УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибалын 2022 оны аравдугаар сарын 20-ны өдөр мах, махан бүтээгдэхүүний экспортын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээллийг танилцуулав.
Монгол Улсын мал сүргийн тоо сүүлийн 5 жил дунджаар 3.8 хувиар өсөж, 2022 онд 71 саяд хүрсэн. Үүний 15 сая толгой мал буюу дунджаар 20 хувийг нь хүнсэнд хэрэгцээлж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг байна.
Аймаг, орон нутгаас ирүүлсэн судалгаагаар 2022-2023 онд хүн амын хэрэгцээнд 12.8 сая толгой мал буюу 387.9 мян.тн махыг нийлүүлж, нийт мал сүргийн 9.1 хувь буюу 186.0 мянган тонн мах экспортлох боломжтой гэлээ.
Монгол Улс КОВИД-19 цар тахлын дэгдэлтээс өмнөх хоёр жилд 129 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж байсан бол цар тахлын хязгаарлалт, тээвэр логистикийн хүндрэл, эдийн засгийн тогтворгүй нөхцөл байдлаас шалтгаалан энэ хэмжээ 45 хувиар буурч
- 2020 онд 38.8 мянган тонн,
- 2021 онд 21.8 мянган тонн,
- 2022 онд 43 аж ахуйн нэгж 10 улсад 16.0 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ.
Короновируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны зургадугаар сараас эхлэн БНХАУ мах, махан бүтээгдэхүүний экспортыг хязгаарласан ч Гадаад харилцааны яам БНХАУ-ын эрх бүхий байгууллагатай олон удаагийн яриа, хэлцэл хийсний дүнд БНХАУ-ын Гаалийн ерөнхий газартай “Нэмэлт гэрчилгээ”-ний загварыг тохирчээ.
Үүний үр дүнд 2022 оны арван нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн экспорт сэргэж, Гаалийн ерөнхий газрын мэдээгээр 2023 оны эхний сард 0.9 мянган тонн адууны мах, 0.8 мянган тонн дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн, нийт 1.7 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортолсон байна.
Цаашид мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэх, гуравдагч орны зах зээлд шинээр нэвтрэх зорилгоор Ойрх Дорнод, Зүүн Өмнөд Азийн зах зээлийг судалж, халал аргаар бэлтгэсэн мах экспортлох нөхцөлийг тохирох чиглэлээр ажиллаж байна. 2022 онд 5 улсад 3.9 мянган тонн хонь, ямааны мах экспортолжээ.
БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй 17 үйлдвэрийн үйл ажиллагаа, эрүүл ахуй, чанар, аюулгүй байдалд хяналт, шалгалт хийсэн. Эдгээр үйлдвэрийн үйл ажиллагаа чанар, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан нь тогтоогдсон байна.
БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй үйлдвэрийн тоог үе шаттайгаар нэмэх зорилгоор 100 гаруй мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрт хяналт, шалгалт хийж, шаардлага хангасан 34 үйлдвэрийн нэрийг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газарт 2022 онд хүргүүлсэн. Мөн БНХАУ-ын нэг цонхны цахим системд бүртгүүлэх, Монгол Улсын холбогдох байгууллагаар баталгаа гаргуулах, цахимаар хүргүүлэх системийг бүрдүүлж, өнөөдрийн байдлаар 9 аж ахуйн нэгж БНХАУ-ын холбогдох байгууллагад цахимаар хүсэлтээ хүргүүлжээ.
ХХААХҮЯ мал сүргийн өсөлт, 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлыг харгалзан 2023 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд үхрийн махнаас бусад төрлийн махны экспортод тоо хэмжээний хязгаарлалт тогтоохгүй.
Давхардсан тоогоор 26 аж ахуйн нэгжид нийт 13 мянган тонн үхрийн түүхий болон дулааны аргаар боловсруулсан мах экспортлох зөвшөөрөл олгожээ. Эдгээр аж ахуйн нэгж өнөөдрийн байдлаар 1.9 мянган тонн мах бэлтгэн, экспортлохоор Бодлогын гэрээ байгуулсан байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд олон улсын худалдааны хорио цээртэй шүлхий, хонины цэцэг, бог малын мялзан, үхрийн арьс товруутах өвчин тасралтгүй бүртгэсэн нь малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн экспортлох боломж, нөхцөлийг хязгаарлажээ.
Монгол мах, махан бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр дэлхийн 22 улстай хамтран ажиллаж, Засгийн газар хоорондын хэлэлцээр 10, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай протокол 15, харилцан ойлголцлын санамж бичиг 7, мал эмнэлгийн гэрчилгээ 28, мал эмнэлэг хорио цээрийн нөхцөл 4, хорио цээр, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлага 3 тохиролцсон байна.
Монгол дэлхийн зах зээлд өрсөлдөхийн тулд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Газрын амьтны эрүүл мэндийн кодексын шаардлагыг хангах ёстой.
Гэвч Монгол Улсад сүүлийн 10 жилийн хугацаанд олон улсын худалдааны хорио цээртэй шүлхий, хонины цэцэг, бог малын мялзан, үхрийн арьс товруутах өвчин тасралтгүй бүртгэсэн нь малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн экспортлох боломж, нөхцөлийг хязгаарлажээ.
Иймд Засгийн газрын 2022 оны 424 дүгээр тогтоолоор Монгол Улсын баруун, хангай, зүүн бүсийн 7 аймгийн нутаг дэвсгэрт “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс”-ийг байгуулахаар шийдэн ажиллаж байгаа гэв.
Мах, махан бүтээгдэхүүн экспортлоход төрийн, төрийн бус нийт 7 байгууллага оролцож, холбогдох хууль тогтоомжийн дагуу 24 баримт бичгийг давхардсан тоогоор 53 удаа бүрдүүлжээ.
Үүнд нийт 316 цаг буюу 13 хоног зарцуулдаг тул төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, шат дамжлагыг бууруулах зорилгоор Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан нэг цонхны зарчмыг баримтлан экспортлохоор цахим систем хөгжүүлж байгааг Х.Болорчулуун сайд танилцууллаа.
Монгол Улсын сүүлийн 3 жилд дунджаар 2.3 сая толгой малыг экспортолсон бөгөөд нийт экспортын 90 гаруй хувийг БНХАУ, үлдсэн хувийг Иран, Арабын нэгдсэн Эмират, Казахстан Улс болон Хонконг эзэлж байгаа юм байна.
Мах, махан бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 1/ олон улсын худалдааны хорио цээртэй өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дархлаажуулалт, халдваргүйтгэл, шилжилт хөдөлгөөний хязгаарлалт, тандалтын арга хэмжээг төлөвлөгөөний дагуу тогтмол хэрэгжүүлж байна, 2/ мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг малчин өрх нэг бүрээр цахимаар төлөвлөж, гүйцэтгэл, хяналтыг хэрэгжүүлэх, гарал үүсэл, эрүүл нь баталгаажсан малыг үйлдвэрт төхөөрч, ул мөрийг мөшгөн тогтоох зорилгоор Мал эмнэлгийн болон махны үйлдвэрийн үйл ажиллагааны системийг нэвтрүүлэн ажиллаж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд танилцууллаа.