Дэлхийн түүхэд дөрөвдүгээр сарын 9-нд болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.
1959 оны дөрөвдүгээр сарын 9. NASA анхны сансрын нисэгчдээ танилцуулав
АНУ-ын Сансар судлалын төв болох NASA 1959 оны дөрөвдүгээр сарын 9-нд анхны сансрын нисэгчдээ олон нийтэд танилцуулжээ.
Анхны сансрын нисэгч болох Скотт Карпентер, Гордон Күүпер, Жон Гленн, Гус Гриссом, Уолли Ширра, Алан Шефард, Дек Слейтон нар нь "Mercury Seven" хэмээн алдаршсан.
1961 онд анхны хүнтэй нислэгээ хийхээр төлөвлөж байсан NASA эдгээр долоон эрэгтэйг 32 нэр дэвшигчээс сонгосон байна.
1965 оны дөрөвдүгээр сарын 9. "Astrodome"-ийг нээв
Олон төрлийн спортын үйл ажиллагаа зохиож болдог дэлхийн анхны битүү дээвэртэй цэнгэлдэх хүрээлэн "Astrodome"-ийг 1965 оны дөрөвдүгээр сарын 9-нд нээсэн.
АНУ-ын Хьюстон хотод байрлах байгууламжийг 1962 онд барьж эхэлсэн ба хотын дарга Рой Хофейнц санхүүжүүлсэн аж.
70 мянга орчим хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд MLB-н Хьюстон Астрос, NFL-н Хьюстон Ойлерс, NBA-н Хьюстон Рокетс багууд тоглодог байв.
2003 оны дөрөвдүгээр сарын 9. Багдадыг эзлэв
Иракийн дайны үеэр АНУ-ын цэргүүд Иракийн нийслэл Багдад хот руу 2003 оны дөрөвдүгээр сарын 3-нд довтолсон бөгөөд зургаа хоногийн дотор эзлэн авсан.
Багдадын тулааны улмаас Ирак дахь "Ba'ath" намын дэглэм унаж Саддам Хуссейн огцорсон. Улмаар АНУ дөрөвдүгээр сарын 14-нд дайн ялснаа зарласан юм.
Тулааны улмаас Багдад хотын соёлын өв, орон сууцны барилгууд сүйдэж 2000 гаруй хүн амь үрэгджээ.