gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цунамийн тухай 10 баримт

Дэлхийд
2009-10-13
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2009-10-13
Цунамийн тухай 10 баримт
Цунами үүсэх шалтгаан юунд байдаг, түүнийг урьдчилан мэдэж болох эсэхийг тодруулах гэж эрдэмтэд оролдож байгаа юм.

Баримт 1.
“Цунами” гэдэг үг Япон хэлнээс гаралтай. Энэ нь “тэнгисийн булан дахь давалгаа” гэж орчуулагддаг байна. Түрүүнд нь цунамийг таталт, түлхэлтийн  давалгаа гэж нэрлэж байсан бөгөөд харин цунами нь түлхэлттэй огт холбоогүй учир, одоо уг нэр томъёо хэрэглэгдэхгүй болжээ.

Баримт 2. Цунами нь ганцхан давалгаанаас биш, харин ар араасаа цуван үргэлжлэх гадаргуугийн хэд хэдэн давалгаанаас бүрдэнэ. Их цунамийн үед давалгаанууд хэдхэн цагийн дотор эрэгт хүрч ирж болох бөгөөд ингэхдээ эхний давалгаа нь заавал сүйтгэлт шинжтэй байх албагүй юм.

Баримт 3.
Олонхи тохиолдолд цунами усан дорхи доргилт, газар хөдлөлтөөс үүсдэг. АНУ-ын геологийн албаны мэдээгээр, Самоад болсонтой адил тийм сүйрэл нь усан дорхи газрын хөрсний 8,0 баллын хүчтэй доргилтоос үүсдэг байна. Хэрвээ газар хөдлөлт хангалттай их хүчтэй байж, хангалттай их хэмжээний ус цалгиулвал цунами үүснэ.

Баримт 4
. Цунамийн барагцаалбал 80 хувь нь Номхон далайд болдог байна.

Баримт 5.
Эртний Грекийн түүхч Фукидид манай эриний өмнөх 426 онд “Полепонессийн дайны түүх” гэдэг номондоо далайн ёроолын доргилт цунами үүсэх шалтгаан болдог тухай таамаглал анх дэвшүүлжээ.

Баримт 6.
Галт уул дэлбэрч, их хэмжээний лаг шавар бууж, сүүлт одууд унаж, усан дор цөмийн дэлбэрэлт хийвэл бас цунами үүсгэж болно.  Халуун орны хар салхи юм уу цаг агаарын бусад үзэгдэл ч өөр бусад шалтгаан болдог байна. Хар салхинаас үүдэлтэй цунамийг “цаг агаарын цунами” гэж нэрлэдэг. 2008 онд Мьянмад /хуучин Бирм улс/ ийм цунами болсон юм.

Баримт 7.
Хуурай газрыг нөмрөн орж ирдэг давалгаа асар их өндөр байдаг ч, далайн мандалд цунамийн давалгааны өндөр нь нэг метрээс илүүгүй байх нь олонтоо бөгөөд харин давалгааны урт (давалгааны хоёр нурууны хоорондын зай) нь 190 километрт хүрч болно. Давалгааны хурд нь цагт 800 гаруй километр байдаг нь тийрэлтэт нисэх онгоцны хурдтай адилхан гэсэн үг юм.

Баримт 8.
Цунамийг гүехэн газарт хүрэхэд, давалгаа агшин, урт нь богиносч, харин өндөр нь их болдог байна. Энэ үед давалгааны хурд саарч, гэхдээ л цагт барагцаалбал 80 километрийн хурдтай өнгөрдөг байна.

Баримт 9. Цунами болохыг урьдчилан мэдэх боломж бараг байхгүй. Эргийн дэргэдэх ус гэнэт татардаг хэдхэн минутын өмнө  л зарим тохиолдолд сэрэмжлүүлэг өгч болно. Давалгааны “хормой” нь хуурай газарт давалгааны нуруунаас эрт хүрч ирэх үед ийм явдал болдог.

Баримт 10.
Английн 10 настай Тилли Смит охин 2004 онд Энэтхэгийн далайд болсон цунамийн үеэр бараг нэг зуун хүний амь насыг аварсан юм. Цунами болох үед ус эргээс агшин зуур холддог гэдгийг тэр нэг удаа газар зүйн хичээл дээр сонсож, үүнийг аав, ээждээ хэлж, тэд хөршүүддээ энэ тухай ярьсан байна. Цунами болсны дараа тэр НҮБ-д үг хэлж, харин нэг жижиг гарагийг түүний нэрээр “20002 Тиллисмит” гэж нэрлэжээ.

Я.Сүхбаатар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан