Нийгмийн сүлжээнд түгсэн “Суруга Монгол” ХХК-ийн баригдсан барилга аваарын гарцыг зориулалтын дагуу хийгээгүй, аваарын гарцыг айл дотроо байршуулсан, барилгын норм дүрмийг зөрчсөн байна” гэх мэдээллийн мөрөөр АТГ ажиллаж байна.
Энэ сарын эхээр иргэд нүүр номд бичлэг оруулан, анх тагт барихаар төлөвлөсөн ч айл болгосон хэмээн тус компанийг буруутасан юм.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс хоёрдугаар сарын 27-ноос энэ сарын 3-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд
- Боловсролын зээлийн сан,
- Хил хамгаалах ерөнхий газар,
- Эрүүл мэндийн яам,
- Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд удирдамжийн дагуу холбогдох дүрэм журмуудад дүн шинжилгээ хийжээ.
Мөн Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх бизнесийн зөвлөлтэй хамтран ажилладаг хувийн хэвшлийн 30 аж ахуйн нэгжийн хууль, эрх зүйн асуудал хариуцсан 34 албан тушаалтанд “Авлигын гэмт хэрэг, хувийн хэвшлийн анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулсан байна.