Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км төмөр замын нээлт энэ сарын 9-нд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд боллоо.
Манай улсын анхны хүнд даацын, нэгдүгээр зэрэглэлийн төмөр замыг нийт 1.3 тэрбум ам.доллараар барьжээ. Тавантолгойн уурхайн дэргэд байрлах Тавантолгой өртөөнөөс Хайрхан зөрлөг рүү Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, нээлтийн ёслолд оролцсон сайд нар болон сэтгүүлчид шинэ төмөр замаар зорчсон юм. Уулзваргүй зам тул дуу чимээгүй, түчигнэж тачигнахгүй нь зорчигчдод таатай. Энэ зам дээр галт тэрэг өндөр хурдаар аялах боломжтой, зам төмрийг солих шаардлагагүй.
Мөн 100 хувь монгол инженерүүдийн гараар бүтсэн гэдгээрээ онцлог.
Гэвч энэ зам одоогоор мухар буюу урд хөршийн нарийн царигийн төмөр замтай холбоогүй. Иймд энэ төмөр замаар тээвэрлэсэн ачааг Гашуунсухайт боомтод хүргээд, цааш нь гурван км авто замаар тээвэрлээд, хил давуулна. Тэгэхээр угаас ачаалал ихтэй, нүүрс, зэс ачсан ачааны машины дараалалд дарагдсан Гашуунсухайт боомтын ачааллыг улам нэмэх нь.
Олон жил гацсан ТТ-Гашуунсухайтын төмөр замыг урд хөршийн нарийн царигийн замтай аль болох эрт холбовол тэр хэрээр манай экспортын орлого, төгрөгийн ханш гээд олон зүйлд эерэг нөлөөтэй. Иймд Засгийн газар тэр дундаа Гадаад харилцааны яам, Бээжин дэх манай Элчин сайдын яам, Зам тээврийн яам, УУХҮЯ яаравчлан идэвхтэй ажиллах шаардлагатай.
Юун түрүүнд хоёр талаас золгох төмөр замын хил холболтын байгууламж барина. Байгууламжийн зураг төслийг урд хөрштэй тохирч, тус улсын Зураг төслийн хүрээлэн хийх болжээ. Ирэх хавар хил холболтын байгууламжаа барьж эхэлнэ.
2015 онд БНХАУ-ын Шинхуа компани болон манай улсын уурхай хамтарч, “Гашуунсухайт төмөр зам” компанийг байгуулжээ. Тус компани хоёр сая ам.долларын зардал гарган, хил холболтын ТЭЗҮ-г боловсруулсан байна. Одоо ТЭЗҮ-г тодотгон, ажлын зураг гаргана. Учир нь Цагаан хад хүртэл төмөр зам тавихаар ТЭЗҮ-д тусгасан байв. Өнгөрсөн баасан гарагт нээсэн төмөр зам Гашуунсухайт хүртэл үргэлжилнэ. Зам тээврийн хөгжлийн яам, “Эрдэнэс таван толгой” ХК энэ ажлыг хэрэгжүүлэх үүрэгтэй.
Үүний сацуу хоёр улсын дээд түвшинд шийдэх асуудлууд бий. Өнгөрсөн амралтын өдрүүдэд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу манай улсад айлчлав. Энэ үеэр манай талаас Гашуунсухайт-Ганц мод боомтыг төмөр замаар холбох талаар хөндлөө. Энэ боомт ашиглалтад орсноор төмөр замыг зохицуулах хэлэлцээр байгуулах шаардлага үүснэ. Энэ хүрээнд 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр” зэрэг холбогдох зарим баримт бичгийг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт хийх ажлыг эхлүүлэхэд БХАТИХ-ын зүгээс анхаарахыг УИХ-ын дарга Г.Занданшатар хүсэв.
Ши Жиньпин эцсийн зөвшөөрөл өгч, толгой дохисон цагт л Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хөдлөх нь дамжиггүй.
Мөн хоёр талын 2014 онд байгуулсан “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг БХАТИХ аль болох хурдан соёрхон батлахыг хүссэн юм.
Мөн уул уурхайн салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтайгаар, урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх зорилгоор Хятадад экспортолж буй нүүрсний хэмжээг 2022-2025 оныг дуустал жил бүр 40-70 сая тонн байлгах квотыг харилцан тохиролцох санал тавьсан. Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахыг ч хүсэв. Хариуд нь Ли Жаньшу дарга эдгээр хүсэлтийг чухалчлан үзнэ гээд онцгой анхаарал хандуулан, дэмжиж ажиллахаа илэрхийлээд буцав.
Манай талаас дэвшүүлсэн эдгээр саналд БНХАУ-ын дарга Ши Жиньпин эцсийн зөвшөөрөл өгч, толгой дохисон цагт л Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хөдлөх нь дамжиггүй.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар зөвхөн нүүрс тээвэрлэхгүй. Эндээс уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлээд эргээд импортын бүтээгдэхүүн авчрах боломжтой. Энэ өнцгөөс нь харвал урд хөршийн худалдаачид, үйлдвэрлэгчид, логистикийн компаниудад ашигтай. Гэхдээ тус улс өөрсдөө нүүрсний арвин их нөөцтэй, Түвдэд томоохон ордууд ашиглалтад оруулсан зэргийг мартаж болохгүй.

1.3 тэрбум ам.доллараар барьсан төмөр замаас ашиг хүртэхэд саад болж буй дараагийн асуудал нь зүтгүүр. Төмөр замын дээд, доод бүтцийн барилга угсралт, дохиолол холбоо, эрчим хүч, хөдлөх бүрэлдэхүүний засвар зэргийг монгол инженерүүд, техникийн ажилтнууд хариуцан хийх чадамжтай болсон. Харин зүтгүүрийг бид дотоодод үйлдвэрлэдэггүй тул гаднаас худалдаж авахаас өөр аргагүй.
Энэ онд багтаан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт мөн дуусна. Гэвч шинэ төмөр замууд дээр аялах хөдлөх бүрэлдэхүүн, зүтгүүр нийлүүлэх явц удааширчээ. Энэ оны хоёрдугаар сард эхэлсэн, Орос-Украины зэвсэгт мөргөлдөөний улмаас хойд хөршөөс захиалсан хөдлөх бүрэлдэхүүний нийлүүлэлт саатсан байна.
Оросын стандартад нийцсэн, тоормозны системийг “Бодь интернэйшнл” компани захиалжээ. Мөн АНУ-ын “Прогресс Рейл Локомотив” үйлдвэрийн 5000 тонн жинтэй ачааг татах чадалтай, дэлхийн хамгийн хүчирхэг хөдөлгүүртэй 16 зүтгүүр, ОХУ-ын Тихвиний Вагоны (Тихвинский вагоностроительный завод) үйлдвэрийн орчин үеийн инновац шийдлээр насжилт, засвар хоорондын хугацааг уртасгасан, нэг гол дээрх даац нь 25 тонн бүхий 810 ширхэг ачааны вагон захиалж, ирэх оны эхээр эхний хэсгийг хүлээн авахаар төлөвлөж байв.
Орос-Америкийн дундын бүтээгдэхүүн авах ёстой байсан ч эдгээр хоёр улс эдийн засгийн хоригтой болсон. Иймд “Монголын төмөр зам” компанийн удирдлагууд АНУ, ОХУ, БНХАУ-ын зүтгүүрийн компаниудтай цахимаар уулзаж, үнийн санал авчээ. Хувилбаруудаа гарган, толгой компанийн ТУЗ-д (“Эрдэнэс таван толгой”) танилцуулж, хөрөнгийг шийдүүлэх юм байна.
“Манай улсад Далианд үйлдвэрлэсэн 7, АНУ-ын хоёр зүтгүүр бий. УБТЗ ОХУ-д үйлдвэрлэсэн зүтгүүрүүдтэй. Ганц манайх ч биш, төмөр замын компаниудад шинэ зүтгүүр хэрэгтэй. Зүтгүүр захиалснаас хойш 18 сарын дараа хүлээн авдаг” гэж “Зүүн баян төмөр зам” компанийн захирал Д.Банзрагч ярив.
Уг нь төмөр замаа урд хөрштэй холбочихвол БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг тонн тутамд 4-5 дахин буурч, манай уул уурхайн компаниуд ОХУ, Индонез, Австрали гэх мэт өрсөлдөгч нартайгаа хямд үнээр өрсөлдөх боломж бүрдэнэ. Дарга нар үүнд хоёр жил зарцуулна гэсэн бол зарим нь гурван жилээс наашгүй гэв.
Иймд Ши Жиньпин дарга, шинэ зүтгүүрүүдээ хүлээх л үлдлээ.

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫН АЧ ХОЛБОГДЛЫГ ХЭРХЭН ДҮГНЭВ?

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫГ ТООГООР ИЛЭРХИЙЛБЭЛ
- БНХАУ, ОХУ, АНУ, Герман, Испани, Солонгос, Австрали, Их Британи, Казакстан, Турк зэрэг гадны болон дотоодын 624 компани төсөлд оролцсон.
- 2,890 хүн ажилласан. Эдгээрээс 925 инженер-техникийн ажилтнууд;
- 1,740 техник, машин механизм ажилласан;
- 11,000 ширхэг ачааны машин, 850 ширхэг чингэлэг тээврээр бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэж төслийн талбайд авчирсан.
Гүйцэтгэсэн ажлын тоон үзүүлэлтүүд:
- 22.6 сая шоо метр газар шорооны ажил
- 68,034 шоо метр бетон
- 778 мянган шоо метр бутламал чулуу (балласт) үйлдвэрлэсэн
- 145 ширхэг ус зайлуулах хоолой
- 12 ширхэг мал амьтны нүхэн гарц
- Нийт 1348 м урттай 16 ш гүүр
- 584 791-ширхэг төмөр бетонон дэр
- 321 км зам төмөр, үүнээс 261.5 км нь уулзваргүй зам төмөр
- 584 901 ширхэг зам төмрийн бэхэлгээ
- 109 ширхэг суман шилжүүлэг
- 208 ширхэг гэрлэн дохио
- 270 км урт 35кВ өндөр хүчдэлийн шугам, 12 дэд өртөө
- Тетра системийн радио холбооны 13 цамхаг
- 460 км урт шилэн кабель
- 2 өртөө, 6 зөрлөг, 2 депо, 24 ширхэг бусад барилга бүхий нийт 26,500 метр квадрат барилга байгууламж
- 9400 м2 бүхий 543 ширхэг тоног төхөөрөмжтэй депоны цогцолбор
Дэвшилтэт, инновацлаг технологийн шийдлүүдийг ч Монголд анх удаа нэвтрүүлжээ:
- Монголд анх удаа Европын стандартын UIC60 маркийн зам төмрийг ашигласан. 233 км гол замын урттай, 321 км дэлгэмэл урттай төмөр замаар монгол улсын төмөр замын сүлжээг нэмэв.
- Дэлхийд тэргүүлэх технологи болох Герман улсын Фоссло компанийн зам төмрийн бэхэлгээг ашигласан;
- Монгол улсын хамгийн урт буюу 430 метр дам нуруут гүүрийг барьсан.
- Нэг галт тэргийг хос зүтгүүрээр хүнд жинтэй буюу 106 вагон, 10,000 тонн жингээр тээвэр гүйцэтгэх боломжтой.
- Галт тэргийг явуут дунд нь жинлэх ачих автомат байгууламжтай.
- Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн холболтын төмөр замаар дамжин Зүүнбаян өртөө цаашлаад монгол улсын төмөр замын нэгдсэн сүлжээнд холбогдсон;
- Нэгдсэн удирдлагын төвөөс бүх өртөө, зөрлөгийн сум, дохио, замналыг бүрэн хянах, удирдах боломжтой.
- Галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулах автомат зурмагийн программыг төмөр замын салбарт анх удаа нэвтрүүлсэн.
- Эрчим хүчийг тасралтгүй найдвартай хангах хоёр эх үүсвэр бүхий, хос хэлхээт шугамтай, СКАДА болон реле хамгаалалтын хамгийн сүүлийн үеийн тоноглолуудаар угсрагдсан иж бүрэн эрчим хүчний байгууламжтай;
- Программ, техник хангамжийн EN стандартын SIL4 аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан KJS-MCIS-III модульд суурилагдсан автомат хориглолын системийг нэвтрүүлсэн;
- Галт тэрэгний аюулгүй байдлын 5Т буюу хажуугийн илрүүлэх хяналтын системийг Монголд анх удаа нэвтрүүлсэн. Энэ нь хөдлөх бүрэлдэхүүний явах ангийн халалт, хос дугуйн чирэг, өнхрөх гадаргуун элэгдэлт, доод оврын илрүүлэх, мөн хөдлөх бүрэлдэхүүнийг таних системийн үүрэг гүйцэтгэнэ;
- Цэрэг, цагдаа, эмнэлэг, тээвэр, онцгой байдал, нисэх, зэрэг салбаруудад ашиглагддаг тетра радио холбооны системтэй. Энэ систем галт тэрэгний байршил, хөдлөх бүрэлдэхүүний хэвийн байдал хангаж, галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтнуудыг найдвартай харилцаа холбоогоор алслагдсан зайд бүрэн хангаж чадах техникийн дэвшилтэт шийдэл юм.

Гэрэл зургуудыг Г.Өнөболд
Гэрэл зургуудыг Г.Өнөболд