Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ эхэллээ.
ЦЕГ-ын Захиргааны, удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо "Цагдаа, Дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн бид ажил, хөдөлмөрийн өндөр амжилттай угтлаа. Ойн босгон дээр Ерөнхийлөгчийн зарлигаар Дотоодын, цэргийн штабыг Төрийн дээд шагнал, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Мөн ЦЕГ-ын Тэргүүн, дэд дарга, Дотоодын цэргийн штабын дарга болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга нарт цэргийн дээд цол, Бригадын генерал цол хүртээсэн нь нийт алба хаагчдын ажиллах эрч хүч, урам зоригийг сэргээсэн шагнал боллоо. Энэ байгууллагад ажиллаж байсан, залуу халуун насаа зориулсан ахмад буурлууд болон мөр зэрэгцэн зүтгэж буй журмын нөхдөдөө түүхт ойн баярын мэнд хүргэе" гэв.
ЦАГДАА НАРТ НЭН ШААРДЛАГАТАЙ ХЭРЭГЦЭЭ: АЖИЛ, АР ГЭРИЙН ТЭНЦВЭРИЙГ ХАНГАХ
Цагдаагийн ерөнхий газраас "Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтны эрх зүй, хууль ёсны эрх ашигт сөргөөр нөлөөлж буй хүчин зүйл, шалтгаан нөхцөл, түүнийг арилгахад анхаарах асуудал" илтгэлийн уралдааныг өнгөрөгч зургадугаар сард зохион байгуулжээ.
Энэ уралдаанд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Чингүнжав "Цагдаагийн алба хаагчийн ажлын гүйцэтгэлийг урамшуулж буй нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ" сэдэвт илтгэлээр тэргүүн байранд шалгарсан.
Уг илтгэлд цагдаагийн алба хаагчдын ажлын гүйцэтгэл, бүтээмж, үр дүнд урамшуулал хэрхэн нөлөөлж байгааг, урамшууллын систем оновчтой, алба хаагчдын хэрэгцээ, хүсэлд нийцэж чадаж байгаа эсэхийг онцолжээ. Мөн нийт 1471 алба хаагчийг хамруулж судалгаа хийсэн байна. Судалгаанд хамрагдсан алба хаагчдын 92 хувь нь 25-34, 8 хувь нь 35-44 насныхан бол 77 хувь нь эрэгтэй, 23 хувь нь эмэгтэйчүүд байсан аж.
Судалгаанд хамрагдсан цагдаагийн алба хаагчдын 2019, 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээг харьцуулж харвал алба хаагчдын 65.4 хувь нь сайн, 23.5 хувь нь хангалттай, 11.1 хувь нь маш сайн үнэлгээтэй байна.
"ХАНГАЛТТАЙ САЙН" АЖИЛЛАСАН ГУРВАН АЛБАН ХААГЧ ТУТМЫН НЭГ НЬ УРАМШУУЛАЛ АВДАГГҮЙ
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Чингүнжав "Цагдаагийн байгууллагын алба хаагч "А" буюу маш сайн үнэлэгдвэл хэрхэн урамшуулж буй талаарх асуултад 40 хувь нь мөнгөн хэлбэрийн шагнал урамшуулал олгодог, 30 хувь нь ямар нэг тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлдэггүй гэжээ. Үүнээс харвал "Маш сайн" үнэлэгдсэн алба хаагчдыг урамшуулахгүй байна гэдэг нь тэдний сонирхол хэрэгцээг сонсохгүй байгаагаас ч дор үзүүлэлт юм. Тодруулбал 3 алба хаагч тутмын 1 нь "Хангалттай сайн" үнэлэгдсэн тохиолдолд тодорхой төрлийн урамшуулал авдаггүй гэж байгаа нь сайн үр дүн биш юм.
"А" үнэлэгдсэн тохиолдолд удирдлагын зүгээс мөнгөн шагнал олгох, сургалтад хамруулах, албан тушаалын нөөцөд бүртгэх зэргээс гадна бусад тохиолдолд төрийн болон салбарын шагнал болон байгууллагын зүгээс "Баярын бичиг", "Албаны төлөө 1,2,3" зэрэг шагнал өгдөг байна. Харин хангалтай бус үнэлгээ авсан бол сануулдаг, шагналд тодорхойлдоггүй, тодорхой арга хэмжээ авдаггүй гэж хариулжээ. Судалгаанд хамрагдсан алба хаагчдын 76 хувь нь ажлын гүйцэтгэл, ажилтны мэдлэг, ур чадварт үндэслэн шагнаж, урамшуулдаг байх гэсэнтэй санал нэг байна.
Нийт 1471 алба хаагч хамрагдсан судалгаанаас харвал алба хаагчдад нэн шаардлагатай хэрэгцээ бол ажил, ар гэрийн тэнцвэртэй байдлыг хангах, дарга, удирдлагаас цөөн тооны хүнд ачаалал үүрүүлэх бус хамт олноороо ажлын ачааллыг даван туулах ,ажлын менежмент хийж, ээлжийн амралтаа биеэр эдлэх боломжийг нэмэгдүүлэх, дээд түвшний удирдлагууд алба хаагчдынхаа эрх зүйн байдал, эрх ашгийг хамгаалах, сурч, хөгжих эрмэлзлийг нь дэмждэг байх явдал байна.
Цагдаагийн байгууллагаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж буй алба хаагчдын мэдээлэл нь нууц хэдий ч дотоод нээлттэй мэдээллээс харвал ажлын ачаалал, удирдлагын арга барил, цалин санхүүгийн нөхцөл байдал зэрэг олон талт хүчин зүйлээс шалтгаалан алба хаагчид албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөгдөж байна" гэж илтгэлдээ дурджээ.
Цагдаагийн байгууллагаас 2021 онд хийсэн судалгаагаар алба хаагчид тулгамдаж буй гурван асуудлыг хөндсөн байна.
- Ажлын ачаалал
- Цалин
- Удирдлагын манлайлал, алба хаагчдын харилцаа, хандлага