БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн хөтлөн явуулдаг “Улаан бал” нэвтрүүлэгт зочноор оролцов. NTV телевизээр энэ сарын 13-нд нэвтрүүлгийг үзүүлэв.
Энэ үеэр Л.Энх-Амгалан сайд “Сангийн сайд асан Б.Болор Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирлын албан үүрэг гүйцэтгэгчээр ажиллана. Өмнөх удирдлагуудын санал болгосноор энэ хүнийг томилно. Гэхдээ Ж.Соронзон захирал тамгаа өгөхгүй байгаа юм билээ. Энэ хүн Монгол Улсын иргэн үү? Оросын иргэн үү? Даам гарчихсан захирал. Уг нь наймдугаар сард манай яаманд ирж, бидэнтэй уулзсан. Аравдугаар сард Орос гуравдугаар сургуулийн ойн баяр болох тул энэ баяраар ажлаа тайлагнаад, өндөр насны тэтгэвэртээ гарна” гэж хэлсэн. Би ч саналыг нь хүлээн авсан.
Гэтэл маш болчимгүй алдаа гаргалаа. Өнгөрсөн хавар бид 97-р сургуулийн багшийг хүүхэд зодсон хэмээн ажлаас нь халсан. Харин Ж.Соронзон захирлын толгойг илээд өнгөрч болохгүй. Бүх багш захиралд адилхан хууль дүрэм үйлчлэх ёстой. ОХУ-ын манай улсад суух ЭСЯ-ны мэдэгдлийг уншаад миний нуруугаар хүйт оргисон. Бид Кремлиэс удирдуулахаа болиод олон жил өнгөрсөн шүү дээ” гэв.
Мөн Орос 3-р сургууль яагаад төлбөр авч байгааг оросын талаас хөндсөн тухай мэдээлэв.

ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭГДЭЛ, БҮРЭН ЭХЭЭРЭЭ
Монгол-Оросын хамтарсан сургуулийн тухай (Улаанбаатар хотын 3-р сургууль хэмээх)
Монгол-Оросын хамтарсан сургууль (1994 онд баримтжуулсан, үүсгэн байгуулагчид нь: Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Оросын Холбооны Улсын Боловсролын яам, Оросын талын үүсгэн байгуулагчийн төлөөлөгч нь - Бүгд Найрамдах Буриад Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам)-ийн удирдлагын эргэн тойронд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, нэн ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нарт, мөн Оросын Холбооны Улсын Боловсролын сайд, «Россотрудничество» агентлагийн тэргүүн, Бүгд Найрамдах Буриад Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч болон ОХУ-аас Улаанбаатарт суугаа Элчин сайд нарт санаа нь зовсон эцэг эхчүүд хэд хэдэн хамтын захидал илгээсэн гэдгийг саяхан мэдэж авсантай холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна.
Оросын тал өнөөг хүртэл Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн шийдвэр, түүний гарын үсэгтэй тус сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаалыг хүлээн аваагүй байна.
Хамтарсан сургуулийн захирлыг халах тухай асуудал нь тус боловсролын байгууллагыг үүсгэн байгуулах тухай баримт бичигт албан ёсоор тусгагдаагүй учир уг асуудлыг Оросын талын үүсгэн байгуулагчтай нэн даруй зөвлөлдөх шаардлагатай. Тус сургуулийн дүрэмд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам захирлыг томилох эрхтэй гэсэн заалт туссан ч түүнийг огцруулах эрхийн талаар ганц ч үг байхгүй. Хууль зүйн шинжлэх ухаанд нэг эрх нь автоматаар нөгөө эрхийг бий болгох албагүй.
Уг асуудлыг Оросын талын үүсгэн байгуулагчтай нэн даруй зөвлөлдөх шаардлагатай.
Өнөөдөр боловсон хүчний асуудал хэлэлцэх зохимжтой цаг нь биш ээ. Тус сургууль нь 30 дахь ойн хичээлийн жилээ эхлүүлж байна. Харамсалтай нь, сурагчид болон тэдний эцэг эхчүүд нь захирлыг халсан гэх шуугианд ямар нэгэн байдлаар татагдан орсон байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын тэргүүний сургуулиудын нэг болох тус хамтарсан сургуулийн, мөн Монгол Улсад Оросын боловсролыг түгээхэд тэргүүлэгч тус сургуулийн уламжлалуудын залгамж чанарыг хадгалахын тулд эцэг эхчүүдийн хувьд ил тод харагдахаар шаардлагатай бүхий л хүчин чармайлтыг гаргасангүй.
Гэтэл тус сургууль нь «Улсын тэргүүний сургууль» цолыг гурван удаа, «ОХУ-ын боловсролын чанарын тэмдэг»-ийг хоёр удаа хүртсэн билээ. Мөн төгсөгчдийн шалгалтын маш өндөр дүнгүүд нь сургалтын чанарыг гэрчилж байна. Тухайлбал, 3-р сургууль энэ онд Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнгээр дээд оноо авсан сурагчдынхаа тоогоор Монгол Улсад дээд амжилтыг тогтоосон. Энэ үзүүлэлтээрээ Монгол-Оросын хамтарсан сургууль нь улсынхаа шилдэг арван сургуулийн тоонд ямагт багтаж, ОХУ-ын гадаадын шилдэг боловсролын байгууллагуудын нэг болж чадсан.
Ж.Соронзон нь ерөнхий боловсролын салбар дахь Монгол-Оросын хамтын ажиллагааны тэргүүний шилдэг уламжлалыг тууштай баримталсан.
Тун удахгүй энэ тухай Оросын «Мэдлэг» нийгэмлэгийн соён гэгээрүүлэх кино-төсөлд тусгахаар төлөвлөж байгаа ба уг кино манай улсын холбооны тэргүүлэгч теле сувгуудаар цацагдана. 2020 онд Оросын Холбооны Улсын боловсрол, шинжлэх ухааны салбар дахь Холбооны албаны шийдвэрийн дагуу Улаанбаатар хотноо ОХУ-ын Улсын нэгдсэн шалгалт (УНШ)-ыг өгөх төвийг тус сургуулийг түшиглэн байгуулсан. 2022 онд 10, 12-р ангийн бүх сурагч УНШ-аа амжилттай өгч, Оросын бүрэн дунд боловсрол эзэмшсэн тухай гэрчилгээг авсан билээ.
Ж.Соронзон нь ерөнхий боловсролын салбар дахь Монгол-Оросын хамтын ажиллагааны тэргүүний шилдэг уламжлалыг тууштай баримтлахын зэрэгцээ 30 жилийн турш сургуулийнхаа хичээлийн хөтөлбөрт англи, герман, хятад, япон, турк хэлийг үе шаттайгаар нэмж, сурагчдаа дэлхийн улс орнуудын амьдралын хэв маяг, давуу талуудтай танилцуулж, дэлхийн туршлагыг идэвхтэй нэвтрүүлж байна.
Тус сургуульд 240 гаруй орос, 40 гаруй монгол багш нар ажиллаж, үндсэн хичээлүүдийг орос, монгол хэлээр заадаг ч бусад гадаад хэлнүүдийг Хятад, АНУ, Япон, Герман, Их Британи, Австрали, Канад, Итали, Чех, Бразил зэрэг орнуудаас уригдан ирсэн багш нар төрөлх хэлээрээ заадаг.
Энэ оны 118 төгсөгчийн 52 нь Канад, АНУ, Япон, Турк, Герман, БНСУ, ОХУ зэрэг дэлхийн «Шилдэг-50»-д багтах хамгийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцах эрхийг олж авсан. Бусад төгсөгч дотоодын их, дээд сургуулиудад амжилттай элссэн. Жил бүр тус сургуулийн сурагчид олон улсын болон үндэсний төрөл бүрийн олимпиад, уралдаан тэмцээн, тэр дотроо урлаг спортын уралдаан тэмцээний ялагчдаар тодордог.
Шилдэг багш нарын сонголт болон үр дүнтэй менежмент нь тус сургуулийн удирдлагын зорилтот бодлого учир ийнхүү давуу талууд нь Монголын эцэг эхчүүдийн үр хүүхдүүдээ манай хамтарсан сургуульд сургах хүслийг улам дэвэргэж байна. Тус сургууль ашиглалтад орсон анхны жилдээ 500 сурагчтай байсан бол өдгөө тэдний тоо тав гаруй дахин нэмэгдэж, 2710-т хүрчээ. Мөн 3-р сургууль Монгол Улсын хэмжээнд элсэлтийн шалгалт авдаг цорын ганц дунд боловсролын байгууллага юм.
Тухайлбал, энэ жилийн бэлтгэл ангийн нэг байрны төлөө гурван хүүхэд өрсөлдөж байсан. Өндөр нэр хүндтэй боловч Монгол дахь гадаадын бусад боловсролын байгууллагуудтай харьцуулахад хямд төлбөртэй («Бритиш» олон улсын сургуулийн жилийн сургалтын төлбөр 82 хүртэл сая төгрөг бол манай сургуулийн жилийн сургалтын төлбөр нь ангиасаа хамаарч 3 саяас 6 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг) учраас аливаа орлоготой өрхүүдэд хүртээмжтэй нь манай хамтарсан сургуулийн онцлог шинж юм.
Өнгөрсөн хичээлийн жилийн үр дүнд үндэслэн манай хүүхдүүдийн эцэг эхчүүдийн 85 хувь сургуулийн захиргаа тэдэнтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ «онц» буюу «сайн» биелүүлсэн гэж үзэж байна.
Захирлын хатуу гар болон зохион байгуулагчийн авьяас чадалгүйгээр тус сургуулийн амжилтыг төсөөлөх боломжгүй.
2022-2023 оны хичээлийн жилд Монгол-Оросын хамтарсан сургууль байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. Энэ олон жилийн турш тус сургуулийг Монгол Улсын гавьяат багш, «ОХУ-ын Ерөнхий боловсролын гавьяат ажилтан» цолтон, ОХУ-ын төрийн дээд шагнал болох «А.С.Пушкиний медаль»-аар шагнагдсан Ж.Соронзон багш удирдаж байсан. Захирлын хатуу гар, зохион байгуулагчийн авьяас чадалгүйгээр тус сургуулийн амжилтыг төсөөлөх боломжгүй.
Энэ бүхнийг харгалзах үзэхэд хичээлийн ойн шинэ жилийн эхэнд сургуулийн удирдлагыг солихтой холбогдсон бухимдал нь тус сургуулийн сурагчид, тэдний эцэг эхчүүдийг таагүй байдалд оруулж байна. Ташрамд сануулахад, эцэг эхчүүд нь сургуулийн амьдралд идэвхтэй оролцож, төсвийнх нь ихэнх хувийг бүрдүүлдэг (сургуулийн төсвийн 86 хувийг эцэг эхчүүд, 14 хувийг Монгол Улсын төсвөөс бүрдүүлдэг) учир тэд тус боловсролын байгууллагын хувь заяаг шийдвэрлэхэд саналын эрхтэй оролцох ёстой.
Нэг үгээр хэлбэл, дээр дурдсан бүх нөхцөл байдлууд маш их онцлог бүхий сургуулийн хувь заяаг шийдвэрлэхдээ аль аль тал нь ихэд бодлоготой хандах хэрэгтэйг сануулж байгаа ба ингэснээрээ бид бүгд Монгол Улсын эрх ашгийг хамтын хүчээр ханган хамгаалах юм.
Оросын төрийн өмч (сургуулийн барилга, ажилтнуудын орон сууцны барилга)-ийн үндсэн дээр байгуулагдсан, Оросын боловсролын стандартын дагуу орос хэл дээр хичээлүүдээ заадаг тус сургуулийг үүсгэн байгуулагч нэг талын хувьд Оросын тал нь хэрэв үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаан байгаа бол захирлыг солих асуудлыг шийдвэрлэхэд үүсгэн байгуулагч Монголын талтай адил эрхтэй хамтран оролцох нь дамжиггүй гэдгийг ташрамд сануулъя.
ОХУ-Монголын Боловсрол, шинжлэх ухааны яам хооронд Монгол Улсын нийслэлийн алслагдсан дүүргүүдийн нэгэнд Монгол-Оросын төсөв дундын шинэ хамтарсан дунд сургуулийг туршилтын журмаар нээн ажиллуулах тухай яриа хэлэлцээ эцсийн шатандаа орж байгаатай холбогдуулан энэ чиглэлийн мэргэжлийн хамтын ажиллагаа онцгой чухал байна.
Посольство России в Монголии