gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хар цаас нь нүүрсний утаанаас гурав дахин хортой

Нийгэм
2010-04-19
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-04-19
Дайны хажуугаар дажин гэгчээр нийслэлчүүд утаатай тэмцэж ядаж байхад элдэв төрлийн хорт утаа ялгаруулагч бүтээгдэхүүн шатаадаг хүмүүс ашиг хонжоо хайж байгаль, бүр цаашлаад ард иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байна.

Ингэж хэлсний учир нь Нарангийн энгэрийн хойд талд буюу уулын бэлд арав гаруй хүн төмөр торхонуудад гал асааж харагдана. Тэдгээр хүмүүсийн нүүр царай нь хөөнөөс ялгархааргүй хар болжээ. Хоёр нүд нь улаан болтлоо хавдчихсан, яг л хагас зэрлэгшсэн хүн гэхэд хилсдэхгүй. Тэд тэнд гал өрдөж дээр нь арваад ширхэг төмөр торхыг эгнүүлэн тавьжээ. Торх руугаа хар цаас хийх ба шатаж буй цаасны доор төмөр хувин тавьсан аж. Тэдгээр эрэгтэй хүмүүсийн дунд байсан 40 гаруй насны эмэгтэйтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-Бөөн хар утаа гарахаар нь энд хог шатааж байгаа юм болов уу гэж бодлоо?
-Үгүй ээ. Хар цаас шатааж байгаа юм. Хуучин барилгын дээврийн хар цаасыг хуулж авдаг. Тэгээд түүнийгээ шатааж тос гаргадаг.

-Энд тэгээд хичнээн хүн ажилладаг юм бэ?
-Тэр цаана байгаа хэдэн хүмүүс бол өөр "гал"-ын хүмүүс. Бид энд дөрвүүлээ ажилладаг. Эгч нь сая ажилчиддаа хоол унд авчирч өгчихөөд ажилд нь тусалж байна.

-Та энэ их үнэр танар, дээр нь хар утаа хаясан ийм байдалд яаж байж чаддаг байна аа. Нүднээс тань өөр харагдах юм алга?
-Үгүй яахав дээ. Амьдрахын эрхэнд энэ шүү дээ. Ам хамар руу утаа орох нь байтугай, шүлсээ хаяхад л хар өнгөтэй гардаг. Чи бүгдийг нь хар л даа. Нүд нь улайчихсан юм л харагдахаас бусад нь тас хар хөө байгаа биз дээ.

-Тэнд байгаа эвдэрхий микроавтобус та нарынх юм уу?
-Энд бид амьдардаг. Эндээ хонохгүй бол энэ хавийн хог түүдэг хүмүүс төмрийн хогонд тушаах гээд хулгай хийгээд болдоггүй юм. Бид нар зөндөө юм алдаж байсан.

-Энд ажиллах зөвшөөрөл бий юу?
-Үгүй ээ, зөвшөөрөл байхгүй. Мэдээж байгальд ийм сөрөг нөлөө үзүүлж байхад юу гэж зөвшөөрөл өгөх вэ дээ. (инээв)

-Хэдэн жил хар цаас шатааж байгаа юм бэ?
-Бидний бизнес улирлын чанартай байдаг. Хавар л их эрэлт хэрэгцээтэй байдаг болохоор овоо хэдэн төгрөг олчихдог юм. Өвөл дарсан хар цааснуудаа одоо гаргаж шатааж байгаа юм. Тэртэй тэргүй зуун айлын ченжүүд биднийг мэддэг. Ирээд худалдаад аваад явчихдаг. Орос дээврийн тостой бараг адилхан гэдэг л дээ.

-Гаргаж авсан тосоо хэдэн төгрөгөөр борлуулах уу?
-Зуун айлын наймаачид нэг кг нь 300-400 төгрөгөөр бөөндөж авдаг. Харин орос чанарын дээврийн тос 1000 төгрөгийн үнэтэй. Тэгэхээр бидний гаргаж байгаа тос хамаагүй хямд байгаа биз дээ гэв.

Энэ талаар албаны хүнээс тодруулахад "Хар цаас, лак шатаахад нүүрсний утаанаас гурав дахин илүү хорт хий ялгардаг. Яагаад гэхээр нүүрс нь азотын хий ялгаруулдаг бол хар цаас, лак нь хүнд металлд ордог юм. Ийм учраас байгаль экологи, хөрсөнд онц ноцтой муугаар нөлөөлөхөөс гадна хүний биед асар их хор учруулна.

Бид ядуу тарчиг амьдарч байгаа хэдий ч ядаж цэвэр агаараар амьсгалах юмсан. Үүнийг зохих байгууллагынхан анхааралдаа авахгүй бол эрүүл уушгитай хүн үлдэхгүй нь ээ.

Ц.Бямбажав http://niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан