Оршил
Эрчим хүч гэдэг бол амьдралыг тэтгэгч зүйл юм. Ургамалыг ургуулж, амьтныг амьдруулдгаас гадна орчин үеийн амьдралд энгийн механик төхөөрөмжөөс эхлээд сансрын олон дахин ашиглах хөлгийг хүртэл хөдөлгөх гол зүйл болдог.
Хүн гэхэд л олон янзын зүйлээс эрчим хүчээ авдаг. Биологийн үүднээс бол ургамал, амьтдыг идэж, мөн нарны дулаан элчнээс эрчим хүч авч байдаг. Мянга мянган жилийн турш хүн төрөлхтөн эрчим хүчний олон эх үүсвэрүүдийн нээн ашиглаж иржээ. Сая орчим жилийн өмнөөс хүмүүс гал гарган авснаар мод шатаан гэрэл гарган хэрэглэхээс гадна халуун чанарыг нь ашиглан хоол болгож хэрэглэх, цаашлаад метал хайлуулах, давс гарган авах зэргээр ахуй амьдралдаа ашиглаж ирсэн билээ. Эрчим хүч ашиглах өөр нэгэн хэлбэр бол арав гаран мянган жилийн тэртээгээс амьтны хүчийг ашиглан газар боловсруулахад хэрэглэж байсан бөгөөд мөн манай эрний өмнөх 3500 жил орчмоос салхины хүчийг ашиглан завь хөдөлгөж сурсан байх юм. Түүнээс ганц хоёрхон мянган жилийн дараа гэхэд усны урсгал болон салхины хүчийг ашиглан тээрэм ажиллуулж, ус зөөвөрлөж, халимны өөх тос шатаан гэрэл гаргаж чаддаг болжээ.
Харин эрдэс бодисын гаралтай түлш болох нүүрс, газрын тос, болон байгалийн хийг өргөн хэрэглэх болсон нь дөнгөж саяханаас, хоёр зуу гаруйхан жил буюу аж үйлдвэржилтийн эрин үе эхэлснээс тоологдох билээ. Анх нүүрсийг манай өмнөд хөрш Хядадууд хэрэглэдэг байсан тухай Марк О Поло тэмдэглэсэн байдаг. Харин Европт 17 дугаар зууны үеээс нүүрсний уурхай ажиллаж ирсэн түүхтэй бөгөөд энэ нь цаашлаад Аж үйлдвэрийн хувьсгалын гол хөдөлгөгч хүч болох уурын хөдөлгүүрийн эрчим хүчий үндсэн түлш болсон юм. Нүүрс мөн араасаа газрын тос болон байгалийн хийг дагуулсан билээ.
1846 онд Авраам Пинео Геснер илүү боловсронгуй түлш болох керосиныг нүүрснээс гарган авсан бөгөөд удалгүй керосин болон түүнтэй ижил төрлийн түлш бензинийг газрын тосноос гарган авах нь илүү тохиромжтой болохыг нээжээ. Төдөлгүй газрын тос тээврийн гол түлш болж харин нүүрс цахилаан эрчим хүч гаргах хамгийн гол түүхий эд болсон юм. 1880 онд Томас Эдисон хэрэглэхэд амархан, утаа гаргадаггүй цахилгаан чийдэн бүтээсэн нь тэр үеийн аж үйлдвэржсэн том хотуудыг гэрэлтүүлж байсан нүүрсэн эх үүсвэртэй чийдэнг шахан гаргажээ. Мань Томас Эдисон мөн хамгийн анхны цахилгаан станц бүтээж тухайн үедээ Нью Йорк хотын 59 байшинг гэрэлтүүлж байсан юм. Ийнхүү эрчим хүчний хөгжил цаашилсаар 1950-аад он гэхэд цөмийн эрчим хүчийг ашигладаг болж мөн бүр саяхнаас байгалийг хий, салхи болон нарны гэх зэрэг зарим сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг өргөн ашиглах болсон юм.
Хэдийгээр тийм боловч фоссил түлш болох нүүрс, газын тос, байгалийн хий нийт үйлдвэрлэж байгаа эрчим хүчний 4/5 хувийг эзэлсээр байгаа бөгөөд энэ нь сүүлийн зуун жилд бараг өөрчлөгдсөнгүй. Өнөөдрийн эрчим хүч үйлдвэрлэх техник технологийн бодит байдал, нөөцийн хэмжээ болон үнийн харьцангуй хямд байдлаас дээрх нөхцөл шалтгаалж байгаа билээ.
Моторт тээврийн хэрэгсэлийн хувьд бараг зуун хувь газрын тосон дээр тогтож байгаа бол цахилгаан эрчим хүчний хувьд дээр дурдсан эрдэсийн гаралтай түлш дэлхийн нийт үйлдвэрлэж байгаа цахилгаан эрчим хүчний 67%, атомын цахилгаан станц 15%, усан цахилгаан станц 16%-ийг эзэлж байгаа бол харьцангуй шинэ эх үүсвэр болох нарны болон салхины хүчийг ашиглаж эрчим хүч гарган авах нь хэдийгээр хурдацтай хөгжиж байгаа ч дөнгөж 2 орчим хувийг л эзэлж байна.
Эрчим хүчний эх үүсвэр болон хэрэглээ нь улс орон болон бүс нутаг бүрт харилцан адилгүй байна. Тухайлбал: газрын тос болон байгалийн хийгээр тиймч баялаг биш Хятад улс нүүрсний асар их баялаг дээрээ тулгуурлан хөгжлийн боломжоо хангаж байгаа бол газрын баялаг гэх юм бараг байхгүй аралын Япон улс цөмийн эрчим хүч болон гаднаас авдаг газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн дээр тулгуурладаг. Харин Канад гэхэд асар олон уул, усаа түшиглэн усан цахилгаан станц байгуулж эрчим хүчний хэрэгцээгээ хангаж байгаа нь харьцангуй нам дорд байрлагдаг Недерландын хувьд тиймч бодит ажил болж чадахгүй билээ.
Гэтэл өнөөдөр дэлхий дээр 1,5 тэрбум хүн уламжлалт арга болох мод, амьтны баас гэх мэт биомасс шатаан хоол хүнсээ боловсруулж, дулаацаж, хөлөөрөө болон амьтан хөлөглөн тээврийн хэрэгцээгээ хангаж байна.
Ямар түлш хэрэглэж байгаагаас үл хамааран дэлхийн эрчим хүчний хэрэглээг аж үйлдвэрлэл, тээвэр, барилга байшин гэж 3 хуваан үздэг. Уул уурхай, аж үйлдвэрлэл болон барилгын салбар нийт эрчим хүчний 37%-г эзэлж байгаа бол бүх төрлийн тээврийн хэрэгсэл 20%, харин барилга байгууламжыг халаах, хөргөх болон цэвэр бохир усаар хангахад 16% орчмыг хэрэглэж байна. Үлдэж байгаа 27%-г эрчим хүч үйлдвэрлэх болон дамжуулах явцдаа алдаж байдаг тооцоо байдаг юм байна.
Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлж байгаас үзвэл 2005 онд гэхэд дэлхий даяараа 7912 Мтое эрчим хүч хэрэглэсэн буюу энэ нь 7912 сая тонн газрын тос хэрэглэсэнтэй тэнцэх хэмжээ юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн эрчим хүчний гол эх үүсвэр нүүрс хэвээрээ байгаа бөгөөд 2005 оны нийт үйлдвэрлэлийн 40%-г эзэлж байгаа бол байгалийн хий 20%, усан цахилгаан станц 16%, атомын эрчим хүч 15% , газрын тос дөнгөж 7% хүрэхтэй үгүйтэй байна.
Өнгөрсөн гучхан жилийн дотор дэлхийн нийт эрчим хүчний хэрэгцээ бараг хоёр дахин нэмэгдсэн ба 2030 он гэхэд дахин 50%, 2050 он гэхэд гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна. Байгалын хийн хэрэгцээ 1980-2004 оны хооронд хоёр дахин нэмэгдсэн нь хамгийн том тоон үзүүлэлт болж байна. Дэлхийн хүн амын өсөлт, тэдний хэрэгцээг хангах аж үйлдвэрлэл хоёр хамгийн гол шалтгаан болдог. НҮБ-ын гаргасан судалгаанаас үзвэл өнгөрсөн 40 жилийн хугацаанд дэлхийн хүн ам хоёр дахин өсч 6,5 тэрбум болсон бөгөөд хэдийгээр өсөлтийн хурд ерөнхийдөө буурч байгаа боловч Ойрх дорнод, Энэтхэг, Зүүн өмнөд Ази, Латин Америкын орнууд болон Сахаарын цөлөөс урагш Африкын орнуудад хүн амын өсөлт хурдацтай явагдаж байгаа нь 2050 он гэхэд дэлхийн нийт хүн ам 9 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа юм байна. Дэлхийн хүн ам өсөхийн зэрэгцээ глобалчлал, бүх нийтийн хөгжлийн нэгдмэл чиг хандлагаас шалтгаалж улс орнуудын хөгжлийн ерөнхий түвшин ойртож байгаа нь улам их эрчим хүчний хэрэгцээ үүсгэж, улам их нөөц шаардах болж байна.
Эрчим хүч ба хөгжил
Орчин үеийн нийгэмд эдийн засгийн хурдацтай өсөлт хүмүүсийг ядуурлаас гаргаж амжиргааны суурь хэрэгцээ болох гэрэл чийдэн, ахуйн ариун цэвэр болон цэвэр ус, мөн түүнчлэн тээврийн хэрэгсэлийн бодит хэрэгцээг улам нэмэгдүүлэх боллоо. Энэхүү өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд дэлхий нийтээрээ хөдөө аж ахуйгаас аж үйлдвэрлэл рүү шилжих ерөнхий хандлага гарч ирж байгаа бөгөөд нэгэнт аж үйлдвэржиж байгаа юм бол түүнийг дагаад авто болон төмөр зам, өндөр хүчдэлийн шинэ шугам гэх зэрэг дэд бүтцийн том бүтээн байгуулалт өрнөж байгаа нь төмөрлөгийн үйлдвэрлэлийг асар хурдацтайгаар нэмэгдүүлж байгаа юм. Дээрх хүнд үйлдвэрлэлүүд мөн асар их хэмжээгээр эрчим хүч зарцуулах болдог. Өндөр хөгжсөн орнууд эрчим хүч их хэмжээгээр зарцуулдаг хүнд үйлдвэрлэлээс аль болох татгалзаж эрчим хүч бага зарцуулдаг хөнгөн үйлдвэрлэл юмуу үйлчилгээний салбар луу илүүтэй анхаарах болжээ. Өнөөдрийн хурдтай хөгжиж байгаа орнууд өндөр хөгжсөн гэх АНУ, Япон болон Баруун Европын орнуудын зуун жилийн өмнөх шиг жинхэнэ аж үйлдвэрийн орон болж байна. Судалгаанаас үзвэл Бразил, Орос, Энэтхэг, Хятад гэсэн улс орнууд (Brazil, Russia, India, China = BRIC countries) энэ зууны дунд гэхэд дэлхийн эдийн засгийн тэргүүлэх улсууд болох төлөвтэй байна. Энэ дундаасаа мэдээж Хятад, Энэтхэг хоёр хамгийн түрүүнд явж эдийн засгийн өсөлт нь өнгөрсөн хорин жилийн дундажаар 9,5%, 6%-тай байгаа юм. Хэрвээ тэдний өсөлт энэ хэвээрээ байх юм бол 2040 он гэхэд Хятад эдийн засгийн хамгийн хүчтэй гүрэн болж АНУ-г ардаа орхих бөгөөд Энэтхэг харин Германы байрыг булааж гурав дахь том эдийн засаг болох юм байна. Дэлхийн эрчим хүчний агентлагын судалгаанд дурдсанаар бол 2030 он гэхэд нийт эрчим хүчний нэмэлт хэрэгцээний 70% нь хөгжиж буй орнууд, үлдэж байгаа 30% нь хөгжингүй орнуудад ноогдох болно. Хятад улс хэдийгээр хөгжиж буй орон гэдэг категорт байх хэдий ч дангаараа 30%-ийг эзлэх юм байна. Ганцхан жишээ дурдахад: Хятадад гар утас хэрэглэгчийнхээ тоогоор нэгдүгээр байранд буюу 350 сая хэрэглэгч байгаа бөгөөд хувийн авто машин эзэмшигч гэхэд л 1980 онд Шанхай хотод 1000 жаахан гарантай байсан бол 2006 онд сая хол давсан байх жишээтэй.
Хөгжиж буй орнуудын эрчим хүчний нэмэлт хэрэгцээн нь шинээр түрэн гарч ирж байгаа хүчтэй эдийн засгууд болох дээр дурдсан орнуудын хүн амын хэрэгцээг хангахад гол төлөв чиглэх болж байна. Тэдний ахуйн болон нийтийн хэрэгцээ нь өнөөдрийн өндөр хөгжилтэй гэх орнуудын хүмүүсийн хэрэглээнд ойрын үед дөхөж ирэх төлөв харагдаж байгаа юм. Эрчим хүчний зах зээл гэдэг хаана их эрэлттэй байхаас үл хамааран глобал шинжтэй байдаг.
Өнөөдрийн техник, технологийн болон нөөцийн хуваарлилтаас шалтгаалж өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг хангахын тулд эрчим хүчний үнэ нэмэгдэх нь гарцаагүй боллоо. Тиймээс улс орнууд ирээдүйн энэ дэлхий нийтийн шинжтэй болж байгаа эрчим хүчний тулаанд дор бүрнээ бэлдэцгээж, нөөцөө хуримтлуулж байна. “Дэлхийн цаг уурын дулаарал хаанаас хүлэмжийн хий үүсч байгааг харгалзахгүй” гэж Тиндалл цаг уурын өөрчлөлт судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн Кевин Андерсон хэлсэнчлэн нүүрс, газрын тос гэх мэт өнөөгийн бидний эрчим хүчнийхээ хэрэгцээг хангаж байгаа эх үүсвэр, боловсруулах технологи маань дэлхийн уур амьсгалыг дулааруулж байгаа нь мөн дэлхийн нийтийг хамарсан санаа зовоох асуудал болоод байна.
Хиймэл дагуулаас авсан дэлхийн шөнийн зургийг харах юм бол хаана эрчим хүч их хэрэглэж байгааг тодорхой харж болно. Хөгжингүй орнууд, тэр дундаа Япон, АНУ-ын зүүн, баруун эрэг, Европын орнууд, Энэтхэг, Хятадын зүүн эрэг тэр аяараа гэрэлтэж харагдна. Харин ядуу буурай хөгжилтэй манайх мэтийн орон, болон Африк тив бараг тэр чигээрээ, өмнөд Америкын төв хэсэг харанхуй байхыг олж харж болно. Энэ юу гэсэн үг вэ гэвэл дэлхийн хүн амын 30 орчим хувь нь орчин үеийн эрчим хүч бараг хэрэглэхгүй байгаа харуулж байна.
Дэлхийн нийт эрчим хүчний тал хувийг нэг тэрбум хүн хэрэглэж байгаа бол эсрэгээрээ нөгөө нэг тэрбум хүн дөнгөж 4 хувийг хэрэглэдэг гэсэн тоо бас байдаг. Хятадын эдийн засгийн үсрэнгүй өсөлт эрчим хүчний асар их эх үүсвэр болон үйлдвэрлэлийг шаардаж байгаа. Одоогоор төдий хэмжээний эрчим хүч үйлдвэрлэж чадаж байгаач дундаж хятад хүний хэрэглээ нь Америкын дундаж нэг хүний хэрэглээний 1/6-т дөнгөж хүрдэг. Тэгэхээр хятадын эрчим хүчний зарцуулалтын ихэнхийг экспортод чиглэсэн томоохон аж үйлдвэрүүд хамж байгаа гэсэн үг.
Нэг хүнд оногдох эрчим хүчний хэрэглээг 2005 оны байдлаар тонн газрын тос шатаасантай дүйцэх хэмжээгээр доор үзүүлье.
Эрчим хүчний нөөц
Бидний хэрэглэж байгаа түлшнүүдийг манай гариг хэдэн арван сая жил дарж байж буй болгосон. Харин бид өнөөдөр шинэ эх үүсвэр олохоосоо илүү хурдтайгаар дэлхийн нөөцөө ухаж хэрэглэх байгаа билээ. Эндээс бидэнд хэр хэмжээний нөөц үлдээд байна гэсэн асуулт зүй ёсоор гарч байгаа юм. Гэвч бидний нөөц хэзээ шавхагдах вэ гэдэг нь гол асуулт биш хэзээ эрчим хүчний өөр эх сурвалжууд фоссил түлшийг орлож чадах вэ гэдэг нь чухал. Фоссил буюу эрдэсийн гаралтай түлш олзворлоход улам хэцүү болж үнэ нь хадаад ирвэл илүү хямд, аюулгүй эх сурвалж руу шилжих нь зүй ёсны хэрэг юм. Технологийн шинэчлэл хийж чадахгүй бол газрын тос, байгалийн хий улам үнэтэй, олзворлох талбай нь улам хэцүү болно. Үүний оронд нар, салхины эх үүсвэрээр сэргээгдэх чанартай эрчим хүч үйлдвэрлэх нь хүн төрөлхтний боломжит ирээдүй болоод байна.
Судалгаагаар дэлхийн нийт газрын тосны нөөцийн 60-70 хувь нь огт хөндөгдөөгүй хэвээрээ байгаа бөгөөд түүнийг татаж гаргах нь өнөөдрийн хэрэглэж байгаа технологиор бол хэтэрхий өндөр өртөгтэй болох гээд байгаа юм. Тиймээс өнөөдөр газрын тос олзворлож байгаа улс орнууд, компаниуд одоогийн бэлэн нөөцөө л улам их ашиглахаас өөр аргагүй байдалд хүргэж байна.
Хэр хэмжээний нөөц үлдээд байгаа гэсэн асуудал өөрөө их маргаантай. Хэдий хэрийн нөөц үлдээд байгаа нь биш хэдий хэрийг бид хямд өртгөөр гаргаж чадах вэ гэдэг нь гол.
Олон улсын эрчим хүчний агентлагийн мэргэжилтнүүд газрын тосны үйлдвэрлэл оргил үедээ тулаад ойрын гучин жилийн дотор эргээд уналтад орно гэж үздэг. Харин зарим нь тэрнээс өмнө тийм байдалд хүрч болно гэж айлгаж байгаа бол нөгөө хэсэг нь бүр газрын тосны үйлдвэрлэл оргил цэгтээ хүрэх яагаа ч үгүй байна гэж маргаж байна.
Харин байгалийн хийн хувьд арай хожуу нөөц нь дуусах байх. Орос болон Катарт асар их хэмжээний нөөц байгаа боловч Канад, Их Британы нөөц дуусах шатандаа орчихсон байгаа. Нүүрний нөөцын хувьд дуусах яагаач үгүй ч агаарыг хамгийн ихээр бохирдуулдаг түлш гэдгээрээ алдартай болоод байна. Хүлэмжийн хийг ихээр ялгаруулснаараа дэлхийн цаг уурын дулаарлын гол шалтгаан болоод байгаа ч хэрэвээ нүүрс хүчлийн давхар исэлийн хийн ялгаралтыг нь багасгаж чадах шинэ технологи гараад ирвэл нүүрс бол нөөцийнхөө хэмжээгээр ч, үнэ ханшийнхаа боломжоороо ч дэлхийн эрчим хүчний гол найдвар хэвээрээ байсаар байх юм.
Газрын тосны үйлдвэрлэл оргил цэгтээ хүрсэн үү гэдэг асуудал дээр эрдэмтэн, судлаачид хэд хэдэн өөр байр суурьтай байна. Америкын судлаач М. Кинг Хүбберт хонх хэлбэрийн муруй гаргаж танилцуулсан бөгөөд түүний үзэж байгаагаар бол 1995 онд дэлхийн газрын тосны олборлолт оргил үедээ хүрээд одоо уналтанд орж байгаа юм байна. Зарим аж үйлдвэрийн шинжээчид болон байгаль орчин судлаачид оргил цэгтээ тун удахгүй хүрнэ гэнэ. Харин Олон улсын эрчим хүчний агентлаг 2013-2037 оны хооронд, зарим газрын тос олборлодог болон үйлдвэрлэдэг компаниуд хэрвээ одоогийн технологио үр ашигтай шинэ технологиор халж чадвал бидэнд цаана нь мунхагүй их нөөц байгаа гэж маргадаг аж.
Газрын тосны нөөц гэдэгт юуг оролцуулж үзэх вэ гэдэг нь бас өөр асуудал. Газрын гүнд байгаа тосыг татаж гараад зах зээл дээр худалдан авагчдын худалдаж авахад бололцоотой үнээр борлуулахад ашигтай байх тэр нөөцийг бид ерөнхийдөө газрын тосны нөөц гэж үзэж байгаа. Газрын гүнд байгаа түүхий тосыг татаж гаргахад баррел нь 70 доллар байхад ашигтай ажиллаж болно. Харин 50 доллараас доош уначихвал өнөөгийн худалдан авах зах зээлийн үнээр бол үр ашиггүй үйлдвэрлэл болох гээд байх юм. Мөн түүнчлэн халуун уур, ус эсвэл нүүрс хүчлийн хийгээр газрын тосыг шорооноос нь ялган авбал ашиглаж болох нилээд их нөөц цаана нь гарч ирнэ. АНУ-ын Газар зүйн судалгааны хүрээлэнгээс гаргасан судалгаагаар бидний одоо ашиглачихаад байгаа хэмжээнээс хамаагүй их бодит нөөц байгаа бөгөөд нээж чадаагүй талбай, нөөц ч их байна. Одоогийн байдлаар тогтоогдсон хамгийн их нөөцтэй орнуудын ихэнх нь Ойрх дорнодын орнууд.
Хэвшмэл бус нөөцийг оролцуулах юм бол хамгийн их нөөцтэй орнуудад Саудын Араб, Канад, Иран, Ирак, Кувейт ордог. Хэвшмэл бус нөөц гэж юу хэлээд байна вэ гэвэл газрын гүнд шингэн хэлбэрээр бус байгаа тос юм. АНУ болон Канад энэ төрлийн нөөцөөрөө маш баялаг боловч одоогоор авч ашиглах нь хэтэрхий их өндөр өртөгтэй гарах ба мөн маш их хүндрэлтэй аргаар олборлох болно.
Түүний нэг хэлбэр нь элс, шавар, ус болон өтгөн тос холилдсон тостой элс. Газрын гүнд тиймч доор биш бол ухаж гаргаад ус юм уу химийн бодисоор тосыг нь ялган авч болно. Хэрвээ хэт гүнд байгаа бол тэгэх бололцоо одоогоор байхгүй. Харин тэр гүнд нь халуун уураар халааж царцмал өтгөн тосыг шингэрүүлэн шахаж авах арга байдаг боловч өртөг нь хэтэрхий өндөр. Энэ төрлийн нөөцөөр Канад, Венесуэл хоёр толгой цохидог.
Өөр нэг хэлбэр нь тослог чулуулаг юм. Энэ нь ерөнхийдөө манай дэлхий арай боловсруулж гүйцээгүй байгаа тос гэсэн үг. Америкын Колорадо мужын Рифль уулсын үелэсэн юм шиг чулуулагийн давхраа үүсгэн харагдах уул, хад бол энэ төрлийн нөөцийн хамгийн ил харж болох тод жишээ юм. Хангалттай гүнд, хангалттай удаан хадгалагдаагүй юм уу хангалттай даралтанд ороогүй кероген хэмээх бодис агуулсан чулуулаг. Хэрвээ бид дэлхийдээ дахиад хэдхэн сая жил өгчихвөл манай гариг үүнийг яг одоогийнх шиг шингэн тос болгоод өгч чадна. Хэрвээ тэгж удаан хүлээж чадахгүй гэж байгаа бол өндөр даралтанд оруулах юм уу эсвэл асар өндөр хэмээр халааж процессын бид өөрсдөө түргэтгэж бас болно. Үнэ нь мэдээж төсөөлөхийн аргагүй нэмэгднэ. Ийм төрлийн нөөцөөрөө АНУ нэгд ордог ба урьдчилан тооцож байгаагаар 1 трилион баррел буюу дөрвөн Саудын Арабтай тэнцнэ.
Дээр дурдсан хоёр төрлийн нөөцийг ашиглах нь газрын тосны үнэ, олборлох технологи, орлуулах боломж, нүүрс хүчлийн хийн хэмжээтэй холбоотой олон улсын хууль тогтоомжууд, цаашлаад улс төр, аюулгүй байдлын бодлого гэх мэт маш олон хүчин зүйлээс хамаарах болно.
Өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээгээ өнөөгийн олборлолтын хэмжээгээр нөхөж чадахгүй нь гэсэн айдас илэрхий ажиглагдах боллоо. Тиймээс шинэ шинэ талбай, нөөц нээн олох ажил ид явагдаж байгаач газар зүйн хувьд илүү хэцүү байрлалтай, олборлоход улам хүнд болж байна. Үүний нэг тод жишээ бол Хойд мөсөн далайн доорх орд юм. Төсөөлж байгаагаар хүний гар хүрээгүй дэлхийн газрын тос, байгалийн хийн нөөцийн ¼ нь энд дараатай байгаа. Өрөмдөж эхлэхээс өмнө байгаль орчинд үзүүлэх муу нөлөө, тэр бүү хэл хэн түүнийг эзэмших гээд олон олон ярвигтай асуудалтай тулгарна.
Эрчим хүч ба улс төр
Эрчим хүчний эх үүсвэр гэдэг бол өнөөгийн олон улсын харилцаа, дэлхийн эдийн засагт маш том нөлөө үзүүлнэ гэдэг нь ойлгомжтой. Эрчим хүчний хамгийн том хэрэглэгч улсууд өөрсдөө нөөцөөрөө тийм баялаг биш нийтлэг шинжтэй. Газрын тос болон байгалийн хийн асуудал дээр энэ маш тодорхой харагддаг.
Цаг хугацааны хувьд газрын тос, байгалийн хий хоёр ерөнхийдөө хамдаа нээгдсэн. Харин хуваарилалтын хувьд өөр өөр бүс нутагт, өөр өөр улсуудад янз бүрийн байдлаар хуваарилагджээ. Одоогийн хэрэглэж болох нөөцөөр Сауын Араб дэлхийн газрын тосны ¼ -ийг дангаараа эзэмшдэг ба 130 мянган танкер дүүргэхэд хангалттай бөгөөд дэлхийн өнөөгийн хэрэгцээг мөн дангаараа арван хэдэн жил хангачихаж дөнгөнө. Түүний хэмжээнд арай хүрэхгүй ч Иран, Ирак, Кувейт мөн баялаг их нөөцтэй.
Манай хойд хөрш Орос газрын тосны тогтоогдсон нөөцөөрөө тийм ч их биш гэдэг боловч магадгүй энэ нь дөнгөж тэдний нөөцийнх нь өнгөн хэсэг байж болох. Дахин судалж хайгуул хийвэл дээр дурсан орнуудын нэгнийх нь хэмжээнд хүрч мэдэх л юм. Харин байгалийн хийн нөөцөөрөө Орос хамгийн том хувь хүртсэн ба түүний араас Иран, Катар орж, Саудын Араб, Арабын нэгдсэн эмират, АНУ удаалж байна.
Хэвшмэл бус газрын тосны нөөцийг оролцуулбал Канад улс Атабаскагийн тостой элсэн дэх нөөцөөрөө Иранаас их гэх ба Оринокогийн элсэн нөөцөөрөө Венесуэл дараа нь ордог. Энэ элсэн нөөц дээрээ шингэн хэлбэрийн ордуудаа оролцуулбал Венесуэл хамгийн их нөөцтэй оронд зүй ёсоор бичигднэ. Мөн өмнөд Америкыг хангаж байгаа хамгийн том байгалийн хийн нөөц мөн тэнд байгаа.
Ашиглахад бэлэн шингэн нөөцөөр АНУ тэгж том дуугарч чадахгүй ч дээр дурдсан “тостой чулуу”-гаа оруулан тооцвол чамгүй их нөөцтэй. Газрын тосны үнэ тэнгэрт хадахгүй л юм бол одоогоор үүнийг олборлох бололцоо алга. Алжир, Нигер улсууд газрын тос болон байгалийн хийн томоохон олборлогч улсууд юм. Хойд мөсөн далайд одоогоор олборлож болох жаахан нөөц байгаа нь Их Британи, Норвейг, Дани, Герман, Недерланд улсуудад ноогдож байгаа ба цаашдаа АНУ, Орос, Канад өөр өөрсдийн хувиа хүртэх сонирхолтой байна. Тэнд тогтоогдоод байгаа 90 тэрбум баррел газрын тосны нөөц нь өнөөгийн дэлхийн хэрэгцээг гурван жил хангачих аж. Харин 1670 триллион куб фүүт байгалийн хийн нөөц тогтоогдоод байна.
Эрчим хүчний хараат бус улс орны тухай асуудал хөндвөл энэ дэлхий дээр тийм улс байхгүй гээд хэлчихэж болно. Сауын Араб ч өөрийгөө бүрэн хангаж чадахгүй. Харин хэр их хамааралтай вэ гэдэг л асуудал байна. АНУ болон Хятад гэх мэтийн томоохон эдийн засагтай орнууд газрын тос импортлох асар их хэрэгцээтэй байдаг. 1999 онд Хойд мөсөн далайн олборлолт дээд цэгтээ хүрснээс хойш Их Британи ч мөн дан импортлогч улс болсон. АНУ дангаараа дэлхийн газрын тосны 20%-ийг хэрэглэж байгаа ч тогтоогдсон нөөцын дөнгөж 3% нь энэ улст ноогдно. Хятад хэдийгээр газрын тос олборлож, үйлдвэрлэж байгаа ч өөрсдийнхөө хэрэгцээг хангах хэмжээнд хүрэх яагаач үгүй.
Баруун Европ гэхэд тэр аяараа байгалийн хийн импорт дээр тогтож байгаа бөгөөд тэр бараг 100% Оросоос хангаж нийлүүлдэг. Америк хэдийгээр газрын тосны хамгийн том үйлдвэрлэгч гэх боловч дотоодынхоо хэрэгцээг хангаж чадахгүй л байгаа.
Ширээний нөгөө талд нүүрсний асуудлыг тавиад үзье. Дэлхийн хамгийн том хэрэглэгч-үйлдвэрлэгч орнууд бол Хятад, Энэтхэг, АНУ. Тэдгээрээс гадна Австрали улс дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад гадагш нь экспортод гаргадаг хамгийн том орон ба хамгийн их авдаг нь Япон.
Эрчим хүч бол орчин үеийн эдийн засгийн гол тулгуур, хөдөлгөгч хүч гэдэг тодорхой. Ялангуяа аж үйлдвэржсэн, өндөр хөгжилтэй, томоохон эдийн засагтай орнууд хамгийн их эрчих хүч хэрэглэдэг бол нөгөө талд нь тиймч том эдийн засагтай биш цөөн хэдхэн оронд байгалийн баялагынх нь ихэнх нь байдаг. Эрчим хүчний найдвартай эх үүсвэргүй бол энэ том эдийн засгууд тэр доороо нуран унах болно гэдэг үүднээс засгийн газрууд нь дор бүрнээ өөр өөрсдийн стратеги бодлогоо гаргаж хэрэгжүүлэх гэж чармайж тэр нь олон улсын шинжтэй болж байна.
Бүх улст адилхан тулгараад байгаа нийтлэг асуудал бол Ойрх дорнод мэтийн улс төрийн тогтворгүй байдалтай улсуудаас аль болох хамааралгүй байх, эрчим хүчний ганцхан эх сурвалжтай байхаас аль болох татгалзах гэсэн хоёр асуудал юм.
Улс орнууд өөрсдийн эх үүсвэрээ бүрэн дүүрэн ашиглах, найрсаг улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх гэсэн үндсэн чиг барих боллоо. Үүний тод жишээ бол Хятад. Тэд өөрсдийнхөө асар их нүүрсний нөөц бололцоогоо бүрэн ашиглахын зэрэгцээ Африкийн орнуудтай өргөн хэмжээгээр олон түвшинд хамтран ажиллаж байна. Энд улс төрийн маш тогтворгүй гэх Судан ч мөн хамаарч байгаа. Энэтхэг гэхэд гадаадаас импортлохын хажуугаар дотооддоо газрын тосны эрэл хайгуулыг маш эрчимтэй хийж эхлээд байгаа бол бусад зарим Япон, Франц гэх мэтийн орон байгалийн баялаг гэх юм байхгүй тул цөмийн эрчим хүчинд хамаг анхаарлаа төвлөрүүлж байна. Шведийн засгийн газар аль болох фоссил түлшний хэмжээгээ багасгаж холимог болон сэргээгдэх эрчим хүчийг 2020 он хүртэл хөгжүүлэх маш томоохон төсөл 2005 онд боловсруулан хэрэгжүүлж эхэлжээ.
1930-аад оноос хойш аж үйлдвэржсэн орнуудын хэрэглээнээс болж газрын тос олон улсын геополитикын болон гадаад бодлогын хамгийн том асуудлуудын нэг болжээ. 1950-иад онд АНУ газрын тосны хувьд бүрэн гадаадын хараат байсан тул Ойрх дорнодын газрын тосоор баялаг орнууд Америкын гадаад бодлогын төв болж ирлээ. Хүйтэн дайны үе гэх хуучин ЗХУ болон АНУ-ын хоорондох улс төр, эдийн засаг, цэрэг зэвсэгийн өрсөлдөөн, сөргөлдөөн ч мөн л энэ тостой улс орнуудыг өөрийн хараандаа байлгах гэснээс үүдэлтэй. 1990 онд Иракууд Кувейтэд халдахад АНУ яаран сандран дайнд орсон нь ч үүнтэй холбоотой. Дараа нь АНУ болон холбоотны хүчин Иракт орсон нь ч мөн энэ л газрын тостой холбоотой гэдэг нь хэнд ч илэрхий харагдаж байгаа биз дээ.
Ойрх дорнодын улс төрийн болон бүс нутгийн тогтворгүй байдал нь Европын эрчим хүчний бодлогод мөн хэдэн арван жилийн турш нөлөөлж иржээ. 1956 оны Суэцын сувгийн хямрал гэгч ч мөн газрын тосны тээвэрлэлт, хангалтанд аюул занал учруулж байснаас үүдэлтэй. 1973 онд тохиолдсон газрын тосны хямрал Их Британи болон бусад баруун евродын орнуудыг буцаад хойд мөсөн далайгаа өрөмдөж эхлэхэд хүргэсэн билээ. Өөрийнхөө ар өврөөс газрын тос олборлох нь аль нэгэн орон улс төрийн шалтгаанаас болж нийлүүлэлтээ зогсоох аюулаас хамаагүй амар хэрэг юм.
Хоорондоо яг байлдахгүй ч эрчим хүчний хангамжтай холбоотой асуудлаас болж улс орнуудын хооронд “хүйтэн дайн” болж байна. 2005 онд байгалийн хийнээс үүдсэн Орос, Украин хоёрын асуудал үүний сайхан жишээ. Оросын төрийн өмчит Газпром компани Украинд нийлүүлэх үнийн маргаанаас болж хийн хоолойгоо хаахад хүрсэн билээ. Украин ч мөн Европын бусад оронд хүрэх хоолойн зарим нэг чиглэлийг өөрчилж, дундаас нь танах зэрэг үйлдэл хийж л байв. Оросоос байгалийн хийн бүрэн хараат баруун европын орнуудын хувьд энэ нь айдас хүйдэс дагуулсан эмзэг асуудал гэдгийг нь дахин нэг сануулсан хэрэг болов. Тиймээс Европын комисс Оросоос бүрэн хараат байдлаас гарах үүд хаалга нээж, бүхэл бүтэн тив дэх Газпромын дангаар ноёрхолын бууруулах үүднээс Италийн Сицилийн арал болон Испаниар дайруулан шингэрүүлсэн байгалийн хий дамжуулах хоолой Нигерээс татах талаар төсөл боловсруулан ажиллаж байна.
Б.Тэмүүжин