gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Токен, койн зэрэг виртуал хөрөнгийн эрсдэлээс иргэдийг хамгаалах шаардлагатайг анхааруулав

Г.Тэгшсүрэн
Улс төр
2023-02-01
11
Twitter logo

УИХ-ын дарга Г.Занданшатар  өчигдөр (2022.01.31) Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, удирдлагын багийнхантай уулзлаа.

Тэрбээр уулзалтын эхэнд “Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль 2005 онд батлагдсан. Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, дэлхий нийтийн чиг хандлагад дүгнэлт хийх замаар салбарын загварыг эргэн харах, орчин үеийн шаардлагад нийцүүлэн эрх зүйн орчныг шинэчлэн боловсруулж сайжруулах зайлшгүй шаардлага үүссэн” гэдгийг онцлов.

Тухайлбал, токен, койн гэх нэршлээр илүүтэй танигдах болсон виртуал хөрөнгийн зах зээл, түүний оролцогч талууд, бүтээгдэхүүний талаарх ойлголт, мэдлэг мэдээллийг олон нийтэд зөв зүйтэйгээр түгээх, таниулах замаар гарч болзошгүй эрсдэлээс оролцогч талууд, иргэдийг хамгаалах шаардлага үүсээд буйг анхааруулсан юм.

Мөн “Салбарын зохицуулагч байгууллагынхаа хувьд төрийн хянан шалгах чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтарч ажлын хэсэг байгуулан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа болон үйл ажиллагаагаа зогсоосон этгээдүүдийн мэдээлэл, койн, токены тоо ширхэг, татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ зэрэг мэдээллүүдийг судалж, нэгтгэн тогтоох хэрэгтэй.

Цаашлаад койн, токен гаргах замаар хөрөнгө татан төвлөрүүлсэн аж ахуйн нэгжүүд, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажлыг эрчимжүүлж, холбогдох бүхий л байгууллагуудтай хамтарч мэргэжилтэн шинжээч нарыг шуурхай ажиллуулах хэрэгтэй байна. Мэргэжилтнүүдийн дүгнэлтийг харгалзан гэмт хэргийн шинж чанартайг нь цаашид хууль хяналтын байгууллагад шилжүүлэх шаардлагатай” гэлээ.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны удирдах ажилтнуудаас банк бус санхүүгийн байгууллагатай эзэмшлийн холбоо хамаарал бий эсэх талаарх бүртгэлийг гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах, виртуал хөрөнгийн зах зээлийн асуудлаар ажлын хэсэг байгуулан хяналт шалгалт хийх, стратегийн орд газруудын 10 хүртэлх хувийг иргэдэд эзэмшүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар хэрхэн ажиллаж байгаа тайлан мэдээллээ ирүүлэх зэрэг хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан