Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн (2022.12.16) үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газрын гадаад өрийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад үнэт цаасны дахин санхүүжилт, өрийн зохицуулалт, гадаад зээлийн үр өгөөж, дотоод үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээл, Засгийн газрын өрийн баталгаа, эрсдэлийн үнэлгээний талаарх мэдээллийг сонслоо. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, Бид үүсээд байгаа 33.3 тэрбум ам.доллартой тэнцэх улсын нийт гадаад өр, түүний 24 хувь болох 8.1 тэрбум ам.долларыг бүрдүүлж буй Засгийн газрын гадаад өрийн менежмент, цаашид бодлогын хувьд ямар шинэчлэл хийх талаар тууштай, шийдэл бүхий арга хэмжээг авч хэрэгжүүлэх чухал мөч гэж үзэж байгаагаа онцолсон.
Түүнчлэн улсын нийт өрийн 64 хувь буюу 21.3 тэрбум ам.доллар нь хувийн хэвшлийнх, харин үүний талаас илүү хувь нь Оюу толгойн өр байдаг. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт тулгуурласан жижиг эдийн засагтай манай улсын хувьд тухайн салбарт оруулсан ам.доллар бүрийг хөрөнгө оруулагчид төслийн ирээдүйн ашгаас буцаан авах нөхцөлтэйгөөр өр болгож бичдэг бөгөөд эргэн төлөлт нь валютын нөөц, төсөв дээр дарамт учруулахгүйгээр тухайн компанийн хүрээнд төлөгдөж дуусах учиртай. Үүнд Засгийн газар ямар нэгэн төлбөрийн үүрэг, хариуцлага хүлээдэггүй гэж байлаа.
Мөн тэрбээр, төсвөөс буюу татварын орлогоос эргэн төлөгддөг нь Засгийн газрын өр бөгөөд энэхүү өрийн нэрлэсэн үлдэгдэл 2022 оны сүүлийн статистикаар 28.5 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл 23.8 их наяд төгрөгтэй тэнцэж байна.
Сүүлийн жилүүдэд баримталсан өрийн стратегиар өрийн хэмжээг хязгаарт нь хүртэл тулгаж зээллэг хийхээс татгалзаж, аль болох гадаад өр, тэр дундаа бондуудын үлдэгдлийг төсвөөс тодорхой хэмжээгээр төлж барагдуулах зарчмыг баримталсан бөгөөд 2016 он хүртэл төсвөөс гадуурх зарцуулалтаар үүссэн байсан барих-шилжүүлэх нөхцөлтэй концесс, векселийн өрүүдийг төлж барагдуулан, Засгийн газрын өрийн баталгаа гаргахгүй байх чиглэлийг тууштай баримталж ажилласнаар 2017 онд 72.5 хувьтай байсан дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдлийн харьцааг 2019 онд 55.6 хувь, 2022 онд 50.1 хувь болгож бууруулаад байна гэв.
Б.Жавхлан: Сүүлийн жилүүдэд өрийн хэмжээг хязгаарт нь хүртэл тулгаж зээллэг хийхээс татгалзаж, аль болох гадаад өр, тэр дундаа бондуудын үлдэгдлийг төсвөөс тодорхой хэмжээгээр төлж барагдуулах зарчим баримталсан.
Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 8.1 тэрбум ам.доллартой тэнцэж байгаагаас 5.6 тэрбум ам.долларыг 1991 оноос хойш түнш орнууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас авч ашигласан гадаад зээлийн хөрөнгийн үлдэгдэл эзэлж байгаа бөгөөд эдгээр зээлийг 2060 он хүртэл эргэн төлөх хуваарьтай байдаг. Харин үлдэх 2.4 тэрбум ам.доллар нь 2012 оноос эхлэн олон улсын зах зээлд арилжаалсан Засгийн газрын гадаад бондын үлдэгдэл байгаа бөгөөд эдгээр арилжааны нөхцөлтэй бондыг 2031 он хүртэл төлж дуусгах хуваарьтай гэдгийг Сангийн сайд мэдээлэлдээ онцолсон.
Түүнчлэн Засгийн газар 2012 онд Чингис бондыг гаргаснаар олон улсад Монгол Улсын Засгийн газрын гэсэн кодтой арилжааны үнэт цаасны шинэ түүх эхэлсэн. Уг 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг 5-10 жилийн хугацаатай, 4-5 хувийн хүүтэйгээр төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зорилгоор арилжаалсныг сайд мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ "Чингис" бондын зарцуулалтын хувьд нийт эх үүсвэрийн 12.6 хувийг дотоодын арилжааны банкуудаар дамжуулан хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, ноос ноолуурын салбарын зээлд, 24.0 хувийг эрчим хүч, хүнд үйлдвэрлэл, барилгын салбарын томоохон төсөл, хөтөлбөрийн санхүүжилтэд, үлдсэн 63.4 хувийн эх үүсвэрийг төсвийн шинж чанартай урт хугацаанд эдийн засгийн өгөөжөө өгдөг төмөр зам, авто зам, инженерийн дэд бүтэц, хөдөө аж ахуйн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлжээ. Эндээс харахад “Чингис” бондын зарцуулалт нь буцаад тус бондын эргэн төлөгдөх дунд хугацаанд импортыг орлож, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд дорвитой дэмжлэг болоогүй гэдгийг тодотгож байлаа.
Сангийн сайд мэдээлэлдээ, Засгийн газрын гадаад бондын эргэн төлөлтийн хувьд бид өрийн зохицуулалт хийх бодлогыг 1-2 жилийн өмнө урьдчилан харж, гадаад валютын албан нөөц, төсөвт дарамт учруулахгүйгээр олон улсын зах зээл дэх таатай цонх үеийг ашиглаж зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд өнөөгийн эдийн засгийн хүндрэлийн үед "Чингис" бондын эргэн төлөлтөөр гадаад валютын нөөц 1.0 тэрбум ам.доллароор унах эрсдэлээс сэргийлж чадсан. Эдийн засгийн тодорхойгүй байдал ихтэй байгаа өнөө үед бид тулгаж биш урьтаж хөдөлсөн, эрсдэл судалгаанд суурилсан өрийн бодлогыг хэрэгжүүлэхээс аргагүйд хүрээд байна.
Иймээс ч бид Засгийн газрын өрийн баталгаатай Хөгжлийн банкны 2023 оны 12 дугаар сард төлөгдөх 30 тэрбум иений "Самурай" бондыг төлөх валютыг тус банкны эргэн төлөлтийн хүрээнд үүссэн эх үүсвэрээс бүрдүүлж, Монголбанканд эргэн төлөгдөх хугацаанаас 1 жилийн өмнө японы иенээр бүрэн байршуулаад байгааг дурдаад "Чингис" бондын 1.5 тэрбум ам.долларын бондын эргэн төлөлтийг “Гэрэгэ”, “Номад”, “Сенчири” бондын эх үүсвэрээр өрийн дахин санхүүжилт хийж, 136.8 сая ам.долларын төлбөрийн эргэн төлөлт үлдээд байсныг 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улс бүрэн төлж барагдууллаа гэв.
Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 8.1 тэрбум ам.доллартой тэнцэж байгаагаас 5.6 тэрбум ам.долларыг 1991 оноос хойш түнш орнууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас авч ашигласан гадаад зээлийн хөрөнгийн үлдэгдэл эзэлж байгаа бөгөөд эдгээр зээлийг 2060 он хүртэл эргэн төлөх хуваарьтай.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар 2012 онд төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зорилготой "Чингис" бонд гаргаж байсан бол төсвийн алдагдлыг нөхөх зорилготой "Димсам" бондыг 2015 онд, "Мазаалай" бондыг 2016 онд, өрийн зохицуулалт хийх зорилготой "Хуралдай", "Гэрэгэ" бондуудыг 2017 онд, "Номад" бондыг 2020 онд, "Сенчири" бондыг 2021 онд олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргасан. Сүүлийн 5 жилийн хугацаанд хийсэн "Гэрэгэ", "Номад" болон "Сенчири" өрийн зохицуулалтын арга хэмжээний хүрээнд ижил зээлжих зэрэглэлтэй улсуудаас хамгийн бага түвшний хүүтэйгээр өмнөх бондуудыг мэргэжлийн өндөр түвшинд дахин санхүүжүүлж чадсан нь “Finance Asia”-ын “Азийн шилдэг хөрөнгө оруулалт босгосон орон” шагнал болон бусад Олон улсын хэд хэдэн санхүүгийн салбарын шагналыг авсан гэдгийг Б.Жавхлан сайд мэдээлэлдээ дурдсан.
Мөн Засгийн газар 1991 оноос хойш нийт 326 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор 7.7 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний гадаад зээлийн хөрөнгийг авч ашигласан бөгөөд үүнээс 290 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 5.1 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хөрөнгийг төслийн зээлд зарцуулсан бол төсвийн алдагдал санхүүжүүлэх буюу төсвийн дэмжлэгийн зориулалтаар 2.6 тэрбум ам.доллартой тэнцэх 36 хөтөлбөрийн зээлийн хөрөнгийг авч ашигласан гэдгийг сайд тодотгоод эдгээр зээлүүдийг нөхцөлөөр нь ангилбал, Монгол Улсын Засгийн газар нь 30-40 жилийн хугацаатай 0-2 хувийн хүүтэй 168, 15-30 жилийн хугацаатай 1-5 хувийн хүүтэй 131, 15-аас доош жилийн хугацаатай 0-10 хувийн хүүтэй 27 зээлийг авч ашигласан. Энэ нь төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр авч ашигласан зээлийн ихэнх хувийг хөнгөлөлттэй болон нэн хөнгөлөлттэй зээл эзэлж байгааг онцолж байлаа.
Нийт 290 төслийн зээлийн 3.2 тэрбум ам.долларыг нийгмийн шинж чанартай, эргэн төлөгдөх нөхцөлгүй 169 төсөлд, харин 1.9 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хөрөнгийг эдийн засгийн үр өгөөжтэй, дотоодод дамжуулан зээлдүүлэх 121 төсөлд тус тус зарцуулсан. Дээрх төслийн зээлийн 5.1 тэрбум ам.долларын ашиглалтын 66 хувь буюу 3.4 тэрбум ам.доллар нь биет хөрөнгө барилга, тоног төхөөрөмж болж үлдсэн бол 34 хувь нь зөвлөх үйлчилгээ, үйл ажиллагааны болон магадалшгүй ажлын зардал, шимтгэл зэрэгт зарцуулагдсан байна. Эдгээр төслүүдийн 45 хувийг дэд бүтэц, агаарын тээвэр, боомт, төмөр зам, авто зам, орон сууц, инженерийн шугам сүлжээний хөрөнгө оруулалт эзэлж байгаа бол эдийн засаг 14, эрчим хүч 12, эрүүл мэнд 8, хөдөө аж ахуй, уул уурхай, нийгмийн хамгааллын салбарууд 5, боловсрол 4, харилцаа холбооны салбар 3 хувийг тус тус бүрдүүлдэг гэж байлаа.
Мөн цаашид гадаад зээлийн хөрөнгийг авч ашиглахдаа Засгийн газрын өрийн 2023-2025 оны стратегийн хүрээнд “Шинэ сэргэлтийн бодлого”-д нийцсэн, бодит эдийн засгийн салбарт чиглэсэн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зориулалтаар Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг авч ашиглах бодлогыг баримталж ажиллана гэв.
2015 оны 02 дугаар сард Өрийн удирдлагын тухай хууль батлагдсанаар Засгийн газрын өрийн баталгаа гаргах шаардлагыг өндөр болгож баталгаа гаргуулж буй байгууллага нь сүүлийн гурван жил ашигтай ажилласан, хугацаа хэтэрсэн өргүй, зээлдүүлэгч талтай хамааралгүй, хэрэгжүүлэх төслийн бэлтгэл ажил хангагдсан, баталгаат зээлийг эргэн төлөх чадвартай байх шаардлагыг тавьж эхэлсэн.
Түүнчлэн баталгаа гаргуулах төсөл, хөтөлбөрүүдэд эргэн төлөх чадвартай холбоотой эрсдэлийн үнэлгээ хийж эхэлсэн бөгөөд өндөр эрсдэлтэй байгууллагуудад Засгийн газрын өрийн баталгаа гаргахыг зогсоосон. Тус шаардлагуудаас шалтгаалан 2015 оноос хойш Худалдаа хөгжлийн банкны олон улсын зах зээлд гаргасан үнэт цаас, “Эрдэнэс Монгол” ХК-ийн Азийн Хөгжлийн банкнаас авсан зээл зэрэг 2 төсөлд баталгаа гаргасан. Засгийн газрын өрийн баталгааг гаргахдаа Засгийн газрын өрийн удирдлагын стратегийн баримт бичигт тусгасны дагуу Монгол Улсын стратегийн томоохон төслүүдэд Засгийн газрын өрийн баталгаа гаргах, хувийн хэвшлийн компаниудад дэмжлэг үзүүлэх байдлаар эдийн засгийн урт хугацааны зорилтыг хангах бодлогыг баримталж ажиллана гэдгийг Б.Жавхлан сайд мэдээлэлдээ дурдсан.
Мөн тэрбээр, 2013 оноос эхлэн 2017 оныг хүртэл улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй барих-шилжүүлэх концессын 90 төслийн нийт 2.4 их наяд төгрөгтэй тэнцэх гэрээг хийж, өмнөх онд хийгдсэн ажлын төлбөрийг төсвөөс авч чадаагүй үлдэгдэл төлбөрт 8-16 хувийн хүүтэй векселийг 2015 оноос эхлэн бичиж эхэлсэн байдаг. Энэ нь тухайн онуудад хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлж, төсөвт дарамт учруулж байсан тул 2017 оноос эхлэн шинээр тухайн гэрээнүүдийг байгуулахаа зогсоосноор векселийн өрийг бүрэн төлж барагдуулан, 2022 оны хагас жилийн байдлаар концессын өр 470 тэрбум төгрөг болгож буурууллаа. Төсөв, санхүүгийн сахилга батыг сахиагүйгээс үүдсэн төлбөрийн дарамтыг 2017 оноос төсвийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, мөн Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж олон улсын түнш байгууллагуудаас төсвийн дэмжлэгийн зээл авч төлж байсан. Ингэснээр 2022 оны хагас жилийн байдлаар Засгийн газрын дотоод үнэт цаасны үлдэгдэл 517.7 тэрбум төгрөгтэй тэнцэж, энэхүү дотоод үнэт цаасанд төлөх хүүгийн хэмжээ 2021 онд 118 тэрбум төгрөгт хүрч буурсан гэж байлаа.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал танилцуулсан.
Тэрбээр санал, дүгнэлтдээ, Өнөөдөр Монгол Улсад эдийн засгийн хэд хэдэн хямрал нүүрлээд байна. Зах зээлийн нийгэмд шилжсэн 30 жилийн түүхэнд Монгол Улсын эдийн засаг ийм хүнд нөцхөлд орж байсангүй. Эдийн засгийн өсөлт нь зогсонги байдалд орж, өндөр инфляц дагалдах хосолсон сөрөг үзүүлэлтийг стагфляц гэдэг. Манай улсын эдийн засаг стагфляцид нэрвэгдсэн төдийгүй нэмээд өрийн хямралд өртжээ. Ийм гурвалсан хямралыг даван туулах нэн хүнд гэдгийг онцлоод улсын гадаад өрийг олон улсын дундаж, зохистой хэмжээтэй харьцуулахад тав дахин өндөр байгааг Олон улсын валютын сан анхааруулсныг цохон тэмдэглэв.
Үндэсний аудитын газраас 2018-2020 оны байдлаар шинээр олгосон болон үргэлжилж буй гадаад зээл, тусламжийн ашиглалтад аудит хийсэн. Аудит дүгнэлтдээ, “Засгийн газрын гадаад зээлийн хэмжээ 2018 онд өмнөх оноос 22.3, 2019 онд 14.3 , 2020 онд 28.9 хувиар тус тус өсжээ. Нийт авсан зээлийн 44 орчим хувь нь төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулжээ” гэж дүгнэснийг Н.Ганибал гишүүн санал, дүгнэлтдээ онцлоод манай улсын гадаад өрийн удирдлагыг сайжруулахад одоогийн хууль, журам, стратегийг нэн даруй өөрчлөх шаардлагатай. Тодруулбал, гадаад зээлийг цаашид экспортыг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээнд ашиглах хэрэгтэй. Түүнчлэн гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ нь өөрийн үйл ажиллагаа, орлого, ашгаараа зээлийн төлбөрөө гүйцэтгэх чадвартай нөхцөлд гаднаас зээлийн эх үүсвэр татах хатуу зарчмыг хуульчлах, хэрэглээ болон халамжийг зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхийг хориглох эрх зүйн орчин хэрэгтэй байгааг онцлов.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Ц.Туваан нар асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 109.12, 109.13.-т “Энэ хуулийн 109.11-д заасан цахим хуудсанд иргэдээс ирүүлсэн асуултыг Тамгын газар нэгтгэж нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлнэ”, “Энэ хуулийн 109.12-т заасан асуултыг нам, эвслийн бүлэг ангилан багцалж, нам, эвслийн бүлэг тус бүрээс нэг гишүүн төлөөлж Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс асуулт асуух, хариулт авах хугацаа 20 хүртэл минут байх бөгөөд энэ хугацаанд багтаан хэдэн ч асуулт асууж, хариулт авч болно” гэж заасны дагуу асуулт, хариултыг үргэлжлүүлсэн.
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл нар "D-Parliament" цахим хуудсанд иргэдээс ирүүлсэн асуултыг уламжилж, ажлын хэсгээс хариулт авлаа.
Иргэдийн зүгээс Монгол Улсын 33.3 тэрбум ам.доллартой тэнцэх нийт гадаад өрийн зарцуулалт, зээлийн эргэн төлөлт болон нэг хүнд ногдох өрийн хэмжээний талаар илүүтэй хөндөж лавласан байв.
Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, Монгол Улсын гадаад өрийн талаарх мэдээлэл Монголбанк, Сангийн яамны веб сайтад дэлгэрэнгүй байдгийг дурдаад улсын нийт өрийг нэг хүнд ногдох байдлаар илэрхийлэх нь эдийн засгийн агуулга муутай үзүүлэлт гэдгийг онцлов. Тэрбээр, Монгол Улсын нийт гадаад өрийг шууд утгаар нь 3 сая хүндээ хуваавал хүн бүрд 10 мянган ам.доллар буюу 34 сая төгрөг ногдоно гэж ярьж болно. Ингэх нь ч их амархан. Өндөр хөгжилтэй зарим улсуудын өрийг авч үзвэл Люксембургийн нэг иргэнд 6 сая ам.доллар, Сингапурын нэг иргэнд 240 мянган ам.доллар, АНУ-ын нэг иргэнд 70 мянган ам.долларын өр ногдох жишээтэй. Гэхдээ хамгийн гол үзүүлэлт нь зээлийн ашиглалт, зээлээр бий болгосон дараагийн өрийг төлөх, эдийн засгийг сөрж гарах баялгийг бий болгосон уу, үгүй юу гэдэгт байдаг. Тэр баялгийг өртэй холбохоор төлбөрийн тэнцэл, алдагдалгүй төсөв, Төвбанкны валютын нөөц зэрэг үзүүлэлттэйгээ харьцуулах нь хамгийн чухал гэдгийг хариултдаа тодотгосон.