Монголд төдийгүй дэлхий даяар
тулгамдаад байгаа байгаль орчны асуудлаар хамтран ажиллах чиглэл
тогтоож, түүний дагуу хэлэлцээрт гарын үсэг зурахаар НҮБ-ын Хүрээлэн
буй орчин хөтөлбөр(ХБОХ)-ийн Ази, Номхон далайн бүсийн захирал Сурендра
Шреста тэргүүтэй төлөөлөгчид манай оронд айлчилж байна. Ноён Сурендра
Шрестатай олон өдрийн айлчлалынх нь хөтөлбөрт багтсан Ус цаг уур,
орчин шинжилгээний газарт Газрын бүрхэвчийн мониторингийн танилцуулгад
хүрэлцэн ирсэн байхад нь уулзлаа.
-Та Монгол орны байгаль орчны талаар юу мэдэх вэ?
-Монголчууд
байгалиа шүтдэг, байгаль хамгаалах уламжлалт баялаг туршлагатай ард
түмэн юм. Залуучуудын оролцоо байгаль хамгаалахад их байдгийг
анзаарлаа. Ийм хүмүүстэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.
-Ус цаг уурын хүрээлэнд ямар зорилготой зочилсон бэ?
-Би
тэндхийн мэдээлэл, тооцооллын төвд очсон. Энэ төв сансрын зургаар
Монголын байгаль орчны төлөв хэрхэн өөрчлөгдөж буйг судлан, дүгнэлт
хийдэг. Тухайлбал, 10 жилийн өмнө цөлжилт ямар байсан, одоо ямар
байгаа, мөнх цас, мөсөн гол уур амьсгалын нөлөөгөөр хэрхэн өөрчлөгдөж
байна вэ гэдгийг судалдаг. Тиймээс тэндхийн мэргэжилтнүүдээс энэ тухай
судалгааг нь сонирхож , шинэ мэдээллээр хангах зорилгоор очсон.
-Тэгвэл хэдэн жилийн өмнөхтэй харьцуулсан Монголын байгаль орчны төлөв байдлыг дэлхийн түвшинд авч үзвэл ямар байна вэ?
-Ерөнхийдөө
дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй яг адил. Температурын хувьд дэлхийн
дундажтай ижил. 1.6 градусаар нэмэгдсэн байна. Уулархаг газрын цас,
мөсөн бүрхэвч хайлах хандлага эрчимтэй явагдаж, хамгийн гол аюул болох
цөлжилт маш хурдтай газар авч байна. Дэлхийн хэмжээнд адилхан байгаа ч
Монгол Улс байгаль орчныхоо төлөв байдал, хандлагыг урьдчилан мэдэх
чадавхийг бий болгох шаардлагатай.
-Агаарын бохирдлыг бууруулах олон улсын семинарт ямар асуудлыг хэлэлцэх вэ?
-Юун
түрүүнд Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах тухай
УИХ-ын тогтоол гаргасанд баяр хүргэе. Олон улсын түвшинд энэ асуудлаар
юу хийх хэрэгтэй вэ гэдгийг Монгол Улсын агаарын бохирдлыг бууруулах
тухай тогтоолтой уялдуулан мэргэжилтнүүдийн түвшинд зөвлөж, хэлэлцэх
болно.
-Манай орны байгаль орчны хуулиудад НҮБ-ын Хүрээлэн буй орчин хөтөлбөр ямар үнэлгээ өгөв?
-Хуульд
үнэлгээ хийсэн гол зорилго бол Монгол Улсын байгаль орчны 30 гаруй
хууль дахь давхардал, хийдлийг олж тогтоон, боловсронгуй болгох байлаа.
Бид өнгөрсөн жилээс үнэлгээний ажлын хэсэг байгуулж ажиллаж эхэлсэн.
Энэ талаар яамандаа хүсэлт тавиад мэдээлэл авах боломжтой.
-Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдлоос авахуулаад
тулгамдсан асуудал олон бий. Үндэсний хэмжээнд шийдвэрлэж чадахгүй
өнөөг хүрлээ. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Бид
энэ асуудалд өнөөг хүртэл судалгаа хийж, үнэлэлт өгөөгүй байгаа.
Бидний дараагийн үйл ажиллагаа бол Улаанбаатар хотын байгаль орчны
төлөвийг тодорхойлж, тайлан гаргах.
-Экологийн боловсролын асуудал өндөр хэмжээнд яригдах болжээ. ХБОХ энэ тал дээр ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Тэгэлгүй
яах вэ. Бидний зүгээс тухайн улсын байгаль орчны яамтай хамтраад
байгаль орчны сэдвээр бичдэг сэтгүүлчдийн сүлжээ ажиллуулдаг. Хэрвээ Та
бүхэн яамандаа хандаад энэ сүлжээг байгуулах юм бол бид мэдлэг олгох
сургалт явуулж, бусад орны сүлжээтэй холбож өгөх болно.
Ж.Мөнхзул