Хаврын улирал, Наурызын баярыг угтан Казах үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр” наадам 13 дахь жилдээ “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт энэ сарын 4, 5-ний өдрүүдэд зохион байгуулна.
“Бүргэдийн баяр-2023” наадмын Ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо ажиллаж байна. Хамтран зохион байгуулагчаар Казах шувуулахуйн холбоо, Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл, Монголын шувуулахуйн холбоо, Дэмжигч байгууллагаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар, Бүргэд хамгаалалтын алба, Хушхан брэнд ажиллаж байна.
“Бүргэдийн баяр-2023” наадмын тасалбар 15 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд тасалбарыг:
- Хан-Уул дүүргийн 8-р хороо Жаргалантын ам “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор Утас:99101727
- Ticket.mn-ээс захиалах:https://www.ticket.mn/event/1471/ -ээс захиалах боломжтой.
Энэ үеэр Ulaanbaatar city bus иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Автобус дээрх өдрүүдэд Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоолоос 10.00 цагт хөдөлж, 18:00 цагт Улаанбаатар хот руу буцна.
Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг бөгөөд бүргэдээр ан хийх энэхүү уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ. Энэхүү уламжлалыг хадгалж ирсэн улсын хувьд 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн.
Бүргэдийн баяр нь тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг. Эндээс уламжлалт зан заншлыг хадгалсан байдал болон дээл хувцасны өнгө дизайн зэрэг бүх элементийг нарийн шүүж тунгаан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчин шалгаруулдаг юм.