Хадгаламж банк, Монгол шуудан банк нэгдэх болсонтой холбогдуулан өнөөдөр тус банкны хувь нийлүүлэгчид удирдлагын зүгээс хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
Тэд Монгол улсын банкны системийн түүхэнд анх удаа тохиож буй арилжааны хоёр банк зах зээлийн жишгээр, хувьцаа эзэмшигчдийнхээ хүсэл зоригийн дагуу үйл ажиллагаагаа нэгтгэх болсныг албан ёсоор зарлалаа.
Хоёр банк нэгдсэнээр банкны харилцагчийн тоо 287300, хадгаламж эзэмшигчийн тоо 132300, зээлдэгчийн тоо 76850, нийт 324 салбар тооцооны төв, 1892 ажилтнуудтай болж Монголын томоохон арилжааны банкны нэг болох гэнэ.
Нэгдсэн банкны нийт актив 338.1 тэрбум төгрөг, зээлийн үлдэгдэл 228.7 тэрбум төгрөг, дүрмийн сан 48.2 тэрбум төгрөг, татан төвлөрүүлсэн хөрөнгө 290.7 тэрбум төгрөг байна. Ингэснээр нийт актив нь банкны системийн нийт активын 8.5 хувьд хүрч Монголын банкны системд 4-рт орох ажээ.
Тэдний мэдээлж буйгаар одоогоор хоёр банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд банкуудын нэгдэл нь хадгаламж эзэмшигчид, зээлдэгчид, харилцагчдад ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Мөн ажилчдын хувьд ч өөрчлөлт орохгүй гэлээ.
Хадгаламж банкны хувь нийлүүлэгч нь банкны удирдлагыг Жаст групп ХХК-д менежментийн гэрээгээр шилжүүлсэн байна. Жаст групп нь гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлбэл банкны хувь нийлүүлэгч болох нөхцөлтэй юм байна. Жаст групп нь банкны удирдлагыг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи хугацаанд банкны дүрмийн санг 25.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд Хадгаламж банкны нийт актив нь 83.5 тэрбум тегрөгөөс 133.8 тэрбум болж, 60.2 хувиар өсчээ. Цаашид ч нэгдсэн банкныхаа үйл ажиллагааг дэмжиж, нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Үүний үр дүнд банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар эрс дээшлэх бөгөөд нэгдсэн банкны мөнгөн хөрөнгө 100 гаруй тэрбум төгрөгт хүрч буй юм байна.
-Хоёр банк нэгдэж байгаа нь дан дангаараа ажиллах боломжгүй болсны улмаас гэж ойлгож болох уу?
Хадгаламж банкийг төлөөлж Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Н.Дамдинжав:
-Ийм ойлголт байж болохгүй. Хоёр банк нийлсний ач холбогдлыг удахгүй мэдрэх болно гэдгийг хэлэх байна. Дан дангаараа бол үйл ажиллагаагаа жигд явуулж байгаа Монголын хоёр банк.
-"Чингис хаан” банк энэ хоёр банкийг худалдаад авчихаж байгаа юм биш биз гэсэн хардлага нийгэмд байна?
-“Чингис хаан” банк ОХУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай банк мөн. Гэхдээ би хувь нийлүүлэгч компанийн гүйцэтгэх захирлын хувьд бид Чингис хаан банктай санхүү эдийн засаг ураг төрлийн ямар ч холбоо байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Чингис хаан банк тусдаа. Бидэнтэй банк хоорондын зээл ч юмуу тийм үйл ажиллагааны байдлаар холбоотой байж болно. Түүнээс биш өөр ямар ч холбоо байхгүй. Энэ дээр эргэлзээ байж болохгүй.
-Чингисхаан банкны Громов хэлэхдээ Хадгаламж банкийг 13 тэрбум төгрөгийн өртэй гэж хэлсэн. Танайх тэр өр төлбөрөө яасан юм бол?
-Громовын ярилцлагыг би уншсан. Манайх өртэй байгаа нь үнэн. Гэхдээ Монголын төр засгаас арга хэмжээ авч байгаа. Төрийн өмчийн хороо тодорхой хэмжээний өрийг барагдуулчихсан байгаа. Гурван сая орчим ам.долларын өр барагдуулсан байгаа.
-Хадгаламж эзэмшигчдийн хувьд хүү нь хоёр банкинд хоёр өөр байгаа. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?
Монгол шуудан банкыг төлөөлж Гүйцэтгэх захирал Д.Оюунжаргал:
-Нийлсний дараагаар нэгдсэн журамд оруулна. Гэхдээ энэ журам нь зөвхөн шинээр хадгаламж эзэмшигчдэд хамаарна. Хадгаламжийн гэрээний дагуу хоёр банк аль аль нь гэрээний хугацаа дуусах хүртэл хугацаанд гэрээ байгуулахад ямар хүүтэй байсан тэр хүүгээрээ явна. Хоёр банк нэгдлээ гээд хадгаламжаа алдлаа гэдэг ойлголт байхгүй, мөн банк нэгдсэн учраас зээлээ төлөхгүй байж болох юм гэдэг ойлголт байхгүй.
-Банкны удирдлагыг "Жаст" группт менежментийн гэрээгээр шилжүүлсэн байна. Гэтэл энэ групп нь банкны хувь нийлүүлэгч ч биш юм байна шүү дээ. Яагаад "Жаст" группийг сонгосон юм бол?
-Жаст группт санхүүгийн удирдлагыг аваад явах бүрэн бүрэлдсэн “Жаст файнинс” гээд баг байна. Орос удирдлагатай байгаад байхаар Монголын зах зээл дээр ажиллахад бэрхшээл байна. энэ үүднээс бид Монголын туршлагатай багийг ажиллуулахаар, өөрийн түнш хамтран ажиллагч багаа сонгож авсан нь энэ. Тодорхой хугацааны дараа Жаст групп нэгдсэн банкны хувь эзэмшигч болно.
-Хэрвээ нэгдсэн байдал нь хэн нэгнийг хохироосон тохиолдолд хариуцлагыг хэн хүлээх вэ?
-Хоёр банкны хувь нийлүүлэгчдийн хурлаар асуудлыг шийднэ. “Монгол шуудан” банкны хувьд аравдугаар сарын 14-ний өдөр хувь нийлүүлэгчдийн хурлаа хуралдуулж нэгдэх шийдвэрээ гаргана. Урьдчилсан байдлаар хувь нийлүүлэгчдийн 99,2 хувь нь банкуудыг нэгтгэх үйл ажиллагааг зөвшөөрсөн. Компанийн хуулийн дагуу хоёр банк нийлэхэд хувьцаагаа нэгдсэн банкны хувьцаанд хөрвүүлэх сонирхолгүй хувь нийлүүлэгч, эсвэл нэгдэхийг зөвшөөрөхгүй, эсрэг саналтай байгаа хувь нийлүүлэгчид компанийг хувьцаагаа буцааж худалдахыг шаардах эрхтэй. Одоогоор хувь нийлүүлэгчдийн зүгээс гарсан гомдол санал алга.
-Хариуцлагыг нь хэн хүлээх вэ гэж асуусан?
-Ер нь банкны болон компанийн хуулиар ч тэр ямарваа нэгэн эрсдэл үүсэх юм бол тэргүүн ээлжинд хувьцаа эзэмшигч нар дүрмийн санд оруулсан хувь хөрөнгөөрөө эрсдэлийг зуун хувь хүлээдэг. Тэгэхээр хоёр банк нийлээд 48 тэрбум төгрөгний дүрмийн сантай болж байгаа нь арилжааны 16 банкнаас нэгдүгээрт орох хэмжээ. Үүний дараа Чингис хаан банкны 34 тэрбум төгрөгний дүрмийн сантайгаар ордог. Түүнээс гадна хоёр банк нэгдсэний дараа дүрмийн сангаа хорь орчим сая ам.доллараар нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл дүрмийн сан нь 70 орчим тэрбум төгрөг болно гэдэг нь эрсдэл даах чадвараараа Монгол Улсад нэгдүгээрт орж байгаа юм.
-Хоёр банк одоогоор үйл ажиллагаандаа саатал гаргаж байгаа юу. Зээл олголтоо зогсоох ч юм уу?
-Үгүй. Хоёр банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
Хэвлэлийн бага хуралд Хадгаламж банкийг төлөөлж Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Н.Дамдинжав, Гүйцэтгэх захирал О.Хүрэлбаатар, Монгол Шуудан банкийг төлөөлж Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга С.Оргодол, Гүйцэтгэх захирал Д.Оюунжаргал, Жаст группийг төлөөлж Санхүү эрхэлсэн захирал Л.Бадамцэцэг нар хүрэлцэн ирсэн байв.
О.Ариунбилэг