны зохих потенциалтай болсон нь XX зууны түүхэн том ололтуудын нэг. Шинжлэх ухаан бол үргэлжид баяжиж, хөгжиж байдаг үнэт капитал мөн.
Өнөөдөр ШУА-ийн харьяанд 22 хүрээлэн ажиллаж байна. Хөдөө аж ахуй, Анагаах ухааны гэсэн хоёр салбартай. Энэ хоёр академийг оролцуулахгүйгээр ШУА-ийн хүрээлэнгүүдэд 1044 хүн ажиллаж байгаагийн дотор 783 эрдэм шинжилгээний ажилтан байна.
Хүний нөөцийн чадавхийн тухайд 35 хүртэлх насны эрдэм шинжилгээний ажилтан нь нийт ажилтны 47 хувь, 35-40 насны эрдэм шинжилгээний ажилтан нь 28 хувь байгаа юм. Эрдэм шинжилгээний ажилтны дундаж нас 39 байна. Эрдэм шинжилгээний ажилтнуудын дотор доктороос дээш зэрэгтэй 253 ажилтан байгаа нь нийт ажилтны 32 хувь болж байна.
-Сүүлийн үед ШУА-д ямар өөрчлөлт хийж байгаа вэ?
-Саяхан Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооноос Шинжлэх ухааны байгууллагуудыг бэхжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол гаргалаа. Олон чухал заалтуудыг үүнд багтаасан.
-Энэ тогтоолд ШУА-тай холбоотой ямар арга хэмжээнүүд тусгагдав, энэ нь яаж хэрэгжих вэ?
-Эрдэм шинжилгээний байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг улс орны хөгжлийн тулгамдсан асуудалд төвлөрүүлж, үр дүнг дээшлүүлэх, тэдгээрийг дэлхийн тэргүүлэх түвшинд ойртуулах талаар тогтоолд зааж өгсөн ШУА-ийн зарим хүрээлэнгийн судалгааны ажил, тухайлбал Палеонтологийн хүрээлэнгийн судалгааны ажил дэлхийн түвшинд үнэлэгдэж байгаа.
Мэдээж ихэнх хүрээлэнгийн судалгааны ажил дэлхийн түвшинд хүрээгүйг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Тийм учраас тогтоолд хүрээлэнгүүдийн чадавхийг бэхжүүлэх, өөрөөр хэлбэл лабораторийн тоног төхөөрөмжийг орчин үеийн түвшинд хүргэх, судлаачдыг чадавхижуулах, улмаар үр дүнг нь баялаг бүтээх, үйлдвэрлэл болгох хэмжээнд хүргэнэ гэж зааж өгсөн. Бид ийм утгаар ойлгож байгаа.
Үүнээс гадна тогтоолд ШУА, түүний харьяа эрдэм шинжилгээний байгууллагуудын төсвийн бие даасан байдлыг хангаж, хөгжиж буй орнуудын жишгээр эрдэм шинжилгээний зардлын хэмжээ болон лабораторийн төхөөрөмжийг шинэчлэх, хангамжийг сайжруулахад чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хөтөлбөрт хамруулах талаар дэмжлэг үзүүлэх зэрэг заалт бий.
Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд гадаад орны зээл, тусламжийн шугамаар орж ирэх тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх, эрхзүйн орчин бүрдүүлэхээр заасан. Энэ бол маш чухал заалт.
Манай улс шинжлэх ухаанд дотоодын нийт бүтээгдэх үүний 0.2 хувийг зарцуулж байгаа нь бусад оронтой харьцуулахад их доогуур үзүүлэлт. Шинжлэх ухааны салбар санхүүгийн хувьд бие дааж ажиллах эрхзүй, эдийн засгийн нөхцөл хараахан бүрдээгүй байна.
Хүрээлэнгийн захирлуудыг ШУА-ийн ерөнхийлөгч томилж байхад төсвийг БШУЯ баталж, зарцуулалтыг нь хянадаг. Аливаа байгууллага, санхүүгийн хувьд бие даахгүй бол үйл ажиллагаагаа жигд явуулахад хүндрэлтэй байдаг. Лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, түүний хангамжийг сайжруулахад чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг улсын хөрөнгө оруулалтын таван хувьд хүргэхээр болж байгаа. Эдгээр нь бие даан ажиллах боломж бүрдүүлж, эрдэм шинжилгээний ажлын чанар, үр дүнг дээшлүүлэхэд түлхэц болно гэж бид үзэж байна.
-Бас орлогын эх үүсвэр нэмэгдэх давуу талтай гэж дуулсан юм байна.
-ШУА-ийн хүрээлэнгүүд урьд нь орлогын ганц эх үүсвэртэй, тендерт оролцох эрхгүй байлаа. Харин энэ тогтоол гарснаар шинжилгээ судалгааны байгууллагууд орлогын олон эх үүсвэртэй, үйл ажиллагааныхаа чиглэлээр орлого олох, тендерт оролцох боломжийг өргөтгөж өглөө. Нэг үгээр хэлбэл, зах зээлийн эдийн засгийн механизмыг шинжлэх ухааны салбарт ашиглах боломж нээгдэж байна гэсэн үг юм.
-Инновацийн талаар ямар ажлууд хийх вэ?
-ШУА-ийн хүрээлэнгүүдийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнг баялаг болгох үйлсийг хөхиүлэн дэмжсэн эрдэм шинжилгээний байгууллагуудын дэргэд “гарааны компани” байгуулах эрх зүйн орчин бүрдүүлэх, Шинжлэх ухаан, технологийн үндэсний парк байгуулах ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудал тогтоолд цаг үеэ олж тусгагдлаа.
-ШУА-ийн хүрээлэнгүүдийн ажилтны цалин хөлс аль хэр байна вэ?
-ШУА-ийн хүрээлэнгүүдэд их, дээд сургуулиа онц сайн төгссөн, эрдмийн зэрэг хамгаалсан, оюуны харьцангуй өндөр чадавхитай ажилтнууд байгаа бөгөөд тэдний цалин дунджаар 699 мянган төгрөг. Энэ бол бага цалин. Өнөөгийн нөхцөлд амьдралд хүрэлцэхгүй болж байгааг бэлхнээ ойлгох байх. Ажлын нөхц өлийг сайжруулж, цалин хөлсийг нэмэгдүүлэх, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх өөрсдийн ажлын чиг үүрэгт нийцсэн бусад үйлчилгээ явуулж орлого олох боломж бүрдүүлэх талаар энэ тогтоолд мөн дурдсан байгаад шинжлэх ухааны салбарынхан талархаж байгаа.
-Судалгааны ажлаа бизнесийн эргэлтэд оруулж болно гэсэн үг үү?
-2013 онд ШУА-ийн хүрээлэнгүүдийн төсвийн гадуурх орлого 3.3 тэрбум төгрөгт хүрсний дээр одоо манай академи 100 гаруй патент, мөн тийм тооны стандарт эзэмшиж байгаа. 2012 онд утаагүй түлш гарган авах ТЭЗҮ-ийг боловсруулан “Баялаг эрдэнэ цом” ХХК-тай хамтарч өдөрт 20 тн түлш үйлдвэрлэх болон, жилд 600 мянган тонн төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулсан. Өөрийн орны ашигт ургамлаас гаргаж авсан вирусийн эсрэг идэвхтэй “Талимон” эмийн шинэ бэлдмэл үйлдвэрлэх цех байгуулж, энэ онд 10 мянган ширхэг бэлдмэл үйлдвэрлэхээр ажиллаж байна. Орчин үеийн мэдээллийн технологийн үндсэн дээр Нийслэл хотын гудамж талбайн гэрэлт нэгдсэн удирдлагыг цогцоор нь шийдэх зэрэг олон ажлыг нэрлэж болох юм. Тэгэхээр боломж өргөн бий.
-Танай эрдэмтэд их, дээд сургуульд мөн давхар багшилдаг уу?
-ШУА-ийн 22 хүрээлэн, төв нь төрийн болон хувийн хэвшлийн 15 их, дээд сургуулийн 47 тэнхим, профессорын багтай ажил төрлийн холбоотой. 250 гаруй эрдэмтдийн 50 хувь нь 50, 25 хувиар болон цагаар багшилж, бакалавр, магистр, докторын сургалтад оролцдог. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн байнгын гишүүдийн 16.7 хувь нь академийн хүрээлэнгүүдэд ажиллаж буй эрдэмтдийн төлөөлөл байна. Их, дээд сургуулиудын профессор, багш нар, ШУА-ийн харьяа хүрээлэнгийн эрдэмтэд илүү үр ашигтай хамтран ажиллаж, сургалт, эрдэм шинжилгээний ажлын нэгдлийг хангах шаардлага их байгаа. Түүнийг хангах боломж ч бага биш.
Цаашдаа их, дээд сургуулийн профессор, багш нар хүрээлэнгийн суурь судалгааны ажилд, хүрээлэнгийн эрдэмтэд их сургуулийн магистр, докторын сургалтын ажилд байнга оролцож байх чиглэлээр тодорхой зохицуулалт хийх бололцоо бий.
С.Сэргэлэн