Дэлхий даяар хууль эрх зүйн ихээхэн шинэчлэл хийж байгаа энэ жилд Зүүн Ази ба Номхон Далайн ихэнх орнууд бизнесийн хууль журмуудаа сайжруулснаар дотоодын аж ахуйн нэгжүүдэд олгох боломжийг нэмэгдүүлж байгаа талаар Дэлхийн банк мэдээлж байна.
Тухайн бүсийн гурван улс болох Сингапур, Шинэ Зеланд болон Гонг Конг (Хятад)- бизнесийг хялбар эрхлэх байдлаараа дэлхийд тэргүүлж байгаа жагсаалт гарчээ.
Олон Улсын Санхүүгийн Корпораци болон Дэлхийн Банкнаас жил бүр гаргадаг "Бизнес эрхлэх нь" тайлангийн долоо дахь нь болох "Бизнес эрхлэх нь -2010: Хүнд хэцүү үед шинэчлэлт хийх" тайланд энэ тухай дурьдсан байна.
2008 оны зургадугаар сараас энэ оны тавдугаар сарын хооронд дэлхийн 183 улсын 131 нь бизнесийг зохицуулдаг хууль журмаа шинэчилсэн бол Зүүн Ази ба Номхон Далайн бүсийн 24 улсын 17 нь дэлхийн эдийн засгийн хямралын эсрэг шинэчлэл хийжээ.
Энэхүү бүсэд Индонез улс шинэчлэлийнхээ үр дүнд дэлхийн бизнес хялбар эрхлэх жагсаалтанд өнгөрсөн жилийн хугацаанд 129-р байрнаас 122-р байр луу шилжсэн нь Дэлхийн банкны саашаалыг хүртжээ. Тус улс бизнес эрхэлж эхлэхэд шаардлагатай хугацааг 16 хоногоор болон хөрөнгө шилжүүлэх хугацааг 17 хоногоор тус тус багасгасан байна. Мөн хөрөнгө оруулагчдыг хамгаалахын тулд энэ улс холбогдох талуудын мөнгөн гүйлгээний талаархи мэдээллийг нээлттэй байлгах шаардлагуудыг сайжруулжээ.
Дээд зэрэглэлийн эдийн засагтай бөгөөд тогтмол шинэчлэл хийж байдаг Сингапур улс бизнес хялбар эрхлэх жагсаалтыг дэлхийн хэмжээнд дөрөв дэх жилдээ тэргүүлж байгаа бөгөөд түүний дараа Шинэ Зеланд орж байна. Сингапур улс нь бизнес эхлүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах, барилгын зөвшөөрөл авах болон эд хөрөнгө шилжүүлэхэд зориулж компьютер дээр суурилсан болон онлайн үйлчилгээг нэвтрүүлсэн нь шинэлэг болж чаджээ.
Гонг Конг (Хятад) улс нь барилгын зөвшөөрөл авах, бизнес эхлүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах болон эд хөрөнгө шилжүүлэхэд зориулж нэг цэгийн шуурхай үйлчилгээ нэвтрүүлснээр гуравдугаар байранд явж байна. Тайланд мөн бизнес эхлүүлэх үйл ажиллагааг хялбаршуулсан бөгөөд арванхоёрдугаар байранд орж байна.
Дэлхийн банкны санхүүгийн болон хувийн салбарын хөгжлийг хариуцсан дэд ерөнхийлэгч Пенелоп Брук хэлэхдээ “Жижиг ба дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг эдийн засгийн хямралтай хэрхэн тэмцэхэд болон эдийн засаг сэргэх үед боломжийг хэрхэн ашиглахад бизнесийн зохицуулалтын хууль журам ихээхэн нөлөөлдөг.
Хүндрэлд орсон аж ахуйн нэгжүүд хүнд цагийг хэрхэн хялбар даван туулахыг, дотоодын бизнес эрхлэгчид дахин хэрхэн хөрөнгө оруулалт хийж эхлэхийг болон шинэ бизнесийг хэрхэн хурдан эхлүүлж болохыг тодорхойлоход бизнесийг зохицуулах хууль журмын чанар нь тус болдог юм” гэж тэрээр хэлэв.
Монгол 60 дугаар байранд “давхиж” явна
Чухал ач холбогдолтой шинэчлэлт хийгээгүй тул Монгол улс 183 улсаас 60-р байр луу хойшилсон байна.
Өнгөрсөн жил 181 улс жагсаахад 56 дугаар байрт жагсаж байжээ.
Тэгэхдээ Монголын Засгийн Газар нь бизнесийн орчныг сайжруулах алхам хийж эхэлсэн нь 2011 онд “Бизнес эрхлэх” үзүүлэлтээрээ Монгол улс дээгүүр байранд орж болох юм.
Дэлхийн Банкнаас саяхан хийсэн шинжилгээгээр Монгол улс бизнес эхлүүлэх, хөрөнгө оруулагчдыг хамгаалах болон эд хөрөнгийг бүртгэх талаар томоохон шинэчлэгчдийн нэг байх бүрэн бололцоотой гэж гарсан байна.
“Байр нь доошилж байгаа нь Монголд бизнесийн орчин муудаж байгааг илэрхийлж байгаа юм биш” гэж Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Саиед тайланг танилцуулах үеэр хэллээ. Тэрээр “Энэ нь бусад улс шинэчлэлээ түргэн хийснийг харуулж байгаа юм. Тус оронд ерөнхийлөгчийн сонгууль болон засгийн газрын өөрчлөн байгуулалт дууссан энэ үед Монгол улсад өргөн хүрээтэй гүн шинэчлэлт хийж бизнесийн орчныг сайжруулах илүү боломжууд байна” гэлээ.
Монгол дахь шинэчлэлийн үйл ажиллагааны зохицуулалтыг “Монгол дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хувийн хэвшлийг хөгжүүлэх зөвлөлдөх зөвлөл” хариуцан хийж байгаа. Энэхүү зөвлөл нь бизнесийн орчныг сайжруулах талаар Засгийн газар, хувийн хэвшлийн хоорондох яриа хэлэлцүүлгийг дэмжин ажилладаг. Тус зөвлөл Дэлхийн банкны “Бизнес эрхлэх нь” олон улсын багтай хамтран ажиллаж, тэдний зөвлөмжийн үндсэн дээр бизнесийн орчныг сайжруулах ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа юм байна.
Зөвлөлийн ажлын албаны дарга Х.Амарсайхан Монголын бизнесийн орчныг цаашдаа илүү сайжирна гэдэгт итгэлтэй байна. Тэрээр хэлэхдээ “Монгол улс бизнесийн орчинг сайжруулах хүрээнд томоохон шинэчлэлийн суурийг тавьсан бөгөөд энэ нь ирэх жилийн хугацаанд нэлээд бодит хэрэгжилт болж, ирэх жилийн “Бизнес эрхлэх нь” судалгаанд илрэн гарч ирэх болно” гэсэн юм.
Тухайн улсын бизнесүүдийн амьдралыг мөчлөг буюу бизнес эхлэх ба үйл ажиллагаа явуулах, гадаад худалдаа хийх, татвар төлөх болон бизнесийг хаахад хэрэглэгддэг хууль журмуудыг “Бизнес эрхлэх нь” судалдаг.
“Бизнес эрхлэх нь” аж ахуйн нэгжүүд болон хөрөнгө оруулагчдад хамааралтай бизнесийн орчны бүх талуудыг дүгнэж үздэггүй. Жишээ нь аюулгүй байдал, макро эдийн засгийн тогтвортой байдал, авлига, ур чадварын түвшин эсвэл санхүүгийн системийг бэхжүүлэх зэрэг асуудлуудыг авч үзээгүй юм байна.
Дэлхийн банкны ХМА-тай хамтран бэлтгэв.
Ч.Болортуяа /bolortuya.ch@gogo.mn/