Улсынхаа хойд хил дээр алтан булаг ундруулахаар мөрөөдсөн 12 жил ард өнгөрлөө.
Энэ сарын 22-ны ням гаригт “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийг УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон, ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын нэгдүгээр орлогч И.М.Егоров, ОХУ-аас Монгол Улсын Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консул Ц.А.Доржиев, Буриад улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт төлөөлөгч С.П.Будажапов, БНХАУ-ын Эрээн хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ван Ли Фун нар албан ёсоор нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Манай улс худалдааны, эдийн засгийн чөлөөт бүс байгуулна гэж ярьсаар өдий болтол дорвитой юм хийгээгүй учраас хоёр хөршийн бизнес эрхлэгчид, худалдан авагчдын аль аль нь “Алтанбулаг”-ийг энэ сарын 22-нд нээлтээ хийнэ гэхэд итгээгүй бололтой.
ОХУ-аас бизнесийн 49, БНСУ, БНХАУ-ын цөөн бизнесмэн л чөлөөт бүсийн нээлтэд иржээ. Харин Улаанбаатар хотоос монгол иргэд арилжаа хийхээр олноор зорьж очсон байв. Гэтэл худалдан авагч цөөн, гол найдвараа тавьсан оросууд нь ирээгүйд тэд сэтгэл дундуур байлаа.
Үзэсгэлэн худалдааны нэг павилоныг өдрийн 100.000, найм хоногт нийтдээ 800.000 төгрөгөөр түрээсэлжээ. Гадаадын иргэд виз авалгүйгээр бүртгүүлээд чөлөөт бүсэд нэвтэрч байсан бол монголчуудыг цагаан хуудсаар оруулж байв.
Чөлөөт бүсэд амьдрах монголчууд Захирагчийн ажлын албанаас оршин суух зөвшөөрөл авах ёстой. Хятад, БНСУ зэрэг Зүүн өмнөд Азийн орны иргэдэд тухайн улс дахь Монголын ЭСЯ-нд хандан, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд зорчих транзит виз авах боломжтой. Чөлөөт бүс нээгдсэнтэй холбогдуулан Алтанбулаг, Хиагт боомтыг долдугаар сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна.
Чөлөөт бүсэд өдгөө барилгын материалын болон авто худалдааны төв байгуулж эхэлжээ. Бусад худалдааны төвийг ирэх долоо, наймдугаар сараас барьж эхлэх юм байна.
Энд алтан булаг ундрах уу, бургилж ч амжилгүй ширгэх үү гэдэг нь одоо Монгол Улсын Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн яам, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаныхнаас шалтгаална.
Чөлөөт бүсийн нээлтэд зориулсан үзэсгэлэн худалдаа энэ сарын 29-нд дуусах бол худалдаа, бизнесийн үйл ажиллагаа есдүгээр сарын 22 хүртэл гурван сар үргэлжилнэ.
Энэ хугацаанд үйлчлүүлэгч олонтой, ашиг арвинтай байж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татаж чадвал үйл ажиллагаагаа байнгын болгож, цаашид 24 цагаар ажиллах юм. Хөлөө олчихсон чөлөөт бүсүүдтэй харьцуулахад “Алтанбулаг”- ийн бүх зүйл одоогоор шальдар бульдар байгаа ч удахгүй түм түжигнэж, бум бужигнасан газар болох биз ээ.
Х.Эрхэм