Засгийн газрын 2020 оны 163 дугаар тогтоолоор Увс аймгийн Давст суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах бүлгийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, аймгин ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ, Давст сумын ИТХ-ын дарга О.Амартүвшин, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга болон сум, орон нутгийн удирдлага, иргэд, Онцгой байдлын газрын алба хаагчид оролцсон юм.
Эрэн хайх, аврах бүлэгт ажиллах алба хаагчдыг Улаангом болон Давст сумын иргэдээс сонгон шалгаруулж, сургаж дадлагажуулан, томилгожуулаад байна.
Алба хаагчид нь өөрийн сум болоод хил залгаа Сагил, Түргэн, Тэс, Улаангом сумын ард, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох төрийн үйлчилгээг цаг алдалгүй шуурхай хүргэн ажиллах юм.
Эрэн хайх, аврах бүлгийн байрыг сумын хуучин Соёлын төвийн байрыг аймгийн ИТХ-ын тогтоолоор балансаас балансад шилжүүлэн авч, ОБЕГ-аас урсгал засварын бүтээн байгуулалтын зардлыг шийдвэрлэн, ажиллах орчин нөхцлийг бүрдүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.