gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

О.Энхжаргал: Хөдөө цаг наргүй ажиллахад тэвчээр барагдах үе гарна шүү

Э.Оргил
Нийгэм
2014-05-13
0
Twitter logo
Э.Оргил
0
Twitter logo
Нийгэм
2014-05-13
О.Энхжаргал: Хөдөө цаг наргүй ажиллахад тэвчээр барагдах үе гарна шүү Баруун гар талд О.Энхжаргал

Багануур дүүргийн Нэгдүгээр багийн малчин О.Энхжаргалтай “Баялаг бүтээгч залуу малчин” чуулга уулзалтад оролцох үед нь цөөн хором ярилцсан юм. Өдгөө 33 настай тэрбээр, эхнэр хоёр хүүхдийн хамт малаа өсгөж үржүүлэн сайхан амьдарч байна.

-Мал сүрэг онд тарган тавтай оров уу?
-Энэ жил өнтэй өвөл боллоо. Манайх Багануур дүүргийн харьяа Баяндэлгэрийн нутагт өвөлждөг.

-Хотод ойр мал маллахад бэрхшээл гардаг уу?
-Бэрхшээл, давуу талын аль аль нь бий. Манайх замдаа ойр, зах зээл сайтай.
 
Малчид өөрсдөө махаа Улаанбаатарт авчирч, лангуун дээр худалдвал махны үнэ ингэж өсөхгүй. Хотод лангуу гаргаад өгвөл хотынхонд, малчдад ч хэн хэнд нь тустай.

-Төрөөс малчдад нэлээд анхаарал тавьж байх шиг харагддаг. Малчид энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Төрөөс малчдад ноосны урамшуулал өгдөг. Гэхдээ 80 кг-аас дээш ноос тушаавал урамшуулал олгодог учир цөөн малтай малчид урамшуулал авч чадахгүй байгаа.

Бид хөдөөгийн адилхан нөхцөлд ажиллаж байгаа шүү дээ.  Урамшуулал нэг кг ноосонд 2000 төгрөг байдаг. Энэ нь орлого багатай малчдад их нэмэр хандив болдгийг энэ дашрамд хэлэх байна.

-Танайх хэчнээн хоньтой вэ?
-700-гаад хоньтой. 80 кг хүрэхгүй ноос тушааж байгаа малчин зөндөө бий. Ийм тохиолдолд арван кг ноос тушаасан ч урамшуулал өгдөг бол зүгээр байна. Бид ноосоо эсгийний үйлдвэрүүдээ нэг кг-ыг нь 500 төгрөгөөр тушаадаг. Наадмын өмнө ноосоо тушаадаг юм.

-Танайх Багануурын уугуул айл уу?
-Манайх Хэнтий аймгаас 2000 онд шилжиж ирсэн. Гэхдээ би 2008 онд мал дээр гарсан. Анх Багануурт шилжиж ирээд, барилгын засал чимэглэл, мужаан гээд янз бүрийн ажил хийсэн. Тэгж яваад мал дээр гараад зургаан жил болж байна.

-Малаа яаж ийм хурдан өсгөж үржүүлсэн хэрэг вэ?
-Аав, ээжийнхээ тасалж өгсөн малыг хариулаад, өсгөж, үржүүлээд явж байна. Анх би 200 хүрэхгүй толгой бод голдуу малтай байсан. Адуу, үхэртэй л байсан. Өөрөө бог цуглуулж эхэлсэн дээ. Одоо манайх 700-гаад хоньтой болсон.

Бид махаа маш цэвэрхэн янзлаад, шороо хүргэлгүй хотод авчирдаг. Ченжүүд муухай юман дээр шидэж, дээр нь гишгэж явах зэргээр махыг их бохир авдаг. Түүнийгээ хотынхон худалдаалдаг, гол харламаар санагддаг шүү.

-Танайх сүүгээ төв рүү оруулж худалддаг уу?
-Бараг үгүй дээ, хэрэгцээндээ л зориулдаг. Харин малаа борлуулж, орлого олно.

-45 сая малтай, гурван сая хүрэхгүй ард түмэн махаа өндөр үнээр худалдан авч байгаад малчин хүний хувьд юу гэж боддог вэ?
-Бид нар махаа үнэтэй өгч чаддаггүй юм. Махаа ачаад ирэхэд “Хүчитшонхор” захын ченжүүд өөлж, муулаад үнэ унагадаг. Бидний махаа өгсөн ченж захын лангууны худалдагч нарт, захын лангууныхан дэлгүүрийнхэнд гэх мэтээр хэд хэдэн шат дамжсаар иргэдэд өндөр үнэтэй хүрдэг шиг байна лээ.

Малчид иргэдтэй шууд харилцаж чадахгүй байна. Малаа бэлчээрээсээ өгвөл бүр хямдаар борлуулна. Малчид өөрсдөө махаа Улаанбаатарт авчирч, лангуун дээр худалдвал махны үнэ ингэж өсөхгүй. Хотод лангуу гаргаад өгвөл хотынхонд, малчдад ч хэн хэнд нь тустай.

Ийм бололцоогоор хангаж өгөх талаар залуу малчдын чуулга уулзалтын үеэр санал гаргасан. Бид махаа маш цэвэрхэн янзлаад, шороо хүргэлгүй хотод авчирдаг. Ченжүүд муухай юман дээр шидэж, дээр нь гишгэж явах зэргээр махыг их бохир авдаг. Түүнийгээ хотынхон худалдаалдаг, гол харламаар санагддаг шүү.

-Цаашид ямар төлөвлөгөөтэй амьдарч байна даа?  
-Хэнтийд арван жилийн сургууль төгсөөд, цэргийн алба хаасан. Дараа нь хувиараа ажиллаж байгаад мал дээр гарсан. Одоо малаа өсгөхийн зэрэгцээ залуу хүн байна, төв хөдөөг хослуулж амьдармаар байна. Хөдөө малаа хараад цаг наргүй ажиллахад тэвчээр барагдах үе гарна шүү.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан