Монгол түмний хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг баяруудын нэг болох Цагаан сар хэзээнээс, яагаад жил бүр хүсэн хүлээдэг уламжлал болон тогтсон юм бол? Цагаан сар гэж нэрлэхийн учир юу вэ? Анх хэрхэн тэмдэглэж байгаад өнөөгийн байдал руу хувьсан өөрчлөгдсөн бэ?
Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг угтан тэмдэглэдэг баярын тухай эдгээр танин мэдэхүйн асуултад салбарын эрдэмтэн, судлаачдаас хариулт авлаа.
БИЧИЛ УРГИЙН БАЯР ШИГ БОЛСОН ЦАГААН САРЫН БАЯРЫН УЛАМЖЛАЛ ХЭЗЭЭНЭЭС ЭХЛЭЛТЭЙ ВЭ?
Монголын үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ч.Туулцэцэг:
Цагаан сартай холбоотой зан үйл нэлээн эртнийх. Зарим судалгаагаар энэ баярыг анх намар тэмдэглэдэг байсан гэж үздэг. Цагаан идээний баяр учраас “Цагаан сар, Хувь сар” хэмээн нэрлэдэг байсан байх магадлалтай. Цагаан сарыг мал хуй таргалсан, идээ цагаа элбэг намрын улиралд тэмдэглэдэг байсан тухай Хүннүгийн үеийн сурвалжид тэмдэглэсэн. Гэтэл Чингис хааны үед энэ баярыг хавар тэмдэглэж, түүний албатууд олноороо цуглан алба гувчуур өгч байсан тухай 1206, 1217 оны баримт бичиг бий. Түүнчлэн Марко Пологийн тэмдэглэлд “Цагаан сарын шинийн нэгэнд монголчууд цагаан өнгийн хувцас өмсөхийг эрхэмлэж хоорондоо золгон шинэ жилээ угтдаг” хэмээсэн. Хавар тэмдэглэхийн учир нь өвлийг өнтэй давж, малчдын малаа эрхэмлэж ирсэн зан үйлтэй холбоотой байж болох ч бидэнд хэзээнээс эхлэн намраас хавар руу шилжсэн тухай баримт алга. Ямартай ч анх намар тэмдэглэдэг байгаад хавар тэмдэглэх болсон тухай баримтууд бий.
Хахир өвлийг өнтэй давж хаврын урин дулаантай золгож юм бүхэн шинэ байх утгаараа цагаан сар бол монголчуудын хувьд шинэ жил. Монголчууд аливаа зан үйлийг бэлэгдлээрээ тайлбарладаг. Түүнчлэн цагаан сар нь ах эгч, аав ээжээ хүндэтгэж төрөл саднаа мэддэг баяр бөгөөд одоогийн байдлаар ураг төрлийг нэгтгэдэг баярын нэг.
Ерөнхий боловсролын сурагчдад зориулан 2020 онд эрхлэн гаргасан "Монголчуудын цагаан сар" номын зохиолч, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатан зүйн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, докторант Ч.Мөнхтөр:
Монголчууд эртнээс нааш дорнын ард түмний нэгэн адил жилийн тодорхой мөчлөгт он солигдох ёслолыг үйлддэг уламжлалтай. Сарны орчлоор жил, сар, өдрийг тоолж тэмдэглэж ирсэн ард түмний хувьд нэг жилийн ойролцоо мөчлөгт хуучин жилийг үдэж, шинэ оныг угтах нь түгээмэл байсаар ирсэн. Өдгөө бидний “Цагаан сар” хэмээн нэрлэдэг Монголчуудын он солигдохыг бэлгэдсэн төрт ёсны уламжлалт баярыг Хүннү гүрний үед ч тэмдэглэж байсан байж болохыг сурвалжийн мэдээнээс тодруулж болохуйц. Хятадын эртний түүхч Сыма Цяний “Түүхэн тэмдэглэл” зохиолын Хүннүгийн шастирт Хүннүчүүдийн баяр ёслолын тухай ...жил бүрийн 1-р сард бүх түшмэл Шаньюйгийн өргөөнд бага хуралдайд цугларан тахилга хийж, өргөл барьц өргөнө. Тавдугаар сард Лунчэнд их хуралдайд цугларан өвөг дээдэс, тэнгэр, газрыг тахих бөгөөд хүмүүсийн сүнс болон газар тэнгэрийн савдагт мөн тайлга өргөнө. Намар адуу таргалсан цагаар Дайлинд цугларан их хуралдай хийж, хүн, ам малын тооллого хийнэ хэмээн нэг жилд гурван удаагийн томоохон баяр ёслол үйлддэг тухай өгүүлж байна. Үүнээс эхний буюу 1-р сард үйлдэж буй хуралдай нь Цагаан сарын ёслол байх боломжтой хэмээн үзүүштэй.
Цагаан сарын үүсэл, ёслол тэмдэглэх улирал, зан үйлийн тухай судалсан монголч эрдэмтэд нийтлэгдээ намар тэмдэглэж байгаад хожим тодорхой шалтгааны улмаас хавар хийх болсон гэсэн саналыг дэвшүүлсэн байна. Үүнд буриадад наймдугаар сарыг “сүүн сар” гэдэгт түшиглэсэн, Мичид тэнгэрийн хаяанд үзэгдсэн цагт шинэ жилийн баяр хийнэ зэрэг аман түүх, үгийн гарвал, бэлгэдэлд хэт дулдуйдан хэл шинжлэлийн голдуу эрдэмтэд нэг нэгнийхээ саналыг аялдан дэмжсэн болох нь харагддаг.
Аливаа ард түмний уламжлалт баяр ёслолууд нь өрнүүн их хөдөлмөрийн эхлэл болон төгсгөлд үйлдэгддэг тодорхой дүр зураг ажиглагддаг.
Бидний зүгээс дээрх асуудалд аж ахуйн арга ажиллагаа, байгаль цаг уурын онцлог, бүс нутгийн ард түмний ёслолын давтамжийг харгуулан бодох нь чухал хэмээн үзэж байгаа бөгөөд түүхийн сурвалжид буй ёслолын тухай өгүүлэмж дэх “өргөл барьц өргөж буй” нь өдгөө ч хэлбэршин тогтсон цагаан сарын бэлэг солилцох зан үйлтэй ойролцоо байгааг хайхралгүй өнгөрч болохгүй. Мөн эртнээс нааш намрын улиралд шинэ хосуудын найр хурим, унага тамгалах найр гэхчлэн баяр ёслолууд өдгөө ч байх агаад идэш уушаа бэлтгэх, хувь тос хүргэх, мал тооллого хийгдэх зэрэг нь урт удаан хугацаанд төдий л хувиралтгүй хийгдэж ирсэн байдаг. Аливаа ард түмний уламжлалт баяр ёслолууд нь өрнүүн их хөдөлмөрийн эхлэл болон төгсгөлд үйлдэгддэг тодорхой дүр зураг ажиглагддаг. Тиймээс хатуу өвлийг давж, урин хавартай золгох энэ мөчлөгт малын хариуцлага маллагааны хувьд ч харьцангуй амар болж эхэлдэг зурвасхан үе байдаг. Яагаад гэвэл эх малын хээл хүндэрч харьцангуй нам дор, ойрын бэлчээрт тогтнуун идээшлэх болдог юм. Түүнчлэн монголын өндөрлөг дэх хаврын эхэн сар бол байгалийн хууль, аж ахуй эрхлэлтийн горим, нүүдэлчдийн ахуйн хийгээд оюун сэтгэлгээний ойлголтын ертөнцөд эх дэлхийн эд эс сэргэх, шинэ төл хүлээн авах, ичигсэд хөдлөх, нас нэмэх зэрэг эхлэлийн цэг болдог. Тиймээс ч цагаан сарын өглөө хэлдэг шинэ жилийг угтсан ардын бэлгэ үгэнд буур жил гарлаа, ботгон жил орлоо гэж тодруулдаг.
Мөн үүнээс хожуу Их монгол улсын үед Тэмүжин хаанд өргөмжлөгдсөн барс сарын барс өдөр шинэлж золгож баяр цэнгэл үйлдэх болсон хэмээнэ.
Сайн бүхэн, аз жаргал ч авч ирэх Барс жилийн хавар цагийн эхэнд Чингис хаан есөн хөлт цагаан тугаа босго гэж айлдаад сүр жавхлан төгөлдөр их хуралдай хуруулав. зэрэг сурвалжийн мэдээнүүд бий. Төрт ёсны уламжлал болохыг тод томруун харуулдаг ёслол нь өглөө уул овоонд гарч “зүгт мөргөх”, “индэрт мөргөх” ёс, цаг тооны бичиг гэх мэт олон зүйлээр илэрдэг билээ. Тиймээс Цагаан сар нь өнө эртнээс Монголчуудын төрт ёсны уламжлал, төрөл садны энх мэнд, бэлгэдэл хүндэтгэлийн баяр байсаар ирсэн гэж хэлж болно.
ЦАГААН САРЫН БАЯР ХЭРХЭН ХУВЬСАН ӨӨРЧЛӨГДӨЖ ӨНӨӨГИЙН ХЭВ МАЯГАА ОЛСОН БОЛ?
Ч.Туулцэцэг: Цагаан сар эхэндээ цагаан идээний баяр байжээ. Тэгвэл монголд шарын шашин дэлгэрсэнтэй холбоотойгоор Төвөдөөс ул боовны соёл нэвтэрсэн. Төвөдийн шашинд боов бэлдэж тахилгад хэрэглэдэг зан үйл бий. Энэ мэт олон зан зүйл манайд нутагшиж уламжлал болон тогтсон. Тухайлбал энэтхэгээс үүсэж бурхны шашинтай ард түмний дунд дэлгэрсэн хадаг барих ёс байна. Анх мөн шашны зан үйл байсан ч манайд ахмад настнаа хүндэтгэн золгох соёл болсон. Мөн 16-р зуунд Америкаас Европ, Европоос Азид дэлгэрсэн хамрын тамхины соёл хятадын хөөрөгтэй хамт манайд орж ирсэн. Хамрын тамхи, хадаг аль нь ч бай монголчуудын зан үйлд нутагшин өдийг хүрчээ.
Монголчууд цагаан сараар ах дүү хамаатан садандаа “хувь” өгдөг байсан. Хувь гэдэг нь хэн нэгэнд өгч буй хүндэтгэлийн идээний дээж хэсэг юм. Харин хожим энэ соёл 1960-аад оны үеэс хувьсаж бэлэг болон өөрчлөгдсөн.
1950-1990 оныг хүртэл цагаан сарын уламжлал алдагдсан. Харин 90 оноос хойш зан заншил эргэн сэргэсэн ба ингэхдээ тодорхой хэмжээгээр шинэ зан үйлийг бий болгосон.
Ч.Мөнхтөр: Аливаа баяр ёслолтой холбоотой хувцас хэрэглэл, идээ ундаа хувьсахгүй нэг хэвдээ байна гэж үгүй. Монголчууд юу байна түүгээрээ дайлна гэдэгтэй ижил. Тухайн цаг үед хамгийн амттай идээ, хамгийн өнгөтэй хувцас юу байна түүнийгээ хэрэглэдэг байсан. Энэ хэрэглээний хувьслыг нарийвчлан хэлэх төвөгтэй. Гэхдээ монголчуудын хүндэтгэлийн идээ хэмээдэгт цагаан идээнээс гадна, бүхэл мах ордог. Хувь хүний боломж бололцооноосоо хамаарч ямар мах тавих нь дур.
БАЯРААР ХЭРЭГЛЭДЭГ ЭД ЗҮЙЛС, ЗАН ҮЙЛ ӨӨРЧЛӨГДӨХ НЬ ЭНГИЙН ҮЗЭГДЭЛ ҮҮ?
Ч.Туулцэцэг: Нийгэмтэйгээ хөл зэрэгцэн авах зүйлээ аваад явах хэрэгтэй. Ахмад настнаа хүндэтгэх, ураг саднаа мэдэх зэрэг уламжлалыг авч үлдэх нь зүйтэй. Харин ууц тавих, олон үеэр тавгийн идээ хэвийн боов засах, заавал мөнгөтэй золгох зэрэг хэрэглээг дуурайх албагүй. Зан үйлийг өөртөө тааруулан авч явах нь зүйтэй. Харин залуу хүн учраас цагаан сар тэмдэглэхгүй гэдэг нь өрөөсгөл. Өөрийнхөө хэмжээнд бэлэгдлээ хүндэтгэх хэрэгтэй.
Ч.Мөнхтөр: Бусад орны цагаан сар ч хувьсаж байдаг бөгөөд тодорхойлон дэглэсэн зүйл үгүй. Аливаа ёс заншлын амин шинжтэй зан үйлс нь хадгалагдаж үлдээд бусад нь хүссэн хүсээгүй өөрчлөгддөг. Цагаан сарыг зөвхөн ахмад настнаа хүндэтгэдэг баяр хэмээх ойлголт их дэлгэрсэн нь харамсалтай. Наадмыг хэн ч хийж болдог. Харин цагаан сарыг жилд нэг л өдрийг сонгож, нэг төрлийн зан үйлээр хийдэг нь илүү төрд ёсны том уламжлал болгож байгаа юм.