gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     8.13
  • Валютын ханш
    $ | 3592₮
Цаг агаар
 19
Зурхай
 8.13
Валютын ханш
$ | 3592₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 8.13
Валютын ханш
$ | 3592₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Архичид залуужиж, хар тамхичдын нас балчирдаж байна

Эрүүл мэнд
2010-02-19
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2010-02-19
-Эрүүл мэндийн яам энэ асуудлыг тоодоггүй-

Хар тамхи нь хүний төө мэдрэлийн системийг гэмтээж хамгийн олон янзын хортой нөлөө үзүүлдэг бодис. Сүүлийн жилүүдэд хар тамхи манай нийгэмд ихээхэн цочрол өгөх болсон. Архичдын нас залуужиж байсан бол одоо хар тамхичдын нас балчирдаж байна гэхэд хилсдэхгүй болоод байгаа. Нэгэнт хар тамхинд орчихсон хүн яаж энэ байдлаасаа гарах боломжтой байдаг юм бол. Энэхүү асуудлыг хөндөж Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Танай нийгэмлэг хэдэн оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бэ. Энэ нийгэмлэгийг яагаад ажиллуулах болов?

-1998 онд байх аа. Зүгээр явж байгаад зүрхний үйл ажиллагаа нь зогсоод ухаан алдаад уначихдаг охинтой таарсан юм, би. Тэр охин хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэнээс болоод тийм болсныг сонсоод, манай улсад ийм хүмүүс олон байгаа юм биш биз гэх бодол төрсөн. Тэр охин нэг л удаа хэрэглэсэн хэрнээ тунг нь хэтрүүлсэнээс болоод насан туршдаа унадаг өвчтэй болсон байсан. Тэгээд энэ асуудлыг жил гаруй хугацаанд судалж, олон ч байгууллагын үүд татлаа. Тэгэхэд л энэ асуудлаар үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд байдаггүй гэдгийг мэдсэн.

Жил гаруй хугацаа өнгөрсөний дараа бид Эрдэнэт хотод 1000 хүний дунд судалгаа явуулахад 45 хүн хэрэглэдэг гэсэн хариу гарсан. Тэгээд л хар тамхины хэрэглэгчид Монголд байгааг мэдээд 1999 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Бид хар тамхинаас гарахыг хүссэн хүмүүст зөвлөгөө өгч, зан үйлийн болон амьдрах ухааны сургалтуудыг зохион явуулдаг.

-Танайд донтсон хүмүүс өөрсдөө ирдэг үү. Эсвэл танадалт судалгаа хийсний үр дүнд хүмүүсээ олдог юм уу?
-Манайд хүмүүс хүсэлтээрээ ирдэг. Гэхдээ ирж байгаа хүмүүс хүндэрч, донтогч болсныхоо дараа манайд ханддаг. Өөрөөр хэлбэл эцсийн шатандаа орсон буцаж гарах боломжгүй болсон үедээ ирдэг. Ийм байдалтай ирсэн хүмүүст туслах боломж бараг байхгүй. Нэгэнт хүндэрсэн байгаа болохоор донтогч болсон хүмүүс өөрсдийгөө эмчилгээгүй өвчтэй болсон гэж ойлгож болно. Донтогч болохоосоо өмнө эрт ирвэл бидний зүгээс тусламж үзүүлэх бүрэн боломжтой. Заримдаа эцэг, эхчүүд нь ч ирэх тохиолдол байдаг. Манайд 10 жил явж байгаад өнгөрсөн жил нас барсан нэг хүн байгаа. Тэр хүн 18 жил хар тамхи хэрэглэсэн гэж байсан. Хэрэглэхгүй бол ямар зовиуртай байна гэхээр бөөлжөөд бөглөрч үхчих гээд байна гэдэг байлаа. Дэлхийн хэмжээнд хар тамхийг орлуулах эмчилгээг хийдэг боловч манайд орлуулах эмчилгээ хийх нь битгий хэл хоёрхон хүний хордлогыг нь тайлсан байна. Өнөөдрийн байдлаар нэгч хүнийг бүрэн гүйцэд эмчлээгүй л байна даа.

-Хар тамхи хэрэглэж байгаа хүмүүсийн олонх нь оюутан залуус байдаг гэлээ. Гэтэл сүүлийн үед насанд хүрээгүй хүүхдүүд хүртэл хэрэглэх болсон гэх юм?
-Тийм ээ. Ахлах ангийн хүүхдүүд нэгнийгээ дууриаж сонирхолдоо хөтлөгдөж орох нь ихэссэн. Оюутан залуус, тэр дундаа гадаадад сурч байгаа оюутнууд ихээр хэрэглэдэг болоод ирдэг. Энэ нь юу харуулж байна гэхээр манайд хар тамхины хэрэглээ нэлээд байж болзошгүйг хэлээд байгаа юм. Одоо болтол манай улсад үндэсний хэмжээний хар тамхинд донтогчдын судалгаа хийгдээгүй л байна шүү дээ. Өнөөдрийн байдлаар зөвхөн Эрдэнэт, Дархан, Улаанбаатарт эрсдэлтэй бүлгүүдэд л жил бүр судалгаа хийгээд байна. 1999 оноос 2006 оны хооронд би өөрийнхөө хөрөнгөөр 47 сая төгрөг зарцуулж судалгаа явуулсан. Гэтэл одоо манай нийгэмлэг судалгаа хийх нь битгий хэл үйл ажиллагаагаа явуулах санхүүжилтгүй болчихоод байна. Үндэсний хэмжээнд судалгаа хийх саналыг 10 жил дээд шатны байгууллагууд тавьж байгаа хэдий ч шийдвэрлэж өгдөггүй. Үнэндээ хар тамхитай тэмцэх хөтөлбөр ч байхгүй. 2000 онд нэг хөтөлбөр гаргасан хэдий ч 2005 онд санхүү гүй болоод зогссон. Энд зөвхөн хар тамхины асуудал яригдахгүй. Нийгмийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал цаашлаад боловсролын асуудал яригддаг. Өсвөр насныханд сургалт явуулж байхад хүүхдүүд хар тамхи гэдэг чинь ийм хортой юм уу, яасан аймаар юм бэ гэж ярьдаг.

Тэгэхээр хүүхдүүд хар тамхины хор хөнөөлийн мэдлэггүйгээс хэрэглээд байгааг харуулж байна. ЕБС-д хичээлээр нь дамжуулах мэдлэг өгөх зорилгоор БСШУЯ-тай хүсэлт гаргаж сурах бичигт оруулаад, эрүүл мэндийн хичээлээр дамжуулан заалгаад, сургагч багш бэлдсэн.

Хөтөлбөр гаргасан чинь түүндээ хар тамхи мансууруулах бодисын хичээлийг сонгон суралцах хичээл гээд тусгаад өгчихсөн. Энэ чиглэлийн хичээлийг сонгон суралцах хүн байхгүй шүү дээ. Энэ асуудлаар бид одоо ч ярилцаж л байна.

-Үйл ажиллагаагаа эхэлсэн үетэй харьцуулахад одоо хар тамхичдын тоо хэр их болсон бэ. Ихэнх нь чинээлэг айлын хүүхдүүд байдаг гэсэн?
-Анхны судалгаагаар 45 хүнийг олсон бол одоо 410 хүн бүртгэгдсэн байх жишээтэй. Бараг 10 дахин өссөн байгаа биз. Манайд ирж байсан хүүхэд "энэ тамхийг татахаар бие гоё сэргэдэг, бүжиглэж дуулмаар санагддаг" гэж байсан. Үнэн хэрэгтээ тийм юм огтхон ч болохгүй. Хар тамхи тухайн хүнийхээ сэтгэхүйд шууд нөлөөлж байгаа учраас л хүмүүс нэг удаа хэрэглэчихээд дахин татагдаад байдаг. Тэдэн дунд чинээлэг айлын хүүхдүүд их бий.

Хэрэглэгчид хэлдэг л дээ. Мөнгө их хэрэгтэй байдаг учраас шинэ хүн элсүүлэхдээ баян айлын хүүхэд элсүүлж мөнгийг нь ашигладаг гэж байсан.

-Хар тамхи өндөр үнэтэй. Тэгээд ч хор хөнөөл нь их...

-Хар тамхинд донтсон хүнд хувийн амьдрал байдаггүй ээ. Өндөр үнэтэй байдаг болохоор өглөө сэрэхдээ хар тамхины мөнгө олохын тулд ажиллаж олсон мөнгөө зөвхөн хар тамхиндаа зориулна. Бие сэтгэлээ захирч чадахгүй болсон байдаг учраас үргэлж хар тамхи бодож хайр дурлал, залуу насны эрч хүч, аз жаргал, сайн сайхныг тэд мэдрэхгүй. Хүмүүс талхны мөнгө олох гэж хөдөлмөрлөдөг болохоор олсон мөнгөө идэж уух, өмсөх зүүхдээ зарцуулдаг. Хар тамхинд донтвол эхлээд цалингаараа татна, дараа нь бага багаар эд хөрөнгөө зарж хэрэглэсээр сүүлдээ гудамжинд гардаг.

-Одоо хар тамхи, мансууруулах бодис ямар үнэтэй байгаа бол?
-Анх 2000 онд нэг грамм морфин 450 төгрөг байсан. Жил бүр өссөөр 800, 900 төгрөг болсоор одоо 2000 гаруй төгрөг болсон байна. Хэрэглээ ихсэхээр, үнэ нь дагаад өсөөд байгаа юм. Ингээд үнэ нь өсөөд байвал нийгэмд ядуурал нүүрлэж эхлэнэ.

-Манайд хамгийн их хэрэглэгддэг нь каннабис гэдэг ургамал гэж сонсож байсан. Энэ нь ямар ургамал вэ?

-Хар ярианд олсны ургамал гэх мэтчилэн янз бүрээр хэрэглэдэг. Анх хэрэглэхэд бие эвгүйрхэж, бөөлжис цутгах, аманд халуу оргих, шүлс гоожих, толгой эргэх шинжүүд илэрдэг. Заримдаа айж түгших шинж илэрч болно. Үйлчилгээ нь ам цангаж, өлсөх, салст бүрхүүл хуурайших шинжээр эхэлдэг. Дараа нь бүх бие жингүйдэх, бүжиглэх хөдөлгөөн хийж эхэлнэ. Энэ байдлыг нь харгалзан сэрлийн шат, буурах шат гэж хоёр ангидаг. Эхэн үедээ өлсөж цангасанаас болж их идэж, ууна. 10-12 цагийн турш унтана. Энэ үе 2-3 сараас 8-12 cap үргэлжилдэг. Дараагийн шатанд хар тамхийг даах чадвар нь нэмэгдэж бараг өдөр бүр хэрэглэнэ. Шарталт явагдаж 3-5 хоног үргэлжилдэг. Энэ шатанд зан төрхөд өөрчлөлт гарч ганцаардмал зожиг болдог.

Хэрвээ жирэмсэн хүн хэрэглэвэл түүний удмын гурав дахь үед удамшлын согог илэрдэг. Эрэгтэй хүн хэрэглэснээр эмших буюу эмэгтэй хүний бэлгийн хоёрдугаар шинжүүд илэрч болно. Олс нь 2-4 м өндөр, үр жимс нь 3-5 мм урт, нэг үртэй байдаг.

-Хар тамхийг хэрэглэхийг хүссэн хугацаа хэдэн минут үргэлжлэх вэ. Тамхи татах хүсэл 2-5 минут үргэлжилдэг гэдэг?
-Ямар ч мансууруулах бодисыг хэрэглэх хүсэл хэдхэн минут л үргэлжилдэг. Хар тамхийг 5-20 минут л татах хүслээ барьж чадвал өөрөө өөрийгөө аварч байгаа хэрэг. Манайд хандаж байгаа хүмүүсээс 10 жилийн хугацаанд ердөө л 10 хүн бүрэн гарч чадсан. Маш их тэсвэр тэвчээр хүнээс шаарддаг. Нэгэнт бие эрхтэнийхээ боол нь болчихсон болохоор хүслээ барина гэдэг үнэхээр хэцүү. Хар тамхи нь архи тамхинаас 60 дахин ихээр хүнийг хордуулдаг. Хүмүүс өөрсдөө шийдээд гарсан хэрнээ хоёр, гурван жилийн дараа дахиад орох тохиолдол их байдаг.

-Хар тамхи хэрэглэхээ больсон хүмүүстээ эргээд ямар хяналт тавьдаг вэ. Урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авч байна?
-Тэдгээр хүмүүс өөрсдөө байнга ирдэг. Ирээд зөвлөгөө аваад явдаг. Зарим нь дахин ирэх шаардлагагүй болоод ирэхээ больсон. Хөнгөн хийсвэр, тэвчээргүй хүмүүс нь бүр мөсөн гарч чадахгүй байгаа тохиолдол ч бий. Урьдчилан сэргийлэхийн тулд зан үйлийн сургалт явуулж, сэтгэлзүйн зөвлөгөө л өгч байна даа.

-Цагдаа хүчний байгууллагуудтай хамтарч ажилладаг уу?
-Цагдаагийн байгууллагадаа маш их баярладаг. Цагдаагийн ерөнхий газрын IV хэлтэс гэж байдаг. Иймэрхүү хүмүүстэй хангалттай сайн тэмцэж хэрэг зөрчлийг ч сайн илрүүлж, хяналт сайн тавьж байгаа. Одоо хамгийн гол нь эрүүл мэндийн байгууллага энд сайн ажиллаж өгөхгүй байгаа юм. ЭМЯ-д хар тамхины асуудал яриад очихоор хүлээж авах хүн байдаггүй. Энэ асуудлаар ярихгүй ээ. Архи тамхины асуудал байвал арга хэмжээ авч болно гэж жишээтэй. Уг нь хар тамхитай тэмцэх зөвлөл гэж байдаг юм шиг байгаа юм. Түүнийх нь тэргүүн эрүүл мэндийн сайд дарга нар байдаг. Тэгсэн хэрнээ өчнөөн жилийн хугацаа өнгөрч байхад ямар ч дорвитой үйл ажиллагаа явуулж, арга хэмжээ аваагүй. Бидэнд нэг ийм л хүндрэлтэй асуудал байна.

-Мансуурсан хүмүүсийг үхэлд хүргэх ямар шалтгаанууд байдаг вэ. Тэдний амьдралын дундаж хугацаа хэд вэ?

-Энэ нь дунджаар мансууруулах бодисыг судсанд тарьж хэрэглэсэн анхны үеэс эхлэн амьдралынх нь дундаж хугацааг тооцоход 7-10 жил тасралтгүй хэрэглэсэн хүн байдаг. Зарим тохиолдолд 15 жил хүртэл үргэлжилсэн байхад, 6-8 сарын дараа үхсэн ч хүн байдаг. Ихэнх үхлийн шалтгаан нь хар тамхины тунг хэтрүүлэн хэрэглэсэн, чанаргүй бодисонд хордох, уушгины үрэвсэл, элэгний өвчин, гэмтэл бэртлүүд, ДОХ зэргүүд байдаг. Хар тамхи хэрэглэдэг хүмүүс ДОХ авах эрсдэл хамгийн өндөр байдаг. Хар тамхи хэрэглэсэн хүний хөдөлгөөн нь будилсан, сунжирсан үг хэллэгтэй, архи үнэртэхгүй хэрнээ согтуу хүн шиг харагддаг. Мөн гэрэлтүүлгээс хамаарахгүй хүүхэн хараа нь нарийсаж, өргөсдөг. Түүнчлэн үс нь хуурайшиж, гарын сарвуу нь хавдартай юм шиг болдог.

Ж.Солонго http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан