-Чиний мөрөөдлийг цаасан дээр буулгавал ямар харагдах бол?-
“Харийн хүнтэй уулзсан нь” бүтээлээрээ “Tоёота Мотор” корпорацын зүгээс зохион байгуулдаг “Dream car” буюу “Мөрөөдлийн машин” олон улсын зургийн уралдаанд түрүүлж, үндэсний ялагч болсон 133-р сургуулийн 2-р ангийн сурагч Б.Цэцэнцэлмэгтэй ярилцлаа.
Уншигч Та бүхэнд энэ жилийн “TOYOTA Мөрөөдлийн машин” олон улсын зургийн уралдааны бүртгэл үргэлжилж буйг дуулгахад таатай байна. Энэ жил дижитал арт бүтээл хүлээн авч буй гэдгээрээ онцлогтой аж. ЭНД дарж зургийн уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
-Сайн уу. “Мөрөөдлийн машин” зургийн уралдаанд өгөх бүтээлийнхээ санааг хэр удаан хугацаанд бодож олсон тухайгаа манай уншигчидтай хуваалцаач?
-Бүгдээрээ сайн уу? Би хэдэн сарын хугацаанд мөрөөдлийн машиныхаа санааг бодсон. Youtube үзэхдээ судалж, зургийн санаа эрэлхийлсэн. Тэгээд харь гаргийн машин бүтээсэн юм. Би том болоод сансрын нисгэгч болоод харь гаргийнхантай уулзахыг мөрөөддөг. Тэгээд энэ санаагаа зургаар илэрхийлсэн. Зурагтаа дандаа өөрийнхөө дуртай өнгийг оруулсан.
-Ямар сонирхолтой мөрөөдөлтэй юм бэ. Тэгэхээр харь гараг руу өөрийнхөө бүтээсэн машиныг хөлөглөн нисэх нь ээ?
-Тийм ээ. Би өөрийнхөө бүтээсэн машинаар харь гарагт очно. Тэгээд машин маань өөртөө орчуулагч төхөөрөмжтэй болохоор харь гаргийнхантай ярилцаад найз болохыг хүсэж байна. Бас гэр бүл, найз нөхдөө харь гараг руу авч явж үзүүлнэ.
-“Мөрөөдлийн машин” зургийн уралдаанд анх удаа оролцоод түрүүлсэн үү?
-Би анх удаа олон улсын гар зургийн уралдаанд оролцоод түрүүлсэн. Зургаа зурахдаа олон сар болсон. Миний зургийг хараад гэр бүлийнхэн маань маш гоё байна гэж урамшуулсан.
Уйдсан, сонирхол төрсөн үед зураг зурах дуртай. Хичээлээ тараад, даалгавраа хийж дууссаныхаа дараа зураг зурдаг.
Энэ жилийн уралдаанд оролцохоор бас бэлдэж байгаа. Өнгөрсөн жил шилдэг бүтээлийн эзэн боллоо гээд ярихад би маш их баярласан.
-Уралдаанд оролцож, бүтээлээ илгээхийг хүсэж байгаа ч “би сайн зурж чадахгүй” гээд урамгүй байгаа найзууддаа юу гэж зөвлөх вэ?
-Өөртөө итгэлтэй, зоригтой зураарай. “Мөрөөдлийн машин” гар зургийн уралдаанд олон улсын хүүхдүүд оролцдог. Чи ч бас тэдний нэг байж болно гэж хэлмээр байна.
Бас энэ уралдаанд түрүүлбэл дижитал зургийн таблет, гэр бүлээрээ “Тэрэлж” зочид буудалд амрах эрхээр шагнуулдаг. Би гэр бүлээрээ Тэрэлж зочид буудалд амарч, маш хөгжилтэй цагийг өнгөрөөсөн.
ХАНА, ХААЛГАН ДЭЭР ЗУРАХЫГ ХҮҮХЭД БҮТЭЭЛ УРЛАЖ, ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА ГЭЖ БОДОХ ХЭРЭГТЭЙ