gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.07
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүүхдэд ээлтэй МОНГОЛ: Тэд юу АМЛАВ?

Х.Көгершин
Нийгэм
2022-05-29
12
Twitter logo
Х.Көгершин
12
Twitter logo
Нийгэм
2022-05-29

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгод 2030 он гэхэд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй бүх төрлийн хүчирхийлэл, бие, эрхтний наймаа, бэлгийн мөлжлөг зэргийг үгүй хийх зорилго тавьсан.

Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал салбар бүрд хамаатай. Хүн бүр хүүхдийн өмнө үүрэг хүлээгч. Тэгвэл хүүхэд хамгааллын чиглэлд тэд юу амлаж байгааг хүргэе.

САЛБАР ДУНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд П.Зулпхар: 2021 оны статистикаар байна нийт хүн амын 37.5 хувь буюу 1.2 сая нь хүүхэд эзэлж байгаа бөгөөд хүүхдүүдэд тулгамдсан олон асуудал бий. Үүнийг багасгахын тулд уялдаатай олон ажил хийх ёстой. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хоёр удаа хуралдсан. Салбар салбарт хийж буй хүүхэд хөгжил, хамгааллын чиглэлийнх асуудлуудаа хэлэлцэх, шинэ зохион байгуулалт, шинэ санаачлагаар ажиллах, цаашдаа хамтарсан байдлаар чуулганаа хийхээр зөвшилцсөн. Хүүхдэд ээлтэй Монгол үндэсний чуулганаас дор бүрнээ бодлого зохицуулалтуудаа салбар салбартаа, хувь хүн, эцэг эх, хувийн хэвшлийнхэн хэрэгжүүлэх энэ үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд идэвхийлье. Цаашид бид шаардлагатай бүхий л санаачлагыг гаргаж, хэрэгжүүлэхэд анхаарах, салбар дундын хамтын ажиллагааг тодорхой болгох, нөлөөллийн ажиллагаанд анхаарна.

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЭЦЭГ ЭХИЙН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫГ НАРИЙВЧЛАН ТУСГАНА

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр 52 хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Манай улс олон улсын 22 гэрээ, конвенцод нэгдэн оржээ. Мөн хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлийн 12 тогтоол, яам, агентлагийн баталсан 110 журам хэрэгжиж байна. Хууль зүй, дотоод хэргийн яам хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хууль хэрэгжүүлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулж, энэ хүрээнд ТАВАН АМЛАЛТаа танилцууллаа.

1.Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Тус хуулийн төсөлд нэгдүгээрт, хүүхдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх, боловсрол олгох эцэг эхийн үүрэг, хариуцлагыг илүү дэлгэрэнгүй тусгаж, нарийвчлан зохицуулна. Хоёрдугаарт, гэрлэлт дуусгавар болох тохиолдолд хүүхдийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах зорилгоор хүүхдээс тусдаа амьдарч байгаа эцэг эхийн үүрэг, эрхийг нарийвчлан тусгана. Гуравдугаарт, гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдийн тэтгэмжийн хэмжээг тухайн эцэг эхийн орлоготой уялдуулан тогтоох эрх зүйн зохицуулалтыг хийнэ. Дөрөвдүгээрт, хүүхэд үрчлэхтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлэдэг болно.

2.Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадавхжуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулна. 2022 оны нэгдүгээр улиралд хүүхэд хохирсон гэмт хэрэгт 878 хүүхэд бүртгэгдсэн бөгөөд Хүүхдийн эрхийн хууль зүйн хороогоор 450 хүүхэд үйлчлүүлсэн. Гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, хохирсон хүүхдийн эрхийг хангах, үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх чиглэлээр тус хорооны гишүүдийн 80-аас доошгүй хувийг сургалтад хамруулна.

3.Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр яамнаас бодлогын хувьд дэмжинэ. Тодорхой үр дүнд хүрсэн хамт олныг урамшуулах, сайн туршлагыг бусад байгууллагад хуваалцах, сурталчлан таниулах ажлыг хийнэ.

4.Гэр цэцэрлэг байгуулна. Хил хамгаалах байгууллагын албан хаагчдын хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа асуудал бий. Үүнтэй холбогдуулан суурин бус газарт байрлаж буй хил хамгаалах байгууллагын албан хаагч нарын цэцэрлэгийн насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг хүртээмжтэй болгоно. 

ХҮҮХДИЙН ЯЛГААТАЙ БАЙДЛЫГ МЭДРҮҮЛДЭГ УЛАМЖЛАЛТ АРГА ХЭМЖЭЭНЭЭС ТАТГАЛЗАХЫГ УРИАЛАВ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дараах саналуудыг дэвшүүллээ.

  • Бүх түвшний байгууллага аливаа уралдаан, тэмцээн зохион байгуулахдаа хүүхдийг эрэмбэлж, медаль, өргөмжлөл гардуулахаа хамтдаа таслан зогсооё. Харин хүүхэд бүрийн хүсэл, сонирхол оролцоонд тулгуурласан хамтран суралцах, хөгжих боломжтой бүхий л арга хэлбэрийг дэмжиж, хэвшил болгоцгооё.
  • Тэмдэглэлт өдрүүд, баяр ёслолыг тохиолдуулан зохион байгуулдаг уламжлалт хэвшлүүдээс татгалзах. Эцэг эхгүй, асран хамгаалагчгүй, хүчирхийлэлтэй гээд янз бүрийн өнгө, араншин хүүхдүүд дунд бий. Тийм учраас ялгаатай байдлыг мэдрүүлдэг уламжлалт арга хэмжээг зогсооё.
  • Бүх түвшний байгууллага бүр, ялангуяа боловсролын байгууллага дотоод журамдаа байдаг хүүхдийн эрхийг хөндсөн заалтыг эргэн харж, сайжруулъя.
  • Сургалтын хэвийн үйл ажиллагааг явуулахтай холбоотой дэгүүдийг нөхцөл байдалтай холбогдуулан уян хатан хүүхдэд ээлтэй байлгахыг эхлүүлцгээе.
  • Гэрийн даалгаврыг суралцагчийн нас бие, сэтгэхүйн онцлогт тохируулж, зөвхөн хүүхдийг дэмжих, хөгжүүлэх чиглэлд өгөх зэргээр өөрчлөлтийг хамтдаа хийцгээе.

2030 ОН ГЭХЭД НЯЛХСЫН ЭНДЭГДЛИЙГ 1000 ТӨРӨЛТӨД НАЙМ БОЛГОН БУУРУУЛНА

Аливаа улсын хөгжлийг хүнийг хөгжлөөр тэр дундаа эх хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтээр нь дүгнэдэг. Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас дараах амлалтыг өглөө.

  • Хүүхдэд ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлд байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн салбарын хүүхэд хамгааллын бодлогыг баталж, мөрдөж ажиллана.
  • Алсын хараа 2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилтод нялхсын сэргийлж болох эндэгдлийг 2030 он гэхэд 1000 төрөлтөд найм болгон бууруулна. Үүний тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр үр дүнтэй, өртөг зардал багатай арга хэмжээг хэрэгжүүлнэ. 
  • Эрүүл мэндийн аливаа эрсдэлийг эрт үед нь илрүүлж, ирээдүйд учирч болзошгүй хөгжлийн бэрхшээл, санхүүгийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх ажиллагааг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад хэрэгжүүлнэ.
  • Өсвөр үеийнхний онцлогт тохирсон эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулж, хүний нөөцийг сургана.
  • Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг хяналтыг сайжруулах, оношилгоо эмчилгээний чадавх, эмийн хангамж, эмч, мэргэжилтний чадавхыг сайжруулна.

ЦАХИМ БОЛОВСРОЛ ОЛГОХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

Хүүхдүүдийн интернэт хэрэглээ нэмэгдэж, цахим орчинд өнгөрөөх хугацаа уртассан. ДЭМБ-ын судалгаагаар жил бүр 200 сая хүүхэд бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн золиос болдог байна. Үүний тодорхой хувь нь цахим орчинд үйлдэгдэж, жилээс жилд хувь хэмжээ нь нэмэгдэж байгаа бөгөөд интернэт орчин нь мөлжлөг, хүчирхийллийн талбар болж байна. Тийм учраас цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг бүхий л түвшинд авч үзэх шаардлагатай.

Тэгвэл манай улсад цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудалд хэрхэн анхаарах талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө. Манай улсад нийт интернет хэрэглэгчдийн 70 орчим хувь нь хүүхэд, залуучууд байдаг. Нийт хүүхдүүдийн 85 хувь нь хамгийн багадаа 1-2 цагийг цахим орчинд өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий. Манай улсад нийгмийн сүлжээ хэрэглэдэг гурван хүүхэд тутмын нэг нь цахим хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа гарсан. Иймээс Цахим орчинд хүүхэд хамгаалах тухай үйл ажиллагааны баримтлах чиглэлийг Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар байхдаа гаргасан.

Мөн Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдсаны дараа цахим орчин дахь хүүхэд хамгаалал сэдвээр салбар дундын хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Тус хэлэлцүүлгийн хүрээнд цахим орчин дахь хүүхэд хамгааллын зөвлөмжийг боловсруулсан. Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар ялангуяа цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр бусад хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлсэн. Цахим хөгжил, харилцаа холбооны яам ирэх зургаадугаар сарын 10-наас эхлэн Цахим боловсролын үндэсний хөтөлбөрийг БШУЯ-тай хамтран хэрэгжүүлнэ. Тус хөтөлбөрийн хүрээнд эцэг эхчүүдэд хүүхдээ цахим хүчирхийллээс хэрхэн сэргийлэх, хүүхдээ цахим хэрэглээнд хэрхэн зөв боловсон оролцуулах талаар сургалт зохион байгуулна гэлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан