Хонхны баярын улирал эхэлчихээд, айл өрхүүдэд эдийн засгийн дарамт, харин хоол зоог, үсчин, гоо сайхан, худалдаа үйлчилгээний газруудад орлогоо нэмэгдүүлэх таатай үе ирээд байна.
Сүүлийн жилүүдэд цэцэрлэгийн бэлтгэл ангийнхан, багаас дунд анги руу дэвшиж буй тавдугаар ангийнхан, дунд боловсролоос бүрэн дунд боловсрол руу шилжиж байгаа есдүгээр ангийнхан хонхны баяр тэмдэглэх болсон.
Дунд сургууль, их, дээд сургуулиа төгсөж амьдралын замд хөл тавьж байгаа хүүхэд, залуусын хувьд хонхны баяр амьдралынх нь чухал баярт мөчүүдийн нэг.
Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгээс 44500 хүүхэд сургуульд, 47129 сурагч бага ангиас дунд руу, 34428 сурагч арван жилийн сургуулиа төгсөж байна. Харин их, дээд сургуулийг улсын хэмжээнд 32288 оюутан, залуус төгсөж байгаа юм. Хонхны баяр ч нижгэр болох нь ээ.
Нийслэлийн 122 дугаар цэцэрлэгийн бэлтгэл ангийнхан нэг хүүхдээс 65 мянган төгрөг татаж, хонхны баяраа тэмдэглэжээ. Цэцэрлэгийнхэн зоогийн газарт хоолонд орж, Засгийн газрын ордонтой танилцаж, Зайсан толгойд гарч, кино үзэж, тоглоомын төвд тоглоцгоон бүтэн өдөржин аав, ээжтэйгээ гадуур зугаалсан гэнэ.
Төрийн ордонтой танилцсан, Зайсан толгойд гарсан, монтаж хийлгэсэн зэрэг нь цэцэрлэгийн насныханд ахадсан боловч даруухан төсөв.
Нийслэлийн 122 дугаар цэцэрлэгийн бэлтгэл ангийнхан нэг хүүхдээс 65 мянган төгрөг татаж, хонхны баяраа тэмдэглэжээ. Төрийн ордонтой танилцсан, Зайсан толгойд гарсан, монтаж хийлгэсэн зэрэг нь цэцэрлэгийн насныханд ахадсан боловч даруухан төсөв.
Харин арван жилийн арваннэгдүгээр ангийнхан хонхны баярын дайллага, цайллага, нийллэг, сургууль, багшдаа бэлэг өгөх, зугаалгаар явах зэргийг тооцох хэрэг гарна. Нийслэлийн 23 дугаар сургуулийн арваннэгдүгээр ангийнхан хувийн бэлтгэлээс гадна нийтийн арга хэмжээндээ 150 мянган төгрөг төсөвлөжээ.
Их, дээд сургуулиудын хувьд төсөв улам данхайж байна. Нийгмийн ухааны дээд сургууль хэмээх танил биш хувийн сургуулийн хонхны баяр өнгөрсөн баасан гаригийн цас, бороо холилдон орсон өдөр болжээ.
Хур тунадас орсон нь оюутан охидын эдийн засагт дарамт болсон гэнэ. Хаврын хуйсгануур тэнгэрээс болж охид үсээ 2-3 удаа засуулсан байна.
Тус сургуулийн нийгмийн ажилтны ангийг энэ жил төгсөж байгаа оюутан охин “Манай ангийнхан монтаж, ресторанд орох зэрэгт нэг хүүхдээс 150 мянган төгрөг цуглуулсан.
Би даашинз, дээл, шаахайгаа найзуудаасаа авч өмссөн болохоор хувцсанд мөнгө зарцуулаагүй. Харин үс, хумс засалт, будалтад 100 мянган төгрөг гаргасан” гэв. Эдний ангийнхан амралт, зугаалгад явахгүй байхаар ярилцаж төсвөө хэмнэжээ. Хонхны баяраа хамгийн хэмнэлттэй тэмдэглэсэн оюутны яриа энэ.
Харин ШУТИС-ийн Үйлдвэрлэл, урлал, дизайны сургууль удахгүй хонхны баяраа тэмдэглэнэ. Тус сургуулийн Дизайны ангийн оюутан охин “Дээл, даашинз зэрэг гоёлын хувцсаа 500 мянган төгрөгөөр авсан. Зугаалга, ресторанд орох, нийллэгэдээ бид нэг хүүхдээс 270 мянган төгрөг хурааж байгаа.
Үүн дээр нэмж ангийн багшдаа, сургуульдаа бэлэг өгөх мөнгө хураана. Гэхдээ манай ангийнхан ярилцаад харин ч бага мөнгө цуглуулж байгаа. Зарим сургуулийнхан нэг хүүхдээс нэг сая төгрөг цуглуулж, Бээжин, Шанхайгаар аялна гэж дуулсан” хэмээв.
Хонхны баяр бол эрдмийн баяр. Эрдмийн баяраа эдээр гангарах, идэж уух баяр болгон утгыг нь алдуулснаар их хэмжээний мөнгийг үрэн таран хийдэг болжээ, бид.
Оюутнууд ч эдийн засгийн боломжиндоо тулгуурлаж, төсвөө тооцсон бололтой. Арван жил, их сургуулиа төгсөнө гэдэг ямар ч хүүхэд, залуус, аав, ээжийн хувьд амьдралын чухал баярт үйл явдал юм.
Боломжтой айлд бол хүүхдийнхээ хонхны баярыг тэмдэглэхэд гаргах мөнгө асуудал биш. Харин цалингаас цалингийн хооронд амьдардаг хүн амын дийлэнх олонх жирийн иргэдийн хувьд хонхны баяр эдийн засгийн дарамт, амаргүй даваа. Гэсэн ч аав, ээжүүд зээл авч, наашаа харж инээж, цаашаа харж уйлж байгаад баяраар хэрэглэх мөнгийг нь гаргаж байна.
Их, дээд сургуулиудын нийллэг, цайллагын зардлын дундаж ханш нэг хүүхдэд 300 мянган төгрөг байгаа аж. Энэ хичээлийн жилд 32288 оюутан их, дээд сургууль төгсөнө гэж БШУЯ-ны мэргэжилтэн мэдээлэв.
Бакалаврын дипломтой төгсөгчдөөс 30 мянган оюутан хонхны баярынхаа арга хэмжээнд орлоо гэж тооцоход, төгсөлтийн баярын дайллага, цайллагын зардал есөн тэрбум төгрөг болж байна. Үүн дээр цэцэрлэг, сургуулийн хонхны баярын төсвийг оруулбал санаанд багтамгүй тоо гарах нь ээ.
Хонхны баяр бол эрдмийн баяр. Эрдмийн баяраа эдээр гангарах, идэж уух баяр болгон утгыг нь алдуулснаар ийм хэмжээний мөнгийг үрэн таран хийдэг болжээ, бид. Жил ирэх тусам үнэ өсөж, төсөв улам бүр томорч байна. Ингэж наргисаар байх уу.