Маргааш УИХ-ын Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсэг хуралдан, ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэнэ.
УИХ хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаараа хоёр удаа хэлэлцээд олонхын саналаар баталдаг. Харин төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлдэг төслүүдийг дөрвөн удаа хэлэлцдэг онцлогтой. Өнгөрсөн долоо хоногт УИХ төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийсэн. Энэ долоо хоногт дараагийн хэлэлцүүлгүүдийг хийх товтой байна.
2022 оны улсын төсөв бүхэлдээ цар тахлын хүндрэлийг даван туулахад чиглэсэн. Хатуу хөл хориог суллаж, энгийн амьдралдаа эргэж орох зорилгод чиглэжээ. Энэ хүрээнд эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц бодлогыг хэрэгжүүлсэн юм.
Мөн 2022 оны улсын төсөв эрүүл мэндийн салбарт сүүлийн 12 жилийн нийт хөрөнгө оруулалттай тэнцэхүйц санхүүжилтийг шийдвэрлэжээ.
2022 онд улсын төсвөөс эрүүл мэндийн салбарт сүүлийн 12 жилийн нийт хөрөнгө оруулалттай тэнцэхүйц санхүүжилт хийжээ.
Тэгвэл ирэх жилийн турш мөрдөх, төсвийн хуулиар Засгийн газар бидэнд юу амлав? Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төсвийн төслийг танилцуулахдаа хэлсэн үгийг эргэн санацгаая.
- 2023 оны улсын төсвийн төсөл эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ чиглэсэн.
- 2023 оны улсын төсвийг өргөн барьсан хувилбараар баталбал эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляц нэг оронтой тоонд хүрч буурч, экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрнэ.
- Төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буурч, валютын ханш тогтворжиж чадна.
- Макро эдийн засгийн тэнцвэр хангагдсанаар хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирч, иргэдийн орлого бодитоор өсөх суурь нөхцөл бүрдэнэ.
- 2023 онд “Оюу толгой”-н гүний уурхай ашиглалтад орж, экспортын шинэ төмөр замын гарцууд бүрэн хүчин чадлаараа тээвэрлэлтээ эхлүүлснээр Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум ам долларын босгыг давна.
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг 2023 оны төсвийн жилд багтаж эхлүүлнэ.
- Амгалан Дулааны цахилгаан станц, Эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан ашиглалтад орно.
- “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц үйл ажиллагааг Баялгийн сангийн олон улсын жишигт нийцүүлж, өөрчлөн зохион байгуулснаар нүүрс, зэс, өнгөт металл, эрчим хүчний төслүүдийн бүтээн байгуулалтууд идэвхжиж, уул уурхайн шинэ төслүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг идэвхтэй татах боломжууд нэмэгдэнэ.
- Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулж, борлуулалт ил тод, нээлттэй болж, ашигт малтмал дагасан далд эдийн засаг, авлига бүрэн цэгцэрнэ.
- Улсын төсвийг тэгшитгэн хувааж, асуудлыг гал унтраах байдлаар аргацааж, шилжих төслүүдийн урсгал зардалд төсвийн дарамт үүсдэг байсан тогтолцоог хална.
- Зураг төсөв, тооцоо судалгаа, нийгэм, эдийн засгийн үндэслэлгүй төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй.
- Бид тойрогт шүтсэн тэгшитгэн хуваах зарчмаас илүүтэйгээр улсын орны хөгжлийг тодорхойлох томоохон асуудлуудад төвлөрч ажиллах нь ирээдүйн Монголын хувь заяаг шийдэхэд нэн чухал юм.
- Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр тусмаа мах, ноолууран бүтээгдэхүүний экспортыг 2023 оны төсвийн жил тухайлан дэмжих бодлого барина.
- Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд биечлэн удирдаж, олон улсад улсынхаа нэр хүндийг өсгөхөд онцгойлон анхаарна. Аялал жуулчлалын стандартыг эрс шинэчлэх ажлыг хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран зохион байгуулна.
- Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалтын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэнэ.
- Орон нутгийн хөгжлийн бодлогыг дэмжих зорилтын хүрээнд орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, орон нутагт ипотекийн зээлийн хүүг 3 хувьд хүргэнэ.
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төслийг орлого олж эхэлсний дараа жилээс эхлэн 3 жил 90 хувиар, дараагийн 3 жил 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ.
- Улаанбаатараас орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ.