Авлигатай тэмцэх газрын дарга асан Б.Дангаасүрэн учир битүүлэг байдлаар нас бараад гурван жилийн нүүрийг үзэж байна. Гэвч одоо болтол ямар шалтгаанаас болж амь насаа алдсан нь тодорхойгүй хэвээр. Анх түүний цогцсыг эх оронд нь авахад хоёр нүд нь алга болсон, долоон хавирга нь хугарсан байжээ.
Үүнийг эмч мэргэжилтнүүд одоо болтол тайлбарлаж чадахгүй байна. Бүр Австралийн Сидней хотоос 2007 оны арваннэгдүгээр сарын 04-нд ирсэн цогцсыг манай улсын шүүх эмнэлгийнхэн 2007 оны арваннэгдүгээр сарын 01-нд задлан шинжилгээ хийсэн гэх шүүх эмнэлгийн худал дүгнэлт гаргасан байх юм. Энэ талаар болон бусад олон нийтэд дэлгэгдээгүй баримтыг түүний дүү Б.Дансал анх удаагаа манай сонинд ярилаа.
-Танай
ахын хэрэг шийдэгдэхгүй гурван жил болж
байна. Хэргийг шалгаж дуусаагүй байгаа
юу?
-Талийгаач
ах маань учир битүүлэг байдлаар нас
бараад гурван жилийн нүүрийг үзэж байна.
Энэ хугацаанд ямар нэгэн шийдэлд хүрэхгүй
байсаар л байна. Улсын мөрдөн байцаах
газар, Авлигатай тэмцэх Ерөнхий газар,
Улсын прокурорын газарт хэд хэдэн удаа
хэргийг хурдан шуурхай, үнэн зөв шийдэж
өгөх талаар өргөдөл өгсөн. “Та хүлээж
бай” гэхээс өөр ямар ч хариулт өгөхгүй
байна. Энэ талаар Ерөнхийлөгчид хүртэл
өргөдөл өгсөн. Одоогоор уулзах боломжгүй
байна гэсэн хариулт өгөөд байгаа.
Эмч ирэхэд аль хэдийн нас барсан байжээ
-Та
ахынхаа нас барсан газар очсон хүмүүсийн
нэг. Талийгаачийг өөд болсон газарт
очиход байдал яг ямар байсан талаарх
мэдээлэл олонд дэлгэгдээгүй, дэлгэрэнгүй
мэдээлэл өгөх боломж байна уу ?
-Энэ
талаар ам нээлгүй олон жил боллоо. Гэвч
одоо дуугүй явж болохгүй байна. Засгийн
газар яаралтай хуралдаж, намайг Сидней
хот руу онгоцоор явуулсан. Анх цогцос
хадгалдаг газарт очоод ахынхаа шарилыг
харсан. Яг л амар ч байгаа хүн шиг бүх
хувцсыг нь өмсгөөд авсан дээр нь
хэвтүүлчихсэн байсан. Тухайн үед сэтгэл
санаа үймрээд юу болсон талаар асууж
чадаагүй юм. Хамт явсан таван хүн нь
“Зочид буудалд бие нь муудаад эмнэлэгт
очоод нас барсан” хэмээн дуу нэгтэй
хэлж байсан. Гэтэл хоёр хоногийн дараа
тухайн үед АТЕГ-ын тамгын хэлтсийн
дарга Доржпалам “Бид зочид буудалд
байгаагүй манай хамаатан Түвшинжаргал
гэх айлд нас барсан” гэж хэлсэн. Монголд
байхдаа зочид буудалд долоо хоногийн
өмнө өрөө захиалсан юм билээ.
Гэтэл ахад мэдэгдэлгүй Доржпалам түүнийг нь цуцалчихсан байсан. Тэгээд үүнийгээ Сөүлд явж байхдаа хэлсэн байсан. Сиднейд буугаад хоёр айлд хуваагдаж байрласан юм билээ. Ахтай орчуулагч Өлзийбаяр, Энхтуяа нар хамт байсан гэсэн. Хурлаа тараад нөгөө байгаа айлдаа очиж цай хоол идээд унтсан гэсэн. Тэгээд л шөнө бие нь тавгүйтэж, тэр айлдаа нас барсан юм билээ. Гэтэл хамт явсан нөхдүүд нь бүгд ам нийлэн худлаа хэлсэн. Бүр “Бие нь муудахаар түргэн дуудсан. Эмч ирээд 15 минут дусал залгаад эмнэлэг рүү аваад явсан. Би араас нь хувийн машинаар дагаад явж байхдаа даргыгаа хоёр хөл дээр нь зогсоогоод нутаг буцах юмсан гэж бодож явлаа” хэмээн Доржпалам надад ярьж байсан. Гэтэл найман багийн бүрэлдэхүүнтэй гурван эмч, бусад ажилчид ирэхэд нь ах маань нэг цагийн өмнө нас барчихсан байсан юм билээ. Бүр дусал залгах ямар ч боломж байгаагүй. Зүрхийг нь чагнаж үзээд нас барсан байна хэмээн тэнд байсан бүх хүмүүст хэлээд цогцсыг аваад явсан байдаг. Үүнийг тухайн үед очсон эмч нь надад хэлсэн. Тэдний яриа ийнхүү барин тавин худлаа ярьж байгаа нь үүгээр дуусахгүй. Ахтай хамт явсан таван хүний надад ярьсан зүйл мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлэг тэнгэр газар шиг ялгаатай байсныг хавтаст хэрэгтэй нь танилцах явцад мэдсэн. Манай улсын шүүх эмнэлгийн дүгнэлт нь хүртэл худлаа гарсан байсан. Тухайлбал, Монголд ирээгүй байгаа цогцос задлан шинжлээд дүгнэлтийг нь аль хэдийн гаргачихсан сууж байсан байгаа юм. Тус задлан шинжилгээгээр таван цул эрхтэн нь он удаан жилийн өвчний улмаас муудаж нас барсан байна гэсэн байсан. Мөн баруун талын зургаа, долоо, зүүн талын гурав дөрөв, тавдугаар хавирга хугарсан байсан.
Ямар нэгэн хортой химийн бодис уусан үед хүн уургийн дутагдалд ордог
-Ямар
учраас хавирга нь хугарсан юм бол. Гадны
нөлөөтэй гэсэн үг үү?
-Ямар
ч байсан долоон хавирга хугарсан байсан.
Юунаас болж хугарсаныг одоо болтол
тогтоож чадаагүй л байна. Эмч нар массаж
хийхдээ хугалсан байж магадгүй гэсэн.
Үүнийг УКТЭ-гийн даргаар ажиллаж байгаа
Жамбалжаваас асуусан. Тэрбээр ямар ч
массаж хийдэг хүн хүний хавирга хугартал
барихгүй гэдгийг хэлсэн. Үүнээс үзэхэд
гадны нөлөө байгааг үгүйсгэх аргагүй.
Харин манай улсад гарсан шүүх эмнэлгийн
дүгнэлт Сиднейн эмнэлгийн гаргасан
дүгнэлтээс тэс өөр байсан. Үүнийг
өнгөрсөн есөн сард л мэдсэн юм. Тус хотын
цагдаа болоод шүүх эмнэлгийн дүгнэлт
одоо миний гарт байна. Ахыг уургийн
дутагдлаар нас барсан гэсэн задлан
шинжилгээний дүгнэлт гаргасан байна
лээ. Үүнийг судалж үзсэн. Хүн уургийн
дутагдалд орно гэдэг нь бүх цул эрхтэн
задардаг юм билээ. Ингэж задрах нь их
ховор, ямар нэгэн хортой химийн бодис
уусан үед уургийн дутагдал болдог
гэдгийг эмч, болон эрдэмтэд нотлоод
байгаа.
-Тэгвэл
хүн хорлочихсон байж магадгүй гэж хэлж
болох нь ээ?
-Үүнд
л гол зангилаа байгаа юм. Ямар учраас
ийм байдлаар нас барав. Хамт явсан хүмүүс
нь яагаад барин тавин худлаа яриад
байна. Нүд нь алга болж, долоон хавирга
нь юуны учир хугарав. Одоо болтол хамт
явсан хүмүүс уулзъя гэсэн санал тавихад
надаас зугтаад байгаа шалтгаан. Манай
улсын гаргасан шүүх эмнэлгийн дүгнэлт
Австрали улсын дүгнэлтээс яагаад хол
зөрөв. Одоо болтол хэрэг нь юуны учир
шийдэгдэхгүй гурван жил болов. Бүх зүйл
тодорхой болоогүй байхад хэргийг хаасан
нь хүртэл цаанаасаа зохион байгуулалттай
юм шиг санагдаад байгаа юм.
-Ахынхаа
нас барсан айлын хүмүүстэй уулзсан уу?
-Тэр
айлд нас барсан гэх орой гэр бүлийнхэнтэй
нь шууд очиж уулзсан. Тэдний яриа зөрөөд
байсан учир эхнэр Эрдэнэцэцэгийг тагтан
дээр гаргаж байгаад хэрэг явдлыг асуусан.
Тэрбээр Доржпалам л худлаа ярь гэж
хэлсэн хэмээн эхнээс нь ярьж байсан
чинь Доржпалам хаалгаар шагайгаад би
бүгдийг нь Дансалд хэлчихсэн гээд цаашаа
орсон. Түүнээс хойш юм яриагүй.
-Хамт
явсан хүмүүс нь задлан шинжилгээнд хамт
ороогүй гэсэн биз дээ?
-Доржпаламаас
яагаад задлан шинжилгээнд ороогүй
талаар тухайн үед асууж байсан. Тэрбээр
хэрэв орчихсон бол надаас өч төчнөөн
юм та нар асуух байсан биз дээ гэсэн
хариулт өгсөн. Энэ юу гэсэн үг вэ. Тэр
үед хүн тийм юм бодох ухаантай байсан
байгаа юм.
-Хэрэгт
холбогдсон нөхдүүд одоо ажлаа хийгээд
явж байгаа гэсэн үү?
-Уг
нь хэрэгт холбогдсон албан хаагчийг
хэрэг шийдэгдтэл ажилд авахгүй байх
ёстой. Гэтэл одоо Энхтуяа, Гунгаа,
орчуулагч Өлзийбаяр нар ажлаа хийгээд
л явж байна. Мөн шүүх эмнэлгийн Ажилтан
Дагиймаа хууль зөрчиж, Талийгаачийн
шүүх эмнэлгийн дүгнэлтийн талаар 20
минут Ийгл телевизээр ярилцлага өгсөн.
Үүнийг ярих эрх байхгүй гэдгийг мэдсээр
байж.
-Таныг
их олон мэргэч, төлөгчөөр ахынхаа үхлийн
шалтгааныг үзүүлсэн гэсэн. Энэ талаар
тодруулахгүй юу?
-Ахынхаа
үхлийн шалтгааныг олохын тулд 80 гаруй
мэргэч, зурхайчид хандсан. Бүгд гадны
халдлагад өртсөн гэж хэлдэг. Хамгийн
сүүлд Хөвсгөл аймгийн Цаатны отго дээр
очиж үзмэрчтэй уулзсан. Тэр хүн бол “Ах
тань гадны халдлагад өртсөн. Нас
барахаасаа өмнө олон цагийн турш
тарчилсан байна. Эх орон үр хүүхдээ
санаж байжээ” гэж хэлсэн. Энэ үнэний
ортой юм билээ. ОХУ-ын үзмэрч Д.Хигай,
Э.Мехте, Турсунова нарт үзүүлсэн. Тэд ч
бас тэгж хэлээд байгаа. Ахын маань хэрэг
С.Зоригийн хэрэг шиг замхарчих вий гэж
эмээж байна.
Э.Хүрэлбаатар http://www.niigmiintoli.mn/