Жил бүрийн Олон улсын театрын өдрөөр “Гэгээн Муза” наадмыг зохион байгуулдаг билээ. Энэ жил тус наадамд Говьсүмбэр аймгийн уран бүтээлчид төрийн шагналт зохиолч Д.Төрбатын зохиол, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дашнямын хөгжим “Боданчир Сэцэн” хэмээх түүхэн дуулалт жүжгээрээ оролцож байна.
Тус жүжгийн гол дүр Алунгоо эхэд тоглож буй жүжигчин Д.Буянтогтохтой ярилцлаа. Тэрбээр энэхүү дүрээрээ “Гэгээн Муза” наадмын эмэгтэй гол дүрийн төрөлд өрсөлдөж байна.
-Наадам
ойртохоор догдолж байна уу?
-Тэгэлгүй
яахав. Миний анхны томоохон дүр болохоор
догдлохоос гадна жаахан айж байна.
-Өрсөлдөгчид
хүчтэй харагдсан шүү?
-Тийм
ээ. Бүгдээрээ л намайг бодвол туршлагатай,
драмын мэргэжлийн уран бүтээлчид байна
лээ. Гавьяат жүжигчин У.Уранчимэг,
жүжигчин Ц.Баясгалан, Отгонцэцэг гээд
бид нар өрсөлдөгчид. Гэхдээ өөрийгөө
голохгүй байгаа.
-Та
мэргэжлийнх биш гэж үү?
-Би
2002 онд Соёл урлагийн их сургуулийн
дуурийн дуулаачийн анги төгссөн.
“Боданчир Сэцэн” бол миний тоглосон
анхны дуулалт жүжиг. Энэ жүжгээс бага
ч гэсэн туршлага хуримтлуулж байна.
Найруулагч маань надад их зүйлийг зааж
сургасан. Жүжигчин хүн найруулагчийн
өмнө баримлын шавар шиг байх ёстой гэсэн
зарчмаар ажилласны хүчинд үзэгчдэд
хүрсэн юм болов уу гэж бодож байна.
Тайзан дээр унана үхнэ гээд л хэцүү
хэцүү. Амьсгаа хураасан л бол яаж нууцаар
амьсгалах вэ гэдгээс эхлээд л асуудал
их.
-Яаж
нууцаар амьсгаа авдаг юм бэ?
-Ямар
ч байсан хоолой, дээл хувцсаа хөдөлгөж
болохгүй шүү дээ. Үзэгчид жүжигэндээ
орчихсон үзэж байсан чинь гэв гэнэт
хоолой нь хөдлөөд байх юм бол утгагүй
болно.
-Жүжгийн
оршил хэсэгт Алунгоо эх бөөлдөг. Тэр
хэсгийг гаргахад хэцүү байсан уу?
-Бөөлнө
гэхээр өөрөө биш шал өөр хүн болох
шаардлагатай болдог юм билээ. Хэл
ярианаас эхлээд л. Алунгоо мөн ч
Алунгоогоос тэс өөр Алунгоог гаргахыг
хичээсэн. Түүхээрээ бол Алунгоо эх
Хөвсгөлийн гаралтай, дээд тэнгэртэй
харьцдаг удган эмэгтэй байсан юм билээ.
Жүжгийн нэг, хоёрдугаар бүлэг дээр таван
хүүхдээ эвтэй байлгах гэж хамаг чадлаа
бараад чаддаггүй л дээ. Үнэхээр дийлдэхээ
болиод сүүлдээ ад зэтгэрийн хорлолтой
болоод амьдрал нь төгсөж байгаа юм л
даа. Дараагийн үзэгдлүүд дээр ээжий зөн
билгээр эргэн ирээд таван хүүхдээ
нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл сүнс болж
ирсэн гэсэн үг. Бөөлөх их хэцүү юм билээ.
Сүүлдээ бүр дүрдээ орчихсон нээрээ л
энд тэнд юм харагдаад байх шиг санагдсан
шүү. Түүнээс биеэ барьж үлдэх хэрэгтэй
болсон. Хэтэрхий орчих юм бол нээрээ
ухаан алдчих ч юм билүү. Тийм биз дээ.
-Ном
зохиол кинон дээр Алунгоо эх янз бүрийн
байдлаар дүрслэгдсэн байдаг. Танай
жүжиг аль талаас нь илэрхийлэв?
-Их
хурц байдлаар гарсан л даа. Добу мэргэн
нас барж, таван хүүхэд нь тарж бутарна.
Алунгоо эх тэднийг эцэг шиг гараар
хүмүүжүүлэхээр шийдэмгий зоримогоор
тэмцэж байгаагаар харуулахыг зорьсон.
Алунгоо эх бол түүхэн чанараараа “Эвтэй
байхдаа хүчтэй” гэдэг үгийг хурц
ухаанаар олж хэлсэн байдаг. Өнөөдрийн
энэ нийгэмд хандаж энэ үгийг л хэлэх
гэсэн агуулгатай. Мөн манай жүжгээс
боржигон овог яаж үүссэн бэ гэдгийг
харж болно шүү.
-Жүжгийн
зохиолч “Амазонкын нэг омогтой, монгол
омгийг харьцуулж бичсэн.” гэж байсан.
Зохиол нь танд ямар санагдсан бэ?
-Олон
уншсан. Түүхээсээ хазайгаагүй, их цэмцгэр
бичиж чадсан юм болов уу гэж ойлгосон.
Тийм учраас тэр зохиолоос би ганц ч үг
өөрчлөөгүй. Зарим жүжигчин “билээ”
гэдэг үгийг “байжээ” гэж орлуулж хэлдэг
л дээ. Би ирсэн зохиолыг нэг ч хөдөлгөөгөөгүй.
Яагаад гэвэл энэ ямар нэгэн хайр дурлалын
тухай өгүүлсэн кино жүжиг биш түүх шүү
дээ.
-Жүжиг
чинь олон аймагт тоглогджээ. Энэ дүрдээ
гаршиж байна уу?
-Тиймэрхүү
маяг байна шүү. Гэхдээ тоглолт бүхний
өмнө их айдаг. Шинээр тоглож байгаа юм
шиг л. Яагаад гэвэл өдөр бүр шинэ үзэгч
намайг харж, хүлээж байдаг болохоор.
Мөн тэр дунд урлагийг ойлгодог, ойлгодоггүй
янз бүрийн үзэгчид байгаа. Гэхдээ би
хаана ч хэний ч өмнө хамгийн сайнаараа
л тоглодог.
-Орон
нутгийн уран бүтээлчид нийслэлд ирж
уран бүтээлээ хүргэх нь ховор байдаг.
Харин танай жүжиг нэлээд олон тоглогдсон.
Хотын үзэгчдээс эмээж байв уу?
-Мэргэжлийн
уран бүтээлчид, миний өмнөөс хараад
сууж байгаагаас л жаахан айсан. “Энэ
тэгж байна, тэрэн дээрээ алдлаа” гэж
дүгнэж байгаадаа гэсэн бодол тархин
дотор эргэлдчихээр хэцүү л юм байна
лээ.
-Гэхдээ
тэр дүгнэлт сайн байжээ. “Гэгээн Муза”
наадмын эмэгтэй гол дүрд нэр дэвшинэ
гэдэг нэр төрийн хэрэг шүү?
-Тийм
ээ. Тоглолтын дараа сайхан үгнүүд их
сонссон. Би одоо 30 гараад явж байна.
Алунгоо эх 40 настай дүр байсан л даа.
Хүмүүс “Дүрээ аятайхан гаргачихжээ”,
“Сайн тоглосон байна” гээд л урмыг үг
харамгүй өгсөн. Тийм дээ ч “Гэгээн Муза”
наадмын шүүгчдийн нүдэнд өртсөн байх.
Үүндээ баяртай байна.
-Нээрээ.
Боданчир мунхагийн дүрд танай гэр бүлийн
хүн тоглосон гэл үү?
-Тийм
ээ. Энэ дүр бол ах нартаа ад үзэгддэг ч
гэсэн ээжийнхээ ухааныг өвлөн авсан нь
Боданчир мунхаг юм л даа. Би энэ уран
бүтээл дээр ханийнхаа ээж нь болсон.
Угаасаа л жүжигэн дээр хамгийн их
харьцдаг хүн нь Боданчир байсан шүү
дээ. Тийм болохоор дөхөм байсан.
-Хөдөө
орон нутгийн үзэгч, нийслэлийн үзэгч
хоёр ялгаатай байхдаа?
-Тэнд
бид л очиж, уран бүтээлээ хийж, үзэж
сонирхох үзэл суртлыг сурталчлахгүй
бол болохгүй шүү дээ. Дуулалт түүхэн
гэсэн тодотголтой уран бүтээлийг орон
нутгийн үзэгчид их дургүй хүлээж авдаг.
Харин хошин шогийн, болон уран сайхны
кинонд дугаарлана даа манайхан.
Т.Батсайхан http://www.niigmiintoli.mn/
Жил бүрийн Олон улсын театрын өдрөөр “Гэгээн Муза” наадмыг зохион байгуулдаг билээ. Энэ жил тус наадамд Говьсүмбэр аймгийн уран бүтээлчид төрийн шагналт зохиолч Д.Төрбатын зохиол, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дашнямын хөгжим “Боданчир Сэцэн” хэмээх түүхэн дуулалт жүжгээрээ оролцож байна.
Тус жүжгийн гол дүр Алунгоо эхэд тоглож буй жүжигчин Д.Буянтогтохтой ярилцлаа. Тэрбээр энэхүү дүрээрээ “Гэгээн Муза” наадмын эмэгтэй гол дүрийн төрөлд өрсөлдөж байна.
-Наадам
ойртохоор догдолж байна уу?
-Тэгэлгүй
яахав. Миний анхны томоохон дүр болохоор
догдлохоос гадна жаахан айж байна.
-Өрсөлдөгчид
хүчтэй харагдсан шүү?
-Тийм
ээ. Бүгдээрээ л намайг бодвол туршлагатай,
драмын мэргэжлийн уран бүтээлчид байна
лээ. Гавьяат жүжигчин У.Уранчимэг,
жүжигчин Ц.Баясгалан, Отгонцэцэг гээд
бид нар өрсөлдөгчид. Гэхдээ өөрийгөө
голохгүй байгаа.
-Та
мэргэжлийнх биш гэж үү?
-Би
2002 онд Соёл урлагийн их сургуулийн
дуурийн дуулаачийн анги төгссөн.
“Боданчир Сэцэн” бол миний тоглосон
анхны дуулалт жүжиг. Энэ жүжгээс бага
ч гэсэн туршлага хуримтлуулж байна.
Найруулагч маань надад их зүйлийг зааж
сургасан. Жүжигчин хүн найруулагчийн
өмнө баримлын шавар шиг байх ёстой гэсэн
зарчмаар ажилласны хүчинд үзэгчдэд
хүрсэн юм болов уу гэж бодож байна.
Тайзан дээр унана үхнэ гээд л хэцүү
хэцүү. Амьсгаа хураасан л бол яаж нууцаар
амьсгалах вэ гэдгээс эхлээд л асуудал
их.
-Яаж
нууцаар амьсгаа авдаг юм бэ?
-Ямар
ч байсан хоолой, дээл хувцсаа хөдөлгөж
болохгүй шүү дээ. Үзэгчид жүжигэндээ
орчихсон үзэж байсан чинь гэв гэнэт
хоолой нь хөдлөөд байх юм бол утгагүй
болно.
-Жүжгийн
оршил хэсэгт Алунгоо эх бөөлдөг. Тэр
хэсгийг гаргахад хэцүү байсан уу?
-Бөөлнө
гэхээр өөрөө биш шал өөр хүн болох
шаардлагатай болдог юм билээ. Хэл
ярианаас эхлээд л. Алунгоо мөн ч
Алунгоогоос тэс өөр Алунгоог гаргахыг
хичээсэн. Түүхээрээ бол Алунгоо эх
Хөвсгөлийн гаралтай, дээд тэнгэртэй
харьцдаг удган эмэгтэй байсан юм билээ.
Жүжгийн нэг, хоёрдугаар бүлэг дээр таван
хүүхдээ эвтэй байлгах гэж хамаг чадлаа
бараад чаддаггүй л дээ. Үнэхээр дийлдэхээ
болиод сүүлдээ ад зэтгэрийн хорлолтой
болоод амьдрал нь төгсөж байгаа юм л
даа. Дараагийн үзэгдлүүд дээр ээжий зөн
билгээр эргэн ирээд таван хүүхдээ
нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл сүнс болж
ирсэн гэсэн үг. Бөөлөх их хэцүү юм билээ.
Сүүлдээ бүр дүрдээ орчихсон нээрээ л
энд тэнд юм харагдаад байх шиг санагдсан
шүү. Түүнээс биеэ барьж үлдэх хэрэгтэй
болсон. Хэтэрхий орчих юм бол нээрээ
ухаан алдчих ч юм билүү. Тийм биз дээ.
-Ном
зохиол кинон дээр Алунгоо эх янз бүрийн
байдлаар дүрслэгдсэн байдаг. Танай
жүжиг аль талаас нь илэрхийлэв?
-Их
хурц байдлаар гарсан л даа. Добу мэргэн
нас барж, таван хүүхэд нь тарж бутарна.
Алунгоо эх тэднийг эцэг шиг гараар
хүмүүжүүлэхээр шийдэмгий зоримогоор
тэмцэж байгаагаар харуулахыг зорьсон.
Алунгоо эх бол түүхэн чанараараа “Эвтэй
байхдаа хүчтэй” гэдэг үгийг хурц
ухаанаар олж хэлсэн байдаг. Өнөөдрийн
энэ нийгэмд хандаж энэ үгийг л хэлэх
гэсэн агуулгатай. Мөн манай жүжгээс
боржигон овог яаж үүссэн бэ гэдгийг
харж болно шүү.
-Жүжгийн
зохиолч “Амазонкын нэг омогтой, монгол
омгийг харьцуулж бичсэн.” гэж байсан.
Зохиол нь танд ямар санагдсан бэ?
-Олон
уншсан. Түүхээсээ хазайгаагүй, их цэмцгэр
бичиж чадсан юм болов уу гэж ойлгосон.
Тийм учраас тэр зохиолоос би ганц ч үг
өөрчлөөгүй. Зарим жүжигчин “билээ”
гэдэг үгийг “байжээ” гэж орлуулж хэлдэг
л дээ. Би ирсэн зохиолыг нэг ч хөдөлгөөгөөгүй.
Яагаад гэвэл энэ ямар нэгэн хайр дурлалын
тухай өгүүлсэн кино жүжиг биш түүх шүү
дээ.
-Жүжиг
чинь олон аймагт тоглогджээ. Энэ дүрдээ
гаршиж байна уу?
-Тиймэрхүү
маяг байна шүү. Гэхдээ тоглолт бүхний
өмнө их айдаг. Шинээр тоглож байгаа юм
шиг л. Яагаад гэвэл өдөр бүр шинэ үзэгч
намайг харж, хүлээж байдаг болохоор.
Мөн тэр дунд урлагийг ойлгодог, ойлгодоггүй
янз бүрийн үзэгчид байгаа. Гэхдээ би
хаана ч хэний ч өмнө хамгийн сайнаараа
л тоглодог.
-Орон
нутгийн уран бүтээлчид нийслэлд ирж
уран бүтээлээ хүргэх нь ховор байдаг.
Харин танай жүжиг нэлээд олон тоглогдсон.
Хотын үзэгчдээс эмээж байв уу?
-Мэргэжлийн
уран бүтээлчид, миний өмнөөс хараад
сууж байгаагаас л жаахан айсан. “Энэ
тэгж байна, тэрэн дээрээ алдлаа” гэж
дүгнэж байгаадаа гэсэн бодол тархин
дотор эргэлдчихээр хэцүү л юм байна
лээ.
-Гэхдээ
тэр дүгнэлт сайн байжээ. “Гэгээн Муза”
наадмын эмэгтэй гол дүрд нэр дэвшинэ
гэдэг нэр төрийн хэрэг шүү?
-Тийм
ээ. Тоглолтын дараа сайхан үгнүүд их
сонссон. Би одоо 30 гараад явж байна.
Алунгоо эх 40 настай дүр байсан л даа.
Хүмүүс “Дүрээ аятайхан гаргачихжээ”,
“Сайн тоглосон байна” гээд л урмыг үг
харамгүй өгсөн. Тийм дээ ч “Гэгээн Муза”
наадмын шүүгчдийн нүдэнд өртсөн байх.
Үүндээ баяртай байна.
-Нээрээ.
Боданчир мунхагийн дүрд танай гэр бүлийн
хүн тоглосон гэл үү?
-Тийм
ээ. Энэ дүр бол ах нартаа ад үзэгддэг ч
гэсэн ээжийнхээ ухааныг өвлөн авсан нь
Боданчир мунхаг юм л даа. Би энэ уран
бүтээл дээр ханийнхаа ээж нь болсон.
Угаасаа л жүжигэн дээр хамгийн их
харьцдаг хүн нь Боданчир байсан шүү
дээ. Тийм болохоор дөхөм байсан.
-Хөдөө
орон нутгийн үзэгч, нийслэлийн үзэгч
хоёр ялгаатай байхдаа?
-Тэнд
бид л очиж, уран бүтээлээ хийж, үзэж
сонирхох үзэл суртлыг сурталчлахгүй
бол болохгүй шүү дээ. Дуулалт түүхэн
гэсэн тодотголтой уран бүтээлийг орон
нутгийн үзэгчид их дургүй хүлээж авдаг.
Харин хошин шогийн, болон уран сайхны
кинонд дугаарлана даа манайхан.
Т.Батсайхан http://www.niigmiintoli.mn/