-Дундаж цалингийн мэдээллийг НДЕГ-ын мэдээллийн санд үндэслэн гаргадаг боллоо-
Ажиллагчдын сарын дундаж цалинг 2014 оноос өмнө үйл ажиллагаа тогтмол явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагаас 1308 байгууллагыг түүврээр хамруулж тооцож байсан. Харин энэ оны 1 дүгээр улирлаас эхлэн Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын мэдээллийн санд үндэслэн тооцож эхэлжээ. Ингэснээр дундаж цалингийн мэдээлэл илүү бодитой гарах юм байна.
Ингэснээр ажиллагчдын сарын дундаж цалинг аж ахуйн, нэгж байгууллагын ажиллагчдын тооны 2 бүлгээр тооцож байсныг 5 бүлгээр илүү дэлгэрэнгүй гаргах боломж бүрдсэн юм.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2014 оны 1 дүгээр улиралд нийт 33.4 мянган аж ахуйн нэгж, байгууллага хамрагджээ. Эдгээр байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 762.9 мян. төг, үүнээс эмэгтэйчүүдийнх 696.3 мян.төг, эрэгтэйчүүдийнх 829.9 мян.төг байна. Ажиллагчдын сарын дундаж цалинг үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл
-Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 1696.8 мян.төг,
-Хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн бага буюу 339.0 мян. төг байна.
Дээрх графикуудаас харахад салбар хоорондын цалингийн хэмжээ харилцан адилгүй байгаагийн сацуу бүсүүд дэх цалингийн хэмжээ ч хол зөрүүтэй байна.