Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, 40 мянгатын 40, 42, 44 дүгээр байрны дээвэрт өчигдөр томоохон хэмжээний гал гарсан юм. БЗД-ийн 63 дугаар гал унтраах ангийнхан галын дуудлага авч, галын голомтод 13 минутын дараа ирсэн байна. Ингээд галын нөхцөл байдлыг тодорхойлсны дараа нэг ангийн хүчин чадал хүрэлцэхгүй хэмээн үзэж, нэмэлт хүч дуудсанаар 14, 10, 30 дугаар ангийн албан хаагчид ч дайчлагдсан байна.
3 болон 4 дүгээр давхрын айлууд руу ус нэвтэрсэн байна. Иймд усны оронд хөөс ашиглаж болоогүй юм уу хэмээн гомдоллох иргэн цөөнгүй байна.
Энэ галыг унтраахад зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн шиг техник хэрэгслийн хүрэлцээгүй байдал огт гараагүй гэдгийг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн Онцгой байдлын албаныхан онцолсон юм.
40, 42, 44 дүгээр байрны хувьд 1959 онд баригдсан, их хуучирсан, гуравдугаар зэрэглэлийн тоосгон барилгууд юм. Тулгуур нь модон хийцтэй, гадуур нь шавардсан гэнэ.
Байшингийн дээвэрт гал гарсан шалтгааныг ОБЕГ-ын галын шинжээч болон Нийслэлийн цагдаагийн газраас шалгаж байгаа юм. Тэдний дүгнэлт гарсны дараа гал чухам яагаад гарах болов, хэний хариуцлагагүй байдал нөлөөлөв гэдэг нь тодорхой болох аж.
Гал гарсан байруудад галын аюулгүй байдлыг хангах стандартуудыг зөрчжээ
63 дугаар гал унтраах анги өчигдөр 15.08 цагт дуудлага хүлээн аваад, 15.22-д голомтод иржээ.
Гэтэл гал гарсан байшингууд руу нэвтрэх гарцуудыг автомашинууд хаасан, аркуудыг төмөр хийцээр гагнан хаасан нь галын машин нэвтрэхэд саад учруулсан байна. Үргэлжилсэн дээврийн хэсгийг тусаарласан, галын хана гэж байдаг. Гэтэл энэ хананы зориулалтын хаалгыг авч, нүх цоорхой гарснаас гал маш хурдан дамжин тархжээ. Энэ хаалга нь галд тэсвэртэй, өндөр зэрэглэлийн хамгаалалтын хаалга байдаг байна. Мөн дээвэр рүү гарах хаалгууд байнга цоожтой байх ёстой атал онгорхой байжээ.
Усны эх үүсвэр дутагдсанаас гал унтраах ажиллагаа саатсан зүйл гараагүй, арга тактикийн хувьд ч алдаа гаргаагүй гэдгийг ОБЕГ-ын удирдлага тайлбарлаж байв. Дээвэр дээрх галыг унтраахын тулд эхлээд ус хүчтэй шүршин, дараа нь 4 дүгээр давхруудын айлууд руу ус нэвтрэхээс сэргийлэн, бороожуулах маягаар усаа шүршжээ. Гэсэн ч 3 болон 4 дүгээр давхрын айлууд руу ус нэвтэрсэн байна. Иймд усны оронд хөөс ашиглаж болоогүй юм уу хэмээн гомдоллох иргэн цөөнгүй байна.
Харин гал унтраах олон улсын практикт хөөсийг зөвхөн газрын тос, дизель, бензин зэргээс үүдэлтэй болон зоорийн давхарт гал гарахад л ашигладаг заавартай аж.
Ингээд оройн 16.44 гэхэд галын тархалтыг зогсоон, 19.40-д галыг бүрэн унтраажээ. Нийт 9 ангийн, 10 машин, 85 албан хаагч дээрх галыг унтраахад оролцжээ. Харин одоо нэр дурдсан байшингуудын дээврийн зарим хэсгүүд хуулагдсан байдалтай байна. Иймд ОБЕГ-ын удирдлагууд өнөө өглөө оршин суугчид, СӨХ болон хорооны ажилтнуудтай уулзжээ.
Одоогоос гурван жилийн өмнө Жаргалан хотхоны байшингийн дээвэр дээр ч гал гарч, айл руу нэвтэрч байсан юм.
Иргэд цахилгаангүй байна
40, 42, 44 дүээр байранд нийт 400 орчим иргэн оршин суудаг. Хэрэв бороо орвол 3, 4 дүгээр давхрын айлууд хүнд байдалд орохоор байна. Хотын захригаа ч үүнд анхаарал хандуулан, нэн даруй айлуудын цахилгааныг холбохоор ажилллаж байна. УБ цахилгаан түгээх компанийн ажилтнууд галын голомтод ирж, цахилгааны шинэ утас татаж эхэлжээ. Гал унтраахад их хэмжээний ус ашигасан тул байрны хуучин кабелийг ашиглах нь аюултай гэнэ.
Харин үйлчилгээний байгууллагууд 380 вольтын цахилгаан ашиглдаг тул эхний ээлжинд 220 вольтын цахилгаан хэрэглэдэг иргэдийг л цахилгаанаар хангах нь зөв гэж үзжээ.
Өндөр настай хоёр иргэнийг эмнэлэгт хүргэжээ
"Галын улмаас цочролд орсон, өндөр настай хоёр иргэнийг түргэн тусламжийнхан нэн даруй эмнэлэгт хүргэжээ. Одоогоор тэдний биеийн байдал хэвийн, сайн байгаа. Утаажилтын бүсээс 10-аад иргэнийг гаргасан" гэж Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр хэлж байлаа.
Одоогоос гурван жилийн өмнө Жаргалан хотхоны байшингийн дээвэр дээр ч гал гарч, айл руу нэвтэрч байсан юм. Энэ оны эхний 6 сарын байдлаар 2155 обьектийн галын дуудлага ирээд байна. Үүний нь 1702 нь нийслэлд гарсан гал юм. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8 хувиар өссөн үзүүлэлт гэнэ.
Дашрамд хэлэхэд өнгөрсөн баярын өдрүүдэд ОБЕГ өнөдөржүүлсэн бэлэн байдалд ажилласан юм байна.