Архидалттай холбоотой элдэв хэрэг зөрчил олон гарч байгаатай холбогдуулан санал бодлоо хэлэхийг хүссэн юм. Архи хүний эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулж, золбоот Монголын хийморьлог эрчүүдийг гундааж байгаад сэтгэл зовниж явна. Бас залуусын дунд тамхи татах явдал дэлгэрч байгаа нь анхаарах ёстой асуудлын нэг юм. Нэг үе хөгшин залуу, эр эмгүй цэвэр сайхан агаараар амьсгалдаг байсан бол нийгэм өөрчлөгдөхийн хэрээр тухайн гэр бүлд архи, тамхи хэрэглэх хүний тоо нэмэгдэж хүүхэд багачууд, хөгшид архины эхүүн үнэр, тамхины гашуун утаанд амьдрах болжээ.
Хаа сайгүй тамхи татаж, өөрийгөө болон өрөөл бусдыг хордуулж байна. Архичин, тамхичин хүмүүс мөнгөгүй болохоороо гэр бүлийнхнээсээ нэхэж зовооно. Бүр "Архи, тамхины мөнгө олж ир" хэмээн хөгшин настай эцэг, эхээ хөөж явуулах нэг нь ч бий. Цаашлаад бусдын зүйлийг хумслах явдал энэ нийгэмд олон байна. Архи уухад хүний зан чанар эвдэрдэг. Архичид гэр бүлийнхийгээ айлган агсарч дайран, цэвэрлэсэн гэртээ бөөлжин, шүлстэйгээ холилдон унтах нь харамсалтай.
Хэрэв гадаа "тасарч" унасан бол хөлдөж гар, хөлөө тайруулах явдал энүүхэнд. Архины хор уршгийн талаар байнга ярьдаг боловч зохих үр дүнд хүрэхгүй байна. Ялангуяа, хүн ам төвлөрсөн нийслэл болон томоохон суурингуудад архинаас үүдэлтэй хэрэг зөрчил, хүчирхийлэл, дээрэм олноор гарч байна. Мөн тамхины утаанаас болж уушиг цээжээ хордуулахаас гадна үр хүүхдийнхээ эрүүл мэндийг сүйтгэж байна. Тэд бүгд аюул таригчид юм. Цас зуд, үер ус зэрэг улирлын чанартай аюулт үзэгдлүүдээс илүү нийгмийн чанартай архидалт, тамхидалт нь гамшиг ихээр тарьдаг.
Эм өвчинд тустай ч ихэдвэл хор болно гэлцдэг. Үүнтэй адил архийг идээний дээж хэмээн хоолны даруулга болгон зүй зохистой хэрэглаж болно. Гэтэл хундага, хундагаар нь хөнтөрсөнөөс болж, эцэстээ хорддог. Гэр бүл нь санаа тавьж зөвлөдөг ч эхлээд хүлээн зөвшөөрдөггүй. Сүүлдээ зан ааш нь эвдэрч хэрүүл зодоон үүсгэдэг. Ийм ч учраас ахмад настан миний бие залууст архи, тамхийг зохистой хэрэглээсэй хэмээн бодож "Нийгмийн толь" сониноор дамжуулан саналаа бичиж байна. Хүүхэд, хань ижил, найз нөхөдгүй гудамжинд тэнүүчлэн архи уух нэгнийг хараад "Үхчихээсэй" гэж халаглах үе хэн нэгэнд бодогддог байх.
Энэ нь үзэн ядаж буй хэрэг биш. Харин ийм байдалтай явж байгаад нь харамсаж, өрөвдөж буй илрэл юм. Монголчууд "Муу явахаар сайн үх" гэдэг нь үнэний хувьтай л үг байх. Миний таньдаг, таньдаггүй олон сайхан хүн архинаас болж эрүүл мэнд амьдрал ахуйгаараа хохирч байна. Архи 10, тамхи таван нас хорооно гэх боловч түүнээс ч их зүйлийг хүмүүс алдаж байна. Архи, тамхи хоёр нэг улбаатай чөтгөр, шулмас ч ний нуугүй хэлэхэд бүх нийтийн хэрэглээ болсон нь хүн бидний ухамсараас хамаарсан. Өөрөөр хэлбэл, буруугаа бид өөрсдөөсөө хайх хэрэгтэй.
Хүн амын дийлэнх нь амьдарч байгаа нийслэлд, архи тамхины тухай хууль хэрэгжихгүй байгаагаас сул задгай явсан залуус харийн оронд гараад архидан согтуурч хуулийн хариуцлага хүлээж байна. Үүний цаана улс эх орны нэр хүнд бий. Дээхэн үед архины нэг л үйлдвэр байв. Харин тамхиных гэж байсангүй. Харин одоо гарын 10 хуруунаас хэд дахин давжээ. Зурагтаар архи сурталчилж хэрэглэхийг санал болгож байна. Уг нь хууль ёсонд нийцэхгүй л юмсан. Эртний Их засаг хуульд архи, тамхи хэрэглэдэггүй хүмүүс, мөн хэрэглэж байгаад гарсан иргэдийг хүндэтгэн шан харамж өгч байсан баримт хүртэл бий.
Тэгэхээр архи, тамхи гэдэг хувь хүний хэрэг биш аж. Манайд одоо ч гэсэн архи, тамхинаас гарсан хүмүүсийг дэмжиж, урамшуулдаг бол сайнсан. Гэмт хэрэгтэй тэмцэхийн оронд архидалттай тэмцвэл жинхэнэ үндэс суурийг нь олох болов уу. Архигүй зүйл гэж алга. Хонхны баяраар архи ууна. Сонгуульд ялвал баяраа мялааж архи хэрэглэнэ. Ялагдвал бас л гуньж гутраад шилтэй лонх руу гараа сарвайна. Жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг дэлхий нийтээр тамхи татахгүй өдөр болгосон. Энэ өдөр төр засаг, аймаг сумын Засаг дарга, пүүс, компанийн эзэд, Эрүүл мэндийн яам, Улаан загалмай нийгэмлэг зэрэг байгууллага архи, тамхи хэрэглэж байгаад гарсан хүмүүстээ талархал өгье.
Мөн сум, суурин болгонд архи, тамхинаас гарагчдын клуб ажиллуулж болно. Өмнө нь архи, тамхинаас гарсан иргэдийг дотоодын тойрон аялалд хүртэл явуулж байв. Үүнийг сэргээвэл сайнсан гэж бодно. Архи, тамхинаас гаргадаг эмчилгээ хийдэг мэр, сэр газрууд байдаг бололтой. Тэднийг дэмжиж, өргөжүүлж ил тод болгомоор байна. Хүүхэд багачуудад багаас нь архи, тамхины хор хөнөөлийн талаар таниулж, спортоор хичээллүүлж, энэ төрлийн хичээлийг оруулсан ч болох юм. Ор мөр төдий зурагт плакат нааж сурталчилгаа явуулах нь үнэндээ үр дүнгээ өгөхгүй байна. Архи, тамхины сурталчилгаа явуулсан мөнгөө тодорхой санд хуримтлуулж тамхинаас гарсан хүмүүсээ урамшуулъя.
Сонгинохайрхан дүүргийн V хорооны иргэн А.3ундуйхүү http://www.niigmiintoli.mn/